| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07523/И |
| Дугаар | 102/ШШ2016/05882 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2016/05882
2016 оны 11 сарын 28 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05882 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 27 дугаар байр, 1 дүгээр орц 7 дугаар давхарт 00-тоотод Хулантай Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 33А байр, 27 тоотод оршин суух, Шаргалзуутынхан овогт Балжирын Хосцэцэг /РД-ЧВ82021000/-т холбогдуулан гаргасан,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 222,282 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хулантай СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Оршин суугч Б.Хосцэцэг нь СӨХ-ны үйл ажиллагааг хэвийн явуулахад саад учруулж сар бүрийн хуримтлалын төлбөрийг өгөлгүй удаж их хэмжээний өрийн хуримтлал үүсгэж холбогдох хууль тогтоомж зөрчсөөр байгаа тул 2016 оны 01-9 сарын төлбөрт нийт 222,282 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Хосцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хулантай СӨХ-ны нэхэмжилсэн 222,282 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хулантай СӨХ нь хариуцагч Б.Хосцэцэгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 222,282 шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Хосцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 222,282 /хоёр зуун хорин хоёр мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Хулантай СӨХ-д төлж барагдуулахаар болсон байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Хосцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,319 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3,659 төгрөг, хариуцагч Б.Хосцэцэгээс 3,659 төгрөгийг тус тус гаргуулан Хулантай СӨХ-д буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хулантай СӨХ-ны нэхэмжлэлтэй, Б.Хосцэцэгт холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Хосцэцэгийн, нэхэмжлэлийн шаардлага болох 222,282 /хоёр зуун хорин хоёр мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Хулантай СӨХ-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,319 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3,659 төгрөг, хариуцагч Б.Хосцэцэгээс 3,659 төгрөгийг тус тус гаргуулан Хулантай СӨХ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |