Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 119/2019/0006/З |
Дугаар | 221/МА2020/0566 |
Огноо | 2020-10-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2020/0566
2019 оны 06 сарын 2 5 өдөр |
| Дугаар 221/МА2019/0363 | Улаанбаатар хот |
|
|
|
|
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, Л.Дашравдан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, О.А, Ц.О, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Б, гуравдагч этгээд “Тф” ХХК-ийн төлөөлөгч Ж.У, түүний өмгөөлөгч Б.Д, Э.Г нарыг оролцуулан хийж, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК /ТӨҮГ/-ийн тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлоор, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн:
1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч О ХХК-ийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугааар зүйлийн 46.1.3-т тус тус заасныг баримтлан О ХХК-ийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан
-Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1,2,3 дугаар багцуудад шалгаруулсан Х ХХК, Тф ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
- Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн Захиалагчийн зүгээс гарах шийдвэр-ийг тус тус хүчингүй болгуулах,
-Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар Х ХХК-ний хооронд байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 5/116-19, 5/117-19 дугаартай гэрээ, Тф ХХК-тай байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 5/130-19 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, тус тус хүчингүй болгосугай.
-Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1,2,3 дугаар багцуудад О ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах,
- О ХХК-ийн ирүүлсэн тендерийг хүлээн авч, дахин үнэлгээ хийхийг Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “О” XXK-ийн захирал Ш.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... “Эрдэнэт үйлдвэр” ХХК /ТӨҮГ/ болон түүний дэргэдэх TY-2019-01 тоот тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “О” XXK-ийн 6-н шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээн дэх Дархан-Уул аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн 16-18 дахь талд нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын “О” ХХК-ийн ТББ-ийн шаардлага хангаагүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нотлох баримтын хүрээнд доорх хүснэгтээр тендерийн хуулийн дагуу, захиалагчийн захиалсан ТШӨХ-ийн дагуу хүргүүлснээ нотолж байна. Нэгдүгээрт, TY-2019/01 тоот Тендер шалгаруулалтад оролцсон “О” ХХК-ийн Тендерийн баримт бичиг, тус ТББ-ийн 6-р бүлгийн 6.1.1-6.1.8 дахь заалт нь захиалагчийн зүгээс тухайн үндсэн мэргэжилтнүүдийн чадавхыг (өөрөөр хэлбэл бидний захиалсан Хоол зүйч нь ... гэх мэт үндсэн мэргэжилтэн нь ийм чадвартай байх ёстойг шаарджээ). Энд 6.1.1-д багц тус бүрт дараах үндсэн мэргэжилтнүүдийг ажиллуулна гэж заасан ба Ерөнхий тогооч, ээлжийн ахлах тогооч гэж мэргэжил байдаггүй. 6-р бүлгийн шаардлага бол ажилтны чадавхыг л шаардсан шаардлага байна. Ерөнхий тогооч бол бол зөвхөн албан тушаал, харин Хоол зүйч бол мэргэжил юм. Тодруулбал, 6.1.8-д хүснэгт №5-д захиалсан Албан тушаалтнуудынхаа, чадварыг л тодруулан зааж байна. Гэтэл А.Ц нь 6.1.4.1-д заасан нөхцөл, 6.1.7.1-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байгаа болно ... Захиалагч нь Хүснэгт №5-д Ерөнхий тогооч гэж захиалаагүй тул "О” ХХК-ийн санал болгож буй А.Ц нь Хоол зүйч, Ерөнхий тогоочийн аль алиных нь чадавхийн шаардлагыг бүрэн хангаж буй тул Хүснэгт №5-ын дагуу “Хоол зүйч”, “Ерөнхий тогооч”-д санал болгосон. Мөн хүснэгт №5-д багц тус бүрд зөвхөн нэг л хоол зүйч шаардсан байдаг.
"О” ХХК нь А.Цийг Нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний “Технологич, Хоол зүйч” албан тушаалд давхар санал болгоогүй нь ТББ-д нотлох баримтаар байгаа. 6.1.3-д Нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологичид: С.О-г санал болгосон. ТББ-ийн 263, 266, 269-р хуудасны 4-р мөрийг шүүх анхаарч үзсэнгүй, 6.1.7-д Хоол зүйчид: А.Цийг санал болгосон. 263, 266, 269-р хуудасны 3-р мөрийг шүүх нотлох баримтаар үнэлсэнгүй, Тендерийн баримт бичгийн Бүлэг VІІ. Үйлчилгээний тодорхойлолт, Хүснэгт №03-ын 6.1-д өгөгдсөн хүний нөөц, боловсон хүчний шаардлага нь зарим албан тушаалыг хавсран ажиллаж болохгүй тухай заалт байхгүй болно ... “О” ХХК нь 1,2,3-р багцад санал болгож буй боловсон хүчний судалгаанд хүргүүлсэн хүснэгтэд С.Уыг хоол зүйчид санал болгоогүй байдаг. Гэтэл С.У нь тендерт шалгарсан тохиолдолд ажиллахаар сонгогдсон нөөц ажилтан юм. Бид С.Уыг 263,266,269-р хуудсанд санал болгоогүйгээр үл барам манай үндсэн ажилтан гэж хаана ч мэдүүлээгүй болно. Удирдлагын боловсон хүчний судалгааны хуудас 188-д, Захиалагч нь удирдлагын боловсон хүчний судалгааг ирүүлнэ гэж заагаагүй, нэмэлтээр хүргүүлсэн “О” ХХК-ийн өөрсдийн давуу талаа харуулахаар хүргүүлсэн материал болох, 188-р хуудас үнэлгээ хийчхээд, захиалагчийн ТББ-ийн шаардлагын дагуу хүргүүлсэн 263,266,269-p хуудсанд зориудаар үнэлгээ хийхгүй шүүхийг төөрөгдүүлэх зорилгоор захиалагч тал өөрсдийн шаардаагүй материалд үнэлгээ хийгээд байгаа нь эндээс харагдаж байгаа болно. Уг хүснэгтэд хоёр хоол зүйч бичигдсэн байхад заавал гэрээ хэрэгжих болсон тохиолдолд нэмэлтээр ажиллуулахаар санал болгосон С.Уыг нь үнэлээд, ТББ-ийн шаардлагын дагуу санал болгож буй А.Цийг нь орхигдуулаад байгаагаас л энэ маргаан анх эхэлсэн билээ. Захиалагч нь хүснэгт №5-д зөвхөн нэг л хоол зүйч шаардсан ... Хоёрдугаарт, Энэ нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай“ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараах шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно”, 27.2.1-д “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө”, 27.2.2-т “захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх”, 27.2.3-т “энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх”, мөн ТББ-ийн 26.2-ын бүх заалтуудыг зөрчөөгүй буюу ТББ-ийн үндсэн шаардлагуудыг бүрэн хангасан бөгөөд томоохон зөрүүгүй тендер хүргүүлсээр байтал зориуд өөрсдийн хууль бус үйлдлээ хамгаалахын тулд ТББ-д шаардаагүй нэмэлтээр хүргүүлсэн материалд үнэлгээ хийн шүүх хянах ажиллагааг төөрөгдүүлэх оролдлого хийгээд байгаа нь бүх шатны шүүхүүдээс харагддаг. Иймд давж заалдах шатны шүүх энэ хуулийн болон ТББ-ийн заалтуудыг үндэслэн бодитой шийдвэр гаргаж, хангагдаагүй үлдсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү ... “О” ХХК-ийн ТББ-н 190-р хуудас, 207-р хуудас нь захиалагчаас шаардаагүй мэдээлэл ба хүргүүлсэн ТББ-ийн гарчиг хуудас гэдэг нь хэн ч харсан илэрхий байдаг юм. Эдгээр хуудаснуудад А.Цийг хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич, хоол зүйч, Монгол Улсын зөвлөх гэж бичсэнээр давхар санал болгосон гэж дүгнээд байгаа нь өрөөсгөл байна. Энд А.Цийн мэргэжил, ажилласан туршлага, байдлын нотлох баримтыг хүргүүлэхдээ гарчигласан гарчиг хуудас. Гэтэл Овог нэр, регистрийн дугаар, мэргэжил боловсрол, мэргэжлийн цол зэрэг, Санал болгож буй албан тушаал, нас, хүйс, ажилласан жилийн туршлага, “О” ХХК-д хэдэн жил ажилласан гэх мэт бүрэн мэдээллийг тусгасан, захиалагчийн өөрийнх нь шаардсан хуудас болох 263, 266, 269-р хуудсыг үнэлэхгүй байгааг дахин дахин хэлэхийг хүсэж байна. Уг хуудас тус бүрийн тавдугаарт, ХАБ-ын ажилтан О.У /эр/ бичигдсэнээр, хоол зүйч С.У андуурагдах магадлалтай ... 2019 оны 03-04 сард маргаан урьдчилан шийдвэрлүүлэхээр Сангийн яаманд хандах үед ч түүний шийдвэрийг эс зөвшөөрч Орхон аймгийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ ч гэрээг хэрэгжүүлэх боловсон хүчин нь хүрэхгүй, мэргэжил ур чадвар нь шаардлага хангахгүй энэ гэрээг хэрэгжүүлэх чадамжгүй гэж яагаад ч үнэлэгдэх ёсгүй манай боловсон хүчин хангалттай шаардлагыг хангаж байгаа гэдэгтээ итгэлтэй байсан тул энэ маргааныг эхлүүлж байсан билээ ... Зууны манлай бүтээн байгуулалт цолтой Монгол улсын уул уурхайн хамгийн том энэ үйлдвэрт ажиллаж буй хэдхэн хувийн эрх ашиг хөөсөн хүнээс болж хохироод үлдэх үү, шүгэл үлээн, энэ хууль бус новширсон хандлагатай тэмцэх үү гэдэг сонголт дээр орон нутгийн жижиг компани анх шийдвэр гаргахдаа Монгол Улсын хууль, хараат бус Монгол Улсын Шүүхэд итгэн хуулийн хүч тэнцвэргүй маргаанд орсон. Маргаан шүүхийн хяналтад орж ирэн, нотлох баримтууд болон тендерийн баримт бичгүүдтэй танилцах, судлах боломж олдон, маргаан үргэлжилсэн жил хагасын хугацаанд олон ч хууль бус үйл явдлууд тодорлоо. Бид хуурамчаар баримт бичиг үйлдэж тендерт ороод, улмаар ялж болдог улсад ажиллаж амьдарч байгаа юм билээ ... Шийдвэрийн 23-р тал нэхэмжлэлийн 5 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нэг ижил шалтгаанаар 3 багцад “О” ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр гаргасан энэхүү үйл баримт нь багц тус бүрээр үнэлэх хуулийн зарчим алдагдсан гэж үзэхэд хүргэж байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаснаараа, түүнийг нь шүүх шийдвэрлэснээрээ нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх ёстой гэж итгэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэв нэхэмжлэгчийн энэ шаардлага хангагдахгүй бол хууль бус тендер явагдсан болохыг олон баримтыг үндэслэн тогтоох хэрэг юун. Ялсан гэх компани хуурамч баримт бичиг үйлдэн тендерт ялж болдог жишиг Эрдэнэт үйлдвэрт үргэлжилсээр л байг уу ... Шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий шударга байх зарчим хаана байна ... Тендерийг хүчингүй болгон дахин зарлахаар больё гэж бодъё. Маргаан үргэлжилсэн 1.5 жилд манай ажилтнууд ажилгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь тасарсан байгаа энэ хугацаагаараа дараагийн тендерт оролцох тэр үед Тендерийн үнэлгээний хороо бахдалтайгаар татгалзах мөчид Эрдэнэт үйлдвэр том ш дээ, та нар няц даруулна гэж жирийн Эрдэнэтчүүдийн хэлж байсан үг үнэн юм байна гэж бодох уу ... Гомдлын 1 дэх хэсэгт манай боловсон хүчин шалгуурыг хангалттай хангаж байгаа талаар дурдсан тул нэхэмжлэлийн хангагдаагүй 2 шаардлагыг хангаж өгөхөөр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Ц.О нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “ ... нэхэмжлэгч "О" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
Нэхэмжлэгч "О" ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04/95 тоот албан бичгээр анх нэг шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 04/117 тоот албан бичгээр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн байдаг. Үүний дараа 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04-/119 тоот албан бичгээр нэмэгдүүлсэн шаардлагадаа тодруулга хүргүүлсэн ба 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/123 тоот албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа дахин нэмэгдүүлсэн. Ийнхүү удаа дараа нэхэмжлэлийн шаардлагуудаа нэмж, тодруулсны эцэст 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 05/158 тоот албан бичгээр өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаа дараах байдлаар өөрчилж, тодруулсан. Үүнд, 1. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг Үнэлгээний хороо хуралдаж, шалгаруулахдаа "О" ХХК-ийн хүргүүлсэн тендерийг 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн тендерийн үнэлгээний хорооноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан "Х" ХХК, "Тф" ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, 3. "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн "Эрдэнэт үйлдвэрт" ТӨҮГ, "Х" ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээнүүдийг хүчингүй болгож, "О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг оролцуулан, хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан ... Иймд "О" ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 05/158 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг нэхэмжлэгчийн эцсийн байдлаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд гэж үзэх үндэслэлтэй бөгөөд "О" ХХК-ийг 2019 оны 05 дугаар 13-ны өдрийн 05/158 тоот албан бичгээрээ "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийн хүчингүй болгуулах, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ТҮ-2019/01 тоот тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн "Захиалагчийн зүгээс гаргах шийдвэр"-ийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсан гэж үзэх үндэслэлтэй ... Гэрээ хүчингүй болгуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч "О" ХХК нь удаа дараагийн нэмэгдүүлж, тодруулж, өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагуудынхаа аль алинд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ болон "Х" ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 гэрээг хүчингүй болгуулах асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй болно ... Гэтэл Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт ..."6."Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Х" ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5/116-19, 5/117-19 дугаартай гэрээ, "Тф" ХХК-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5/130-19 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай" шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв гээд нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар тодорхойлж шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасан "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэсэн заалтыг зөрчсөн ... Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан эхэлсний дараа нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлах явцад "Тф" ХХК-тай байгуулсан гэрээний асуудлыг хөндөж ярьсан бөгөөд энэ асуудлаар хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн зүгээс хариу тайлбар хийх, бичгээр тайлбар өгөх зэрэг хуульд заасан эрхээ эдлэх ямар ч боломж олгоогүй, Нэхэмжлэгч шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн талаар ямар нэгэн баримт өгөөгүй, шууд шүүх хуралдаан дээр "Тф" ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхэд шүүх түүнийг нь хуралдаан дээр шууд хүлээн авч, шийдвэртээ нэхэмжлэгч анхнаасаа тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байсан мэтээр тусгасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх, 6.4-т заасан хэргийн оролцогч бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зэрэг заалтыг ноцтой зөрчиж, илтэд хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна ... “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерт шалгарсан компаниудтай байгуулсан гэрээний тухайд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Х” ХХК болон “Тф” ХХК-иудтай талуудын эрх тэгш харилцаанд суурилсан, “дотогш чиглэсэн” буюу үйлдвэрийн дүүрэгт ажилладаг өөрийн ажилтнуудад халуун хоолоор үйлчлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад чиглэсэн Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлд 343.1 дэх заалтаар тодорхойлсон “Ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх” гэрээ байгуулсан. Эдгээр гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-т заасан захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулсан гэрээ биш юм. Өөрөөр хэлбэл, нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгохоор эдгээр гэрээг байгуулаагүй болно ... Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг улсын төсөвт үйлдвэрийн газар бус өөрийн хөрөнгөөр санхүүждэг, бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээд бөгөөд үйл ажиллагаа нь төрийн болон нийтийн хэрэгцээнд зориулагдаагүй. Хэрвээ дээрх гэрээнүүдээс үүдэлтэй талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд талууд маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд бус Иргэний хэргийн шүүхэд хандана. Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Х” ХХК болон “Тф” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-нүүдийг захиргааны гэрээ гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй ... “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь захиргааны байгууллага болохгүй тухайд, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Эрдэнэт үйлдвэр” ХХК (ТӨҮГ)-ын тендерийн үнэлгээний хороо болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т заасан “шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага” гэдэгт хамаарна гэжээ. Гэвч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар ямар хуульд тусгайлан заасан талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж, 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэж, 56 дугаар зүйлийн 56.1-т “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заасан байдаг ... Эдгээр заалтууд нь өөр хоорондоо уялдаа холбоо бүхий тендерт оролцогчийн гомдол гаргах эрхийг нарийвчлан зохицуулсан заалтууд юм. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон түүний үнэлгээний хороо нь Сангийн яамны шийдвэрийг даган биелүүлэх үүрэг бүхий субъект гэдгийг анхаарах шаардлагатай бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дур мэдэн, хуулиас давсан үйл ажиллагаа явуулдаггүй болохыг анхаарах нь зүйтэй гэж үзэж байна.
Тодруулбал “О” ХХК-ийн гомдлын дагуу Сангийн яам тендерийн материалыг бүхэлд нь хянаж үзээд 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 6-1 771 тоот, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 6-1/2381 тоот албан бичгүүдээр тендерийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэснийг л “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ биелүүлэх үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлж ажилласан.
Сангийн яамны дээрх хоёр шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэдгээрт шүүх огт ач холбогдол өгөөгүй болно. Үүнээс шалтгаалан Сангийн яамны хүчин төгөлдөр шийдвэрүүдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Захиалагч болохынхоо хувьд хэрэгжүүлэх ёстой юу, шүүхээс гарах шийдвэрийг хариуцагч болохынхоо хувьд биелүүлэх үүрэгтэй юу гэдэг эргэлзээ үүсээд байна. Мөн Захиргааны хэргийн шүүх худалдан авах ажиллагаатай холбогдох маргааныг хянан хэлэлцэхдээ тендерийн үнэлгээний хорооны эрх, үүргийг хэрэгжүүлж, тендерт оролцогчдын тендерийг үнэлж, хянан үзэж, шийдвэр гаргаж байгаа нь зарим талаараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалттай нийцэхгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх хууль, тогтоомж зөрчсөн тухайд, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр шийдвэрлэхдээ дараах байдлаар холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн. Үүнд, Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнээс хальж, хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн нэхэмжлэлд хариу тайлбар өгөх эрхийг хэрэгжүүлэлгүйгээр шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэсэн заалтыг зөрчсөн.
“Тф” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасан “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно” гэсэн заалтыг зөрчсөн.
“Тф" ХХК-ийн төлөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т заасан хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ төрсөн үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тухай хүсэлтийг хурлын ажиллагаа эхлэхээс өмнө гаргахад энэ тухай хүсэлтийг хянан хэлэлцээгүй хуралдааныг шууд үргэлжлүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасан “Татгалзан гаргах хүсэлтийг шүүгч захирамж, шүүх бүрэлдэхүүн тогтоол гарган шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн.
Нотлох баримт шинжлэн судалж, асуулт, хариулт явагдсаны дараа хэргийн оролцогчдыг нэмэлт тайлбар хэлүүлэлгүйгээр шүүх хуралдааныг завсарласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т заасан “Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууна” гэсэн заалтыг зөрчсөн.
Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 3-т “...Нэхэмжлэгч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн.
Шүүх хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагт эхэлж, 2020 оны 08 дугаар сарын 13 ны өдрийн 01 цаг 30 минутад дууссан. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т “Шөнийн цаг" гэж орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно гэж заасан байдаг. Гэтэл ийнхүү шүүх хуралдааныг 22 цагаас хойш шөнийн 01 цаг 30 минут хүртэл үргэлжлүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан “Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэсэн заалтыг зөрчсөн.
Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.
Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд, Дархан Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүх хуралдаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн хорооны гишүүдийг гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх үндэслэлгүй шалтгаанаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх хуралдаанд тендерийн хорооны гишүүдийг гэрчээр оролцуулан гэрчийн мэдүүлэг авахуулах нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан ... Шүүх хуралдаанд гуравдагч этгээд “Тф” ХХК-ийн захирал Ж.У нь эрх ашгаа хамгаалуулах эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн гуравдагч этгээдийн хүсэлтийг үндэслэлгүй шалтгаанаар хүлээж аваагүй тул гуравдагч этгээдийн төлөөлөгч Ж.У нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан. Гэтэл шүүх татгалзлалыг хүлээн аваагүй, хэргийн оролцогчийн шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж буй тухай хүсэлтийг авч хэлэлцэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хүсэлт гаргах эрхтэй, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Мөн түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.3, 98 дугаар зүйлийн 98.2 дахь заалтуудыг зөрчсөн ... Мөн түүнчлэн хэргийн оролцогч өмгөөлөгчийн мэтгэлцэх зарчмыг зөрчиж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т бичмэл, цахим болон эд баримтыг танилцуулсан боловч ЗХХШТХ-ийн 103 дугаар зүйлд хэргийн оролцогч нэмж тодруулах зүйлийг асуух гэснийг зөрчин гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асуухгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 зүйлийн 104.1-т иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт гаргуулан шүүх хуралдаан завсарласан ... Нотлох баримтыг судлан шинжилсний дараа хэргийн оролцогч нар нотлох баримт судлан шинжилсэнтэй холбогдуулан тайлбар гаргах гэтэл тайлбар хэлүүлэлгүйгээр шүүх хуралдааныг завсарласан. Хэргийн оролцогч болох гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч Ж.Б, “Тф" ХХК-ийн захирал Б.У нар нотлох баримт шинжлэн судалсантай холбогдон тайлбар гаргая гэж хэлсэн боловч хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, шүүх хуралдааныг шууд завсарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд зааснаар гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ... 54.1.8-д зааснаар энэ хуулийн 14.1,14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байхад шүүх хэрэг үүсгэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн ... Хуулийг буруу хэрэглэсэн тухайд, Нэхэмжлэгч нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлд заасны дагуу холбогдох гомдлыг харьяалагдах байгууллагад гаргаж гомдлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянан үзэж тус тус шийдвэрлэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Гомдлын энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан. “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Тендерийн үнэлгээний хорооны тендер шалгаруулах үйл явцыг Сангийн яам хянан үзэж, тендер шалгаруулалт хуулийн хүрээнд хэрэгжиж буй тухай дүгнэж, хариуг хүргүүлсэн ба нэхэмжлэгч Сангийн яамны шийдвэрт гомдол гаргаагүй. Сангийн яамны шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна ... “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тендерийн үнэлгээний хороо нь “О” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж тендерийг хянан үзэх шатанд “О” ХХК-ийн тендерээс татгалзсан. “О” ХХК-ийг тендерийн үнэлгээний хорооноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, “О” ХХК-ийн тендерийг оролцуулан дахин үнэлгээ хийлгэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг Тендерийн үнэлгээний хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн нь Тендерийн үнэлгээний хорооны “О” ХХК-ийг тендерийг хянан үзэх шатнаас хассан үйлдэл нь хууль ёсны болохыг тогтоож байна. Нэхэмжлэгч нь тендер шалгаруулалтад холбогдуулан шүүхэд гомдол гаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж заасан. Мөн хуулийн 5.1.2-т “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно гэж тодорхойлсон. “О” ХХК-ийн тендер нь тендерийг хянан үзэх шатанд татгалзагдаж, Тендерийн үнэлгээний хороо нь “О” ХХК-ийн тендерийг үнэлээгүй ба “О” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендер шалгаруулалтад оролцоогүй. Өөрөөр хэлбэл “О” ХХК нь тендер шалгаруулалт, үнэлгээний талаар холбогдуулан шүүхэд гомдол гаргах эрхгүй гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тендер шалгаруулалтад холбогдуулан гаргасан гомдлыг шүүх хянан хэлэлцэхээр зохицуулсан байхад, тендер шалгаруулалтад оролцоогүй, тендерийг хянан үзэх шатнаас хасагдсан тендерт оролцогчийн “тендер шалгаруулалтад" холбогдуулан гаргасан гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байна ... Шүүх үндэслэх нь хэсэгт дүгнэхдээ Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий судлагдсан зээлийн тодорхойлолт ирүүлнэ /тендерт шалгарсан тохиолдолд судалж, зохих журмын дагуу зээл олгох боломжтой гэсэн утга бүхий тодорхойлолтыг баталгаажсан эрх гэж үзэхгүй/ жич: Дээх мэдээллүүдийг ирүүлээгүй буюу худал мэдээлэл ирүүлсэн нөхцөлд тендерээс татгалзах үндэслэл болно, гэж заасан байхад 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13/198 тоот Хас банкны Эрдэнэт салбараас ирүүлсэн тодорхойлолт “20.000.000.000 /хорин тэрбум төгрөг хүртэлх зээл судалж олгох боломжтой болно/ “Х” ХХК-иас ирүүлсэн материалын 1 дэх хавтас 174 хуудас/ гэсэн нь дээрхи шаардлагыг зөрчсөн"... агуулгын хувьд өөрчлөлт ороогүй боловч өөр хэлбэртэй ирүүлсэн баталгааг захиалагч зөвшөөрнө” гэж заасан нь гүйцэтгэлийн болон урьдчилгаа төлбөрийн баталгааны маягтад хамаарах бөгөөд түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн тодорхойлолтод хамааралгүй болно гэжээ ... ТОӨЗ-н 4.2 /д/ заасан мэдээллийн хүрээнд “Гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын баг болон Бүлэг ҮІІ “үйлчилгээний тодорхойлолтын хэсэгт №3-ын ҮІ”-д заасан “боловсон хүчний диплом ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтуудыг ирүүлнэ. Дээрхи ажилтнууд нь тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна. Сүүлийн 6 сарын байдлаар буюу 2018 оны 07-12 дугаар саруудын НД-8 маягтаа ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй буюу өөрөөр хэлбэл “Х“ ХХК-ийн тендерийн баримт бичигт /1, 2 дугаар хавтаст/ НД-8 авагдаагүй, “Х” ХХК нь Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн №124 тоот албан бичиг болон ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэргийг тендерийн баримт бичигт хавсаргасан ба үүнийг захиалагчаас тавьсан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан гэж үзэхгүй. Гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын баг болон бүлэг ҮІІ, үйлчилгээний тодорхойлолтын хэсэгт №3-ын ҮІ “хүний нөөц, боловсон хүчин хүснэгтийн 6.1-т хүнсний эрүүл ахуйч, ХАБЭА ажилтан нь ариун цэврийн хяналт, дадлыг мөрдүүлж ажиллах чадвартай, бакалавр түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байна” гэж заасан байхад тендерт оролцогч “Х” ХХК-аас ирүүлсэн материалд тус албан тушаалд санал болгосон Ц.Г, Б.Б нар 2017 онд эрүүл ахуйчаар ажилласан байх тул 3 жил ажилласан байх шаардлагыг хангахгүй байна ... Тендерийн үнэлгээний хорооны “тендерийг үнэлэх” үйл ажиллагааг шүүх хэрэгжүүлсэн нь хуульд үл нийцнэ. “Х” ХХК нь Нийгмийн даатгалын маягт, Нийгмийн даатгалын байгууллагаас тодорхойлолт гаргуулан 261 ажилтан нийгмийн даатгал төлдөг болохыг тендерийн баримт бичиг баримтад хавсаргасан, “Хас банкны” тодорхойлолт буюу банкны баталгаа нь банкны баталгааны шаардлагыг хангаж байхад хангаагүй гэж үзэж дүгнэсэн. Тендер шалгаруулалтын хурлын тэмдэглэлд тендерийн хорооны гишүүд Хас банкны тодорхойлолт шаардлага хангах эсэхийг нарийн нягтлан хянаж Хас банктай холбогдож, тодруулга хийж журамд нийцэж байгаа тухай тогтоосон байхад шүүх буруу дүгнэлт хийсэн байна ... Тодруулбал, энэхүү баримтуудыг “Тендерийн үнэлгээний хороo" захиалагчийн шаардлага, тендерийн санал, холбогдох хуульд заасан журмыг баримтлан үнэлж, НД-ын шаардлага болон банкны баталгааны шаардлагыг хангасан гэж үнэлсэн нь холбогдох журам болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендерийг үнэлэх, шалгаруулах тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Харин анхан шатны шүүх “Х" ХХК-ийн тендерт ирүүлсэн баримтыг өөрсдийн дотоод итгэл үнэмшлээр үнэлж шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ц.Г, Б.Б нар 3 жил ажилласан холбогдох бичиг баримт хавтаст хэрэгт байхад буруу дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна ... Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон aмаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тодорхойлсноос үзэхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн TY-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр худалдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гарах шийдвэр” захиргааны актад хамаарна ... Өөрөөр хэлбэл үнэлгээний хорооны дүгнэлтэд үндэслэн захиалагчаас “зөвшөөрсөн” шийдвэр гаргаж байгаа нь тус тендер шалгаруулалтад тэнцсэн гэх “Х” ХХК, “Тф” ХХК-тай тус тус гэрээ байгуулах эрхийг олгож байгаа үйлдэл юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх TY-2019/01 тоот тендерийн 1,2,3 дугаар багцуудад шалгаруулсан “Х”, “Тф” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлүүд тогтоогдож, хүчингүй болгож шийдвэрлэсэн тул түүнийг үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гарах шийдвэр”-ийг хүчингүй болгох үндэслэлтэй байна ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 28.1, 29.1-т “захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна”, 46 дугаар зүйлийн 46.1.3-т “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Х" ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 5/130-19 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулсан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус гэрээг байгуулах үндэслэл болсон Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх TY-2019/01 тоот тендерийн 1, 3 дугаар багцуудад “Х” ХХК, 2 дугаар багцад “Тф” ХХК-ийг тус тус шалгаруулсан хэсэг болон Захиалагчийн зүгээс гарах шийдвэр нь дээрхи хуулийн заалтуудтай нийцээгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болсон тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5/116-19, 5/117-19 дугаартай гэрээ, "Тф” ХХК-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5/130-19 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна ... “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Х" ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлсэн ба “Х” ХХК нь мэдэгдлийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК /ТӨҮГ/-тай гэрээ байгуулсан. “О” ХХК-ийн тендер хянан үзэх шатнаас хасагдсан, Тендерийн үнэлгээний хороо тендерт шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу явуулж тендерийг хянан үзэж, үнэлж гэрээ байгуулах эрх олгосон. Энэхүү хууль ёсны үйл явцын үр дүнд “Хаан хүнс катертинг” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр“ ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах, худалдах авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т заасны дагуу хуульд нийцэж байгуулагдсан гэрээ байхад шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Дээрхээс дүгнэхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК (ТӨҮГ)-ийн Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 05 тоот хуралдааны тэмдэглэлд Тендерийн үнэлгээний хорооны гишүүд тендерт оролцогчдын тендерийг хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгохдоо Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдах, худалдан авах тухай хуулийн 6.1, 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмуудын хүрээнд хэрэгжүүлсэн үйлдэл, үйл ажиллагаа юм ... Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт “тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар агуулгыг тусгана” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт гуравдагч этгээд “Х” ХХК-ийн төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч Ж.Б нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг оруулаагүй, оруулахдаа өмнө хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбарыг хуулбарлан оруулсан нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлаагүй, хэргийг эргэлзээгүй, үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэх ямар ч үндэслэл итгэл үнэмшил алга байна.
Иймд Тогтоох нь хэсгийн 2 дахь заалтын “2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Х” ХХК, “Тф” ХХК-уудад холбогдох хэсгийг хууль бус тул хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн захиалагчийн зүгээс гарах шийдвэрийг хүчингүй болгуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас “Х” ХХК, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” 5/116-19, 5/117-19 дугаартай гэрээ, “Тф” ХХК-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5/130-19 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.
Гуравдагч этгээд “Тф” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.У давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “ ... Нэхэмжлэгч “О” ХХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ХБ-T-12/58 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх TY-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад “О” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх TY-2019/01 тоот тендерийн 1, 2 ,3 дугаар багцуудад шалгаруулсан “Х” ХХК, “Тф” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн захиалагчийн зүгээс гарах шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ... Уг хэргийг Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэхдээ дараах байдлаар шийдвэрлэсэн. Үүнд, Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 5 дугаар хурлын тэмдэглэлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх TY-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Х” ХХК, “Тф” ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, болон “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн захиалагчийн зүгээс гарах шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Х" ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5/116-19, 5/117-19 дугаартай гэрээ, “Тф” ХХК-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5/130-19 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах 3 үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч нэхэмжлэл шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар ийнхүү давж заалдаж гомдлыг гаргаж байна ... Анхан шатны шүүхээс манай “Тф” ХХК-ийг Тендерийн баримт бичигт заасан дараах 3 шаардлагыг хангаагүй гэж үзсэн. “... “Тф” ХХК-ийн тендерийн бичиг баримт нь дээрх тендерийн шаардлага болох /6.1.8-д заасан/ үйлчилгээний ажилчдын тоо нь тендерийн шаардлагад тавьсан /2 дугаар багц 60 хүн/ тооноос дутуу ирүүлсэн байхад уг компанийг 2 дугаар багцад “хамгийн сайн үнэлэгдсэн тендерийн материал ирүүлсэн" гэж дүгнэн шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлт үндэслэлгүй ..." гэж үзсэнийг дараах байдлаар эс хүлээн зөвшөөрч байна ... Тендерийн баримт бичгийн 6.1.8-д “Нэг хоногт үйлчлүүлэх хүний тооноос хамаарч түүхий эд бэлтгэгч, угаагч, үйлчлэгч зэрэг үйлчилгээний ажилчдын тоон мэдээллийг Хүснэгт №5-д зааснаас багагүй байх бөгөөд 3 ээлж тус бүрээр үйлчилгээний ажилчдын тоо, ажиллах хуваарийг гаргаж ирүүлэх” гэсэн байх бөгөөд “Тф" ХХК-ийн зүгээс тендерийн бичиг баримт бичигт заасан бүх шаардлагуудыг хангаж, тендерийн материалаа хүргүүлсэн байдаг. Тендерийн баримт бичгийн 6.1.8-д заасанчлан “Ажилчдын долоо хоногийн ажил, амралтын хуваарь”-ийг гаргаж, тендерийн баримт бичигт шаардсаны дагуу 60 хүний тоон мэдээллийг хүргүүлсэн. Учир нь тендерийн баримт бичигт зөвхөн 60 хүний тоон мэдээллийг ирүүлэхийг шаардсаны дагуу бид 60 хүний мэдээлэл явуулсан. Өөрөөр хэлбэл баримт бичгийн шаардлагад зөвхөн тоон мэдээллийг ирүүлэхийг шаардсан бөгөөд 60 хүн ажиллах ёстой гэсэн шаардлага тавигдаагүй байсан ... Гэтэл анхан шатны шүүх дээрх шаардлагыг буруу тайлбарлаж 60 хүн ажиллах ёстой ажиллах хүч мэтээр үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн ТӨҮГ-ний тендерийн үнэлгээний хорооны шалгуурт “жаран хүн ажиллах ёстой” гэсэн үг, өгүүлбэр байхгүй бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна ... “... Сүүлийн 6 сарын байдлаар буюу 2018 оны 07-12 дугаар саруудын НД-8 маягтыг ирүүлнэ” гэсэн шаардлагын дагуу “Тф” ХХК-аас санал болгож байгаа нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологичид санал болгосон Б.У нь 2018 оны 10 дугаар сараас эхлэн тус компанид үндсэн ажилтан болж, нийгмийн даатгал төлсөн баримт ирүүлсэн нь шаардлага хангахгүй байна ...” гэсэн байна. Ажилтан Б.У нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй “Тф” ХХК-ийн үндсэн ажилтан мөн бөгөөд үүн дээр талууд маргадаггүй. Тендерийн баримт бичгийн шаардлагад зөвхөн 2018 оны 07-12 дугаар саруудын НД-8 маягтыг ирүүлнэ гэсэн байсан. Үүний дагуу “Тф” ХХК-ийн зүгээс Б.Уийн 2018 оны 07-12 дугаар саруудын НД-8 маягтыг хүргүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс мөн тендерийн баримт бичгийн дээрх шаардлагыг буруу тайлбарлаж дүгнэлтээ гаргасан гэж үзэж байна. Тендерийн баримт бичгийн шаардлагад сүүлийн 6 сар үндсэн ажилтнаар ажилласан байх” шаардлага тавигдаагүй бөгөөд зөвхөн нийгмийн даатгал төлөгдсөн байхыг л шаардсан байсан. Гэтэл анхан шатны шүүх тендерийн баримт бичгийн шаардлагыг гуйвуулж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна ... “... Тф” ХХК-ийн тендерийн баримт бичигт ирүүлсэн технологи картанд бичилт хийсэн албан тушаалтны нэр, гарын үсэг, огноо, чанарын шаардлага зэрэг нь бичигдээгүй зөрчилтэй байна” гэсэн байна. “Тф” ХХК-ийн захирал Ж.У нь технологийн картанд бичилт хийж гарын үсэг зурсан байдаг. Технологийн картан дахь орц, найрлага нь чанарын шаардлага хангасан талаар хариуцагч нар нь шүүх хуралдааны явцад мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүхээс технологийн картанд тусдаа бичилт хийсэн хүн байх шаардлагатай хэмээн тендерийн баримт бичгийг буруу тайлбарласан байна. Нөгөө талаас, Тендерийн баримт бичгийг захиалагч боловсруулдаг. Захиалагчийн зүгээс дээрх тендерийн баримт бичигт заасан заалтуудыг хэрхэн ойлгох талаар шүүх хуралдааны явцад хэлж, “Тф” ХХК-г тухайн шаардлагуудыг хангасныг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбар мэдүүлгээ хэлдэг. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн тендерийн баримт бичигт заасан заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, манай компанийг шаардлага хангахгүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна ... Уг хэрэг нь урьд нь Улсын Дээд шүүхээс нэг удаа буцсан байсан. Дээд шүүхээс буцсаны дараагаар анхан шатны хуралдаан болж манай гуравдагч этгээд “Тф” ХХК-ийн зүгээс шийдвэрийг эс зөвшөөрч гомдлоо гаргасан. Гомдлын үндэслэл нь шүүхээс хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа манай компанийн тайлбар мэдүүлэг өгөх, нотлох баримт гарган өгөх боломжоор хангаагүй гэж үзэн анхан шатны шүүх рүү дахин буцаасан байдаг. Тус хэрэгт манай компанийн зүгээс өмгөөлөгчтэй оролцох шаардлагагүй гэж үзэн өмнөх шүүх хурлуудад өмгөөлөгчгүй оролцож байсан хэдий ч анхан шатны шүүх процессын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс тогтоосон учраас бид уг хэрэгт өмгөөлөгч авах шаардлага гарсан. Иймд бид анхан шатны шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч шүүхээс үзэхдээ урьд нь өмгөөлөгч авах боломж байсан хэмээн бидний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Хэрэг анхан шатны шүүх руу буцан ирснээс хойш буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин эхэлснээс хойш бид өмгөөлөгч авах хүсэлтийг анх удаа гаргасан бөгөөд өмгөөлөгч хайх, үнэ хөлс тохиролцох гэх мэт тодорхой шалтгааны улмаас хүсэлтийг гаргаж чадалгүй хуралдааны үеэр гаргасан бөгөөд энэ байдлаа ч шүүгчид тайлбарлан хэлсэн байхад шүүхээс хүсэлтийг хүлээн аваагүй. Хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох эрхээр хангалгүй хуралдааныг шууд үргэлжлүүлсэн учраас бид тухайн даргалагч шүүгчид эргэлзээ төрж, шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүхээс шүүх хуралдаан эхлэхээс өмнө татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул одоо хүлээн авах боломжгүй гэж бидний татгалзах хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шууд хуралдааныг үргэлжлүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь манай гуравдагч этгээдийн зүгээс шүүгчийг хуульд заасан татгалзан гаргах нөхцөл бүрдсэн гэж үзсэн даруйдаа татгалзан гаргах хүсэлтийг гаргасан билээ ... Уг хэрэгт “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн үнэлгээний хорооны гаргасан шийдвэртэй холбогдуулан хариуцагчаар татсан байдаг. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Тендерийн үнэлгээний хороо нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага хэмээх ойлголтод хамаарахгүй гэж үзэж байна. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар захиалагч нь Үнэлгээний хороо байгуулах эрхтэй бөгөөд 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсэгт зааснаар захиалагч нь Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах эрх, үүрэгтэй юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргах эрхтэй. Гэтэл “О" ХХК нь Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, дүгнэлттэй холбоотой ямар нэгэн гомдол захиалагчид огт гаргаж байгаагүй атлаа шүүхэд Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Данхан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож гомдлыг ханган нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Хариуцагч Тендерийн үнэлгээний хороо “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас зарласан “тус компанийн үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ТҮ-2019/01 дугаартай тендерийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар хянан үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч “О” ХХК-ийг “... шаардлагад нийцээгүй ...” гэсэн дүгнэлт гаргаж, тус компанийн тендерээс татгалзсан болох нь Тендер хянан үзэх маягт №5, Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдсон байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч компанид Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ХБ-Т-12/58 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгч үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “... тендерийн нээлт болоход манай компани хамгийн бага үнээр шалгарсан ... тендерийн баримт бичгийн ... 4.28 (д) заасан ... ажилтнууд нь компанийн үндсэн ажилтан байна гэсэн шаардлагыг зөрчөөгүй ... тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 4.29 (д) заасан шаардлагад нийцсэн материалуудыг хавсаргасан ... уг тендерийн баримт бичигт зарим албан тушаалыг хавсран ажиллаж болохгүй тухай заалт байхгүй ... манай компаниас ... тендерт ирүүлсэн материал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан шаардлагуудыг бүрэн хангасан ...” гэсэн үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хууль бус ...” гэсэн үндэслэлээр маргасан байна.
Шүүх нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Тендерт шалгарсан гэх компанитай хууль бус гэрээ байгуулсан тул уг гэрээг хүчингүй болгох, “О” ХХК-ийн Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах тухай 04/95 тоот нэхэмжлэлийн үндсэн шаардлагад тулгуурлан Тендерийг дахин үнэлэхийг даалгах” гэж нэмэгдүүлж, мөн оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Тендерт шалгарсан гэх компанитай хууль бус гэрээ байгуулсан тул уг гэрээг хүчингүй болгуулах, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах тухай 04/95 тоот нэхэмжлэлийн шаардлагад тулгуурлан Тендерийг дахин үнэлэхийг даалгах” гэж тодруулж, мөн оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гарах шийдвэр”-ийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлж, мөн оны 05 дугаар сарын 13-ны өдөр “2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг Үнэлгээний хороо хуралдаж, шалгаруулахдаа “О” ХХК-ийн хүргүүлсэн тендерийг 1,2,3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн Тендерийн Үнэлгээний хорооноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Х” ХХК, “Тф” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 03-р сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээнүүдийг хүчингүй болгож, “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг оролцуулан, хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах” гэж тус тус өөрчилж байжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03-р сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, 1, 2, 3 дугаар багцуудад, “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй хэмээн, тендер шалгаруулалтын хянан үзэх шатнаас хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлаас “Х” ХХК, “Тф” ХХК-ийг тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад нийцсэн хэмээн шалгаруулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ мөн Тендерийн үнэлгээний хороонд “О” ХХК-аас ирүүлсэн тендерийг оролцуулан дахин үнэлгээ хийхийг даалгах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт бүр дээр үндэслэн хийгдсэн захиалагчийн зүгээс гарах шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот, “Тф” ХХК-тай байгуулсан Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээ буюу “Тф” ХХК-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5/130-19 дугаартай гэрээнүүдийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байна.[1]
Дээрх байдлаар эцэслэн тодорхойлсон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч болон гуравдагч этгээд нарт гардуулж, хариу тайлбар бичгээр авсантай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх боловч нэхэмжлэгч ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа тодруулснаас хойш хариуцагч болон гуравдагч этгээд нар нь хэргийн материалтай удаа дараа танилцаж байсан байх бөгөөд уг хугацаанаас хойших шүүх хуралдаануудад дээрх нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотой тайлбар гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн[2], 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн[3], 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн[4] “Хэргийн материал танилцуулсан тухай” баримтууд, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл[5] зэргээр тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчийн “... “О” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 05/158 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн ... шаардлагуудыг нэхэмжлэгчийн эцсийн байдлаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд гэж үзэх үндэслэлтэй ... тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, ... үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гарах шийдвэр”-ийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсан гэж үзэх үндэслэлтэй ... “Тф” ХХК-тай байгуулсан гэрээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаагүй ... шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн нэхэмжлэлд хариу тайлбар өгөх эрхийг хэрэгжүүлэлгүйгээр ... хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д ... заасныг зөрчсөн ...” гэх гомдол үндэслэлгүй байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК /ТӨҮГ/ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Захиалагч” гэдэгт хамаарах бөгөөд тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4-т “Дараахь төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”, 112.4.2-д “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой маргаан” гэж тус тус заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд гаргах боломжтой, ийнхүү гаргасан гомдлыг захиргааны хэргийн шүүх тусгай журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Энэхүү маргаан нь тендерт оролцогч нэхэмжлэгч О ХХК-аас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан тендерт гуравдагч этгээд “Х” ХХК болон “Тфс” ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус гэж үзэж, уг үйл ажиллагааны явцад гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар маргасан буюу нийтийн эрх зүйн субъектээс гарсан шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхтэй холбоотой маргаан байх тул хувийн эрх зүйн гэрээний болон дотогш чиглэсэн захиргааны шийдвэртэй холбоотой маргаан гэж үзэх боломжгүй, маргаан бүхий актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан захиргааны актын шинжийг агуулж байх бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн Үнэлгээний хороо болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК ТӨҮГ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага” гэж заасанд хамаарах тул уг маргааныг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж үзэхгүй.
Ийнхүү уг маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байх тул хуульд заасны дагуу шүүх хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан тендерийн үйл ажиллагаатай холбогдуулан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн хэмээн маргасан нэхэмжлэлийн шаардлага, хэргийн оролцогчдын маргасан хүрээнд уг хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон баримт, захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт, тайлбар хийж хэргийг шийдвэрлэсэн нь буруу биш байх тул Тендерийн үнэлгээний хорооны “тендерийг үнэлэх” үйл ажиллагааг шүүх хэрэгжүүлсэн гэж үзэхгүй, энэ талаарх гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй байна.
Нэг. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03-р сарын 12-ны өдрийн ХБ-Т-12/58 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. Хэрэв ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалттай.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай ХБ-Т-12/58 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай ХБ-Т-12/58 тоот албан бичгийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хоёр. 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, 1, 2, 3 дугаар багцуудад, О ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй хэмээн, тендер шалгаруулалтын хянан үзэх шатнаас хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ мөн Тендерийн үнэлгээний хороонд “О” ХХК-аас ирүүлсэн тендерийг оролцуулан дахин үнэлгээ хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 106 дугаар зүйлийн 106.3.4-т “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох”, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тус тус заажээ.
Хуульд зааснаар “Даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчээс хариуцагч захиргаанд буюу шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд тодорхой асуудлаар шийдвэр гаргуулахаар хандсан боловч захиргаа хууль бусаар татгалзсан, эсхүл огт шийдвэр гаргахгүй эс үйлдэхүй гаргасан байх тохиолдол бодитоор бий болсон, шүүх тэрхүү татгалзал, эсхүл эс үйлдэхүй нь хууль бус, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон тохиолдолд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжтой байна.
Энэ тохиолдолд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад, “О” ХХК-ийг тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ мөн Тендерийн үнэлгээний хороонд “О” ХХК-аас ирүүлсэн тендерийг оролцуулан дахин үнэлгээ хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 12.3-д “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ”, 27 дугаар зүйлийн 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 47 дугаар зүйлийн 47.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно” гэж, Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 4.2 /д/-д “Гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын баг болон Бүлэг VII “Үйлчилгээний тодорхойлолт”-ын Хүснэгт №3-ын VI-д заасан боловсон хүчний диплом, ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтуудыг ирүүлнэ. Дээрх ажилтнууд нь тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна. Сүүлийн 6 сарын байдлаар буюу 2018 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудын НД8 маягтыг ирүүлнэ” гэж заасан байх бөгөөд уг Тендерийн баримт бичгийн Бүлэг VII-ийн Хүснэгт №3-ын VI. Хүний нөөц, боловсон хүчинд тавих шалгуур үзүүлэлтийн 6.1.1-д “Баг тус бүрд дараах үндсэн мэргэжилтнүүдийг ажиллуулна. Ажилтны мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтууд байна”, 6.1.3-д “Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич”, 6.1.4-д “Ерөнхий тогооч”, 6.1.4.1-д “Мэргэжлийн диплом, үнэмлэхтэй, нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний дадал туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, мэргэжлээрээ 5-аас доошгүй ажил ажилласан байна”, 6.1.7-д “Хоол зүйч”, 6.1.7.1-д “Төлөвлөгөөт цэсийг боловсруулах, хоол үйлдвэрлэлийн технологид хяналт тавих, сургалт явуулах, үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгөх чадвартай, шим судлалын ухааны бакалавр болон дүйцэхүйц, түүнээс дээш зэрэгтэй мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байна” гэж, Хүснэгт №5-д Үйлчилгээний ажилчдын тоог I багцад нийт 105, II Багцад 60, III багцад 55 үйлчилгээний ажилчид байхаар тус тус заажээ.
Уг тендерт нэхэмжлэгч “О” ХХК-аас ирүүлсэн Тендерийн баримт бичгийн баримтуудаас үзэхэд “О” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн I, II, III багцуудад оролцохоор тендерийн баримт бичгийг ирүүлсэн байх боловч I, II, III багцуудад тендерийн 1 материал өгч, бүх багцад 70 хүн гэсэн ганц боловсон хүчний мэдээллийг ирүүлж тус 70 хүнийг I, II, III багцуудад ажиллах боломжтой гэж үзсэн нь захиалагчийн Тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Түүнчлэн “О” ХХК-ийн I, II, III багцад санал болгож буй боловсон хүчний судалгаанаас үзэхэд А.Ц /ТГ63111903/-ийг “Хоол зүйч, Ерөнхий тогооч”-д, С.О /ХВ81101762/-ийг “Технологич”-д тус тус санал болгосон байх бөгөөд “О” ХХК-ийн гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын боловсон хүчний судалгаанд “Ерөнхий тогооч, Хоол зүйч”-д А.Ц, “Технологич”-д С.О, “Хоол зүйч”-д С.У /ФА85071662/ гэж, Тендерийн баримт бичгийн 190 дэх талд “Гэрээг гүйцэтгэхэд оролцох үндсэн мэргэжилтнүүд”-ийн 3-д “Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич, Хоол зүйч” А.Ц, 4-д “Ерөнхий тогооч” С.О, 7-д “Хоол зүйч” С.У гэж тус тус тэмдэглэжээ.
Дээрхээс үзэхэд А.Цийг “Хоол зүйч” болон “Ерөнхий тогооч”, “Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич” болон “Хоол зүйч” албан тушаалуудад, С.О “Технологич” болон “Ерөнхий тогооч”-д давхар ажиллуулахаар тус тус санал болгосон байх бөгөөд хариуцагч эдгээр зөрүүтэй баримтын алийг нь үнэн зөв гэж үзэх эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг нэхэмжлэгч компани өөрөө бүрдүүлсэн байна.
Ийнхүү хоёр өөр албан тушаалуудад нэг хүнийг санал болгосон нь Тендерийн баримт бичигт заасан шаардлагад нийцээгүй энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Өөрөөр хэлбэл, захиалагчийн зүгээс Тендерийн баримт бичигт хүний нөөц, боловсон хүчинд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг нэг бүрчлэн буюу Тендерийн баримт бичгийн Бүлэг VII-ийн Хүснэгт №3-ын VI-д заасан Хүний нөөц, боловсон хүчинд тавих шалгуур үзүүлэлтийн 6.1.4-д “Ерөнхий тогооч”, 6.1.7-д “Хоол зүйч” гэх 2 албан тушаалыг нэрлэн зааж, тус бүрт тавигдах шаардлагыг заасан байгаагаас үзэхэд “Ерөнхий тогооч”, “Хоол зүйч”-ийн эсхүл “Нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич”, “Хоол зүйч”-ийн ажил үүргийг нэг хүн гүйцэтгэж болохоор заасан гэж үзэхгүй, мөн тендерийн баримт бичигт 2 албан тушаалыг нэг хүн хавсран ажиллаж болох талаар заагаагүй байна. Хэдийгээр Бүлэг VII-ийн Хүснэгт №5-д “Ерөнхий тогооч” гэх албан тушаал гэж тэмдэглээгүй байх боловч энэ нь 2 өөр албан тушаалд А.Ц гэх нэг хүнийг санал болгосон нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн “... 6.1.1-д багц тус бүрд дараах үндсэн мэргэжилтнүүдийг ажиллуулна гэж заасан ба Ерөнхий тогооч, ээлжийн ахлах тогооч гэж мэргэжил байдаггүй. 6-р бүлгийн шаардлага бол ажилтны чадавхыг л шаардсан шаардлага байна. Ерөнхий тогооч бол бол зөвхөн албан тушаал, харин Хоол зүйч бол мэргэжил юм ... Хүснэгт №03-ын 6.1-д өгөгдсөн хүний нөөц, боловсон хүчний шаардлага нь зарим албан тушаалыг хавсран ажиллаж болохгүй тухай заалт байхгүй ...” гэх гомдол үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь “... С.Уыг хоол зүйчид санал болгоогүй ... С.У нь тендерт шалгарсан тохиолдолд ажиллахаар сонгогдсон нөөц ажилтан ...” гэж тайлбарлаж байх боловч С.Уыг уг тендерт шалгарсан тохиолдолд ажиллах нөөц ажилтан гэдгийг нотлох баримт нэхэмжлэгч компанийн тендерийн баримт бичигт хавсаргагдаагүй байхаас гадна захиалагчаас Тендерийн баримт бичигт “тендерт шалгарсан тохиолдолд ажиллуулах нөөц ажилтан”-ы мэдээлэл ирүүлэхийг шаардаагүй байна.
Гэтэл “О” ХХК-ийн гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын боловсон хүчний судалгааны 5-д[6] “Хоол зүйч” С.У гэж, “Гэрээг гүйцэтгэхэд оролцох үндсэн мэргэжилтнүүд”-ийн 7-д “Хоол зүйч” С.У гэж тодорхойлсон байх тул нэхэмжлэгчийн “С.Уыг хоол зүйчид хүнийг огт санал болгоогүй” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Нэхэмжлэгчийн дээрх байдлаар “Хоол зүйч”-ийн албан тушаалд ажиллуулахаар санал болгосон С.Уын хувьд ТОӨЗ-ийн 4.2 /д/ заасан мэдээллийн хүрээнд Гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын баг болон Бүлэг VII Үйлчилгээний тодорхойлолтын хүснэгт №3-ын VI-д заасан боловсон хүчний диплом ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтуудыг ирүүлнэ. Дээрх ажилтнууд нь тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна. Сүүлийн 6 сарын байдлаар буюу 2018 оны 07, 08, 09, 10, 11,12 дугаар саруудын НД-8 маягтыг ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй болох нь “О” ХХК-ийн тендерийн баримт бичгээр тогтоогдож байна.
Тухайлбал, “О” ХХК нь С.Уын иргэний үнэмлэхийн хуулбар, ШУТИС-ийг Хоол зүй, тэжээхүйн ухааны мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн дипломын хуулбарыг тендерийн материалд хавсарган хүргүүлсэн байх боловч Тендерийн бичиг баримтад заасан ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг ирүүлээгүй, НД-8 маягтад С.У нийгмийн даатгал төлсөн тухай мэдээлэл байхгүй, С.У нь тус компанийн “үндсэн ажилтан биш” болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд болон давж заалдах гомдолд дурдсан “... С.Уыг ... манай үндсэн ажилтан гэж хаана ч мэдүүлээгүй ...” гэх тайлбараар тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгчээс “Технологич”-д санал болгосон С.Оийн ажлын үнэмлэхийн хуулбарыг тендерийн баримт бичигт ирүүлээгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэгч “О” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцээгүй” гэж үзэн хянан үзэх шатнаас тендер шалгаруулалтад оруулахгүйгээр хассан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасантай нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн баримт бичгийн шаардлага тус бүрийг хангасан гэж үзэх үндэслэл тус компанийн тендерт шалгаруулалтад хүргүүлсэн бичгийн баримт, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдоогүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч компанийн зүгээс 3 багц бүхий тендерт 1 тендерийн баримт бичгийг ирүүлэхдээ багц тус бүрт ижил нэр бүхий 70 хүнийг санал болгосон бөгөөд энэ нь II багцад тавигдсан нийт 60 албан тушаалтан байх гэсэн шаардлагыг хангаж байх боловч хүний нөөцийн хувьд давхцал үүсгэсэн болон дээрх байдлаар Тендерийн баримт бичгийн зарим шаардлагуудыг бүрэн хангаагүй байх тул тендер шалгаруулалтад оролцуулах, улмаар шалгаруулах боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Гурав. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлаас “Тф” ХХК-ийг тендерийн 2 дугаар багцад нийцсэн хэмээн шалгаруулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Тф” ХХК-тай байгуулсан Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээ буюу “Тф” ХХК-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5/130-19 дугаартай гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх “... хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хэрэгцээт Халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендер шалгаруулалтын ... багц 2-т “Тф” ХХК-ийн 4,286,868,686 төгрөгийн үнийн санал бүхий тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж, ... шалгаруулахдаа Төрийн болон өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д ..., 12.3-д ..., 27 дугаар зүйлийн 27.1-д ..., 27.1.1-д ..., 27.1.2-т …, 27.3-д ... , 27.4-д ..., 28 дугаар зүйлийн 28.1-д … гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн …” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлаас “Тф” ХХК-ийг тендерийн 2 дугаар багцад нийцсэн хэмээн шалгаруулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагыг, “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус гэрээг байгуулах үндэслэл болсон Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн ... 2 дугаар багцад “Тф” ХХК-ийг ... шалгаруулсан хэсэг ... хүчингүй болсон ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 2 дугаар багцад шалгаруулсан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Тф” ХХК-тай байгуулсан Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээ буюу 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5/130-19 дугаартай гэрээг хүчингүй болгуулах” шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт”, 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-т заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж тус тус хуульчилсан.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд Тендерийн үнэлгээний хороо нь тендерийг нээсний дараа тендерт оролцогч тус бүр нь захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, буюу ерөнхий болон санхүү, техникийн чадавхи, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг тендерийн баримт бичиг болон хуульд заасан үзүүлэлт тус бүрээр хянан үзэж, захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тохиолдолд тендерээс татгалзах эрхтэй байна.
Гуравдагч этгээд “Тф” ХХК-ийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн II Багцад оролцохоор тендерийн баримт бичгийг ирүүлжээ.
Тендерийн баримт бичгийн Бүлэг VII-ийн Хүснэгт №3-ын VI-д заасан Хүний нөөц, боловсон хүчинд тавих шалгуур үзүүлэлтийн 6.1.1-д “Багц тус бүрд дараах үндсэн мэргэжилтнүүдийг ажиллуулна. Ажилтны мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтууд байна”, 6.1.8-д “Нэг хоногт үйлчлүүлэх хүний тооноос хамаарч түүхий эд бэлтгэгч, угаагч, үйлчлэгч зэрэг үйлчилгээний ажилчдын тоон мэдээллийг хүснэгт №5-д зааснаас багагүй байх бөгөөд 3 ээлж тус бүрээр үйлчилгээний ажилчдын тоо, ажиллах хуваарийг гаргаж ирүүлэх”, Хүснэгт №5-д II багцад “хоол үйлдвэрлэлийн менежер 1, хоол зүйч 1, технологич 1, эрүүл ахуйч, ХАБЭА ажилтан 1, хяналтын ажилтан 3, засварын ажилтан 1, сантехник, цахилгааны инженер 1, ерөнхий инженер 1, ээлжийн ахлах тогооч 4, тогооч 13, бэлтгэгч, туслах ажилтан 17, аяга, таваг угаагч 6, үйлчлэгч 3, бохирын үйлчлэгч 2, хувцас угаагч 1, жолооч 4” нийт 60 ажилтан байхаар тус тус заажээ.
“Тф” ХХК-аас тус тендерт ирүүлсэн Тендерийн баримт бичгээс үзэхэд “Ажилчдын долоо хоногийн ажил, амралтын хуваарь”-ийг ирүүлэхдээ албан тушаалаар нь 60 хүн байхаар гаргаж ирүүлсэн /Тфс ХХК-ийн тендерийн баримт бичгийн 2-р хавтас 125 хуудас/ байх боловч уг албан тушаалд ажиллах хүмүүсийн бүртгэлийг ирүүлэхдээ дутуу буюу Удирдлагын багт Ерөнхий менежер С.От, Ерөнхий тогооч Ж.Д, Ахлах тогооч Т.А, Л.Ц, Технологич Б.У, Эрүүл ахуйч Ч.Ю, Хоол зүйч Н.Ө нарын 7 хүнийг, Компанийн ажилчдын бүртгэл болон нийгмийн даатгалын дэвтэр, боловсролын гэрчилгээг ирүүлэхдээ Б.Батмөнх, А.Д, Х.Д, М.Ц, Б.Э, Г.С, Б.М нарын 7 хүнийг тогоочоор, Л.О, Т.Сарантуяа, Ө.Г, Н.О, М.С, О.У, С.Э нарын 7 хүнийг бэлтгэгчээр, Ш.Д, Г.М, Ш.О, Б.Н, М, Э.О, Ч нарын 7 хүнийг үйлчлэгчээр, Ц /Цахилгаанчин/, А /Жолооч/ гэх нийт 30 хүний мэдээллийг ирүүлсэн байх бөгөөд энэ талаар гуравдагч этгээд “Тф” ХХК-ийн зүгээс маргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд 30 хүний мэдээлэл хүргүүлснээ хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна.
Ийнхүү Тендерийн II Багцад нийт 60 ажилтан байхаар зааж, 3 ээлж тус бүрээр үйлчилгээний ажилчдын тоо, ажиллах хуваарийг 60-аас багагүй байхаас гадна Бүлэг VII-ийн Хүснэгт №3-ын VI-д заасан Хүний нөөц, боловсон хүчинд тавих шалгуур үзүүлэлтийн 6.1.1-д Багц тус бүрт ажиллуулах үндсэн мэргэжилтнүүдийн мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтуудыг ирүүлэхийг шаардсан байхад “Тф” ХХК 30 хүний мэдээллийг ирүүлсэн нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаагүй байхад хариуцагч нь тус компанийн тендерийг шаардлага хангасан гэж үзсэн нь, улмаар тус тендерт шалгаруулсан нь хууль бус байна. Иймд гуравдагч этгээд “Тф” ХХК-ийн шүүх хуралдааны явцад болон шүүхэд гаргасан давж заалдах гомдолд дурдсан “... тендерийн баримт бичигт зөвхөн тоон мэдээллийг ирүүлэхийг шаардсан бөгөөд 60 хүн ажиллах ёстой гэсэн шаардлага тавигдаагүй байсан ... тендерт шалгарсан тохиолдолд хүмүүс нэмж ажиллуулна ...” гэх агуулга бүхий тайлбар, гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Түүнчлэн Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 4.2 /д/-д “Гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын баг болон Бүлэг VII “Үйлчилгээний тодорхойлолт”-ын Хүснэгт №3-ын VI-д заасан боловсон хүчний диплом, ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтуудыг ирүүлнэ. Дээрх ажилтнууд нь тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна. Сүүлийн 6 сарын байдлаар буюу 2018 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар саруудын НД8 маягтыг ирүүлнэ” гэж заасан байх бөгөөд уг Тендерийн баримт бичгийн Бүлэг VII-ийн Хүснэгт №3-ын VI. Хүний нөөц, боловсон хүчинд тавих шалгуур үзүүлэлтийн 6.1.1-д “Баг тус бүрд дараах үндсэн мэргэжилтнүүдийг ажиллуулна. Ажилтны мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтууд байна” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд “Тф” ХХК-ийн “Технологич”-д санал болгосон Б.У нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус компанид “Хүнс үйлдвэрлэлийн технологич”-ийн албан тушаалд томилогдсон буюу 2018 оны 10 дугаар сараас тус компанид ажиллаж эхэлсэн болох нь тус компанийн тендерийн баримт бичигт авагдсан Б.Уийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байх бөгөөд гуравдагч этгээд “Тф” ХХК-ийн зүгээс энэ талаар маргаагүй байна.
Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 4.2 /д/ заасан мэдээллийн хүрээнд гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын баг болон Бүлэг VII Үйлчилгээний тодорхойлолтын Хүснэгт №3-ын III. Төлөвлөгөөт цэс, технологи шаардлагын 3.2.1-д “Технологи картыг байгууллагын нэр, тамга, баталгаажилт, бичилт хийсэн албан тушаалтны нэр, гарын үсэг, огноо, хүнсний бүтээгдэхүүний нэр, картын дугаар, цэвэр-бохир жин граммаар, илчлэгийг ккал-р, технологи ажиллагаа, чанарын шаардлагыг бичсэн байна” гэж заасан шаардлагын дагуу Тфс ХХК-ийн тендерийн баримт бичигт ирүүлсэн технологи карт / Тфс ХХК-ийн ТББ-ын 2 хавтас 50-123 хуудас/-нд бичилт хийсэн албан тушаалтны нэр, гарын үсэг, огноо, чанарын шаардлага зэрэг нь бичигдээгүй зөрчилтэй байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендер шалгаруулалтын II Багцад гуравдагч этгээд “Тф” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн гэж шалгаруулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй, хууль бус болох нь тогтоогдсон байх тул “Тф” ХХК-ийг тус тендер шалгаруулалтын II Багцад шалгаруулсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл буруу биш байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан”, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна”, 30 дугаар зүйлийн 30.1-т “Дараахь тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана:”, 30.1.1-т “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна”, 46.1.3-д “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж тус тус хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд захиалагч зөвхөн хуульд заасан шаардлагыг хангаж “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор байх бөгөөд харин шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тохиолдолд бүх тендерээс татгалзахаар байна.
Гуравдагч этгээд “Тф” ХХК-ийн хувьд Тендерийн баримт бичгийн Бүлэг VII-ийн Хүснэгт №3-ын VI-д заасан Хүний нөөц, боловсон хүчинд тавих шалгуур үзүүлэлтийн 6.1.1, 6.1.8, Хүснэгт №5-д заасан шаардлагыг тус тус хангаагүй, тус компанийг II Багцад шалгаруулсан нь хууль бус буюу нэхэмжлэгчийн тус тендертэй холбогдуулан нэхэмжлэгчээс маргасан нь үндэслэлтэй байх тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 2 дугаар багцад шалгаруулсан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Тф” ХХК-тай байгуулсан Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх гэрээ буюу 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5/130-19 дугаартай гэрээ хүчин төгөлдөр байх үндэслэлгүй тул тус гэрээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн өмнө дурдсанчлан хариуцагчийн нэхэмжлэгч “О” ХХК-ийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, тендер шалгаруулалтад оролцуулахаас татгалзсан шийдвэр, мөн ТҮ-2019/01 тоот тендер шалгаруулалтын II Багцын тухайд гуравдагч этгээд “Тф” ХХК-ийг шалгаруулсан нь дээр дурдсан үндэслэлээр хуульд нийцээгүй байхад хариуцагч Төрийн болон орон нутгийн 30.1.1-д “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэж заасны дагуу бүх тендерээс татгалзаагүй нь буруу байна.
Дөрөв. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт бүр дээр үндэслэн хийгдсэн захиалагчийн зүгээс гарах шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт бүр дээр үндэслэн хийгдсэн захиалагчийн зүгээс гарах шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасантай нийцээгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй”, 3.1.3-д “Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхийн гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус хуульчилснаас үзвэл захиргааны байгууллага албан тушаалтны тодорхой нэг тохиолдлыг зохицуулж нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэж гарсан, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захирамжилсан шийдвэр үйл ажиллагааны талаарх маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх учиртай.
Түүнчлэн, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгана” гээд 52.2.4-д “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлд тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар буюу нэхэмжлэлийн шаардлага хангагдах тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх талаар, мөн тухайн захиргааны акт ямар шалтгаан үндэслэлийн улмаас хууль бус зөрчилтэй гэж үзэж буй талаар тусгасан нэхэмжлэлээр шүүх захиргааны хэрэг үүсгэж, уг шаардлагын хүрээнд маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргах боломжтой. Харин нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны шийдвэр бодитоор гарсан эсэх нь тодорхой бус ямар шийдвэр болохыг нэхэмжлэгчээс тодруулаагүй, уг шийдвэрийг шүүх шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхой бус, захиргааны ямар шийдвэртэй маргаж буйгаа нэхэмжлэгч тодорхойлж чадахгүй тохиолдол шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй юм.
Гэтэл нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт бүр дээр үндэслэн хийгдсэн захиалагчийн зүгээс гарах шийдвэрийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус, уг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захиргааны акт нь хэзээ гарах ямар шийдвэр болох, ямар үндэслэлээр хууль бус гэж үзсэн, уг нэхэмжлэлийг шийдвэрлүүлснээр нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх эсэх нь тодорхойгүй, мөн уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэх нь тодорхой бус, нэхэмжлэгч эдгээрийг тайлбарлаж чадахгүй байхад шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн тус шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Тав. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлаас “Х” ХХК-ийг тендерийн 1, 3 дугаар багцуудад нийцсэн хэмээн шалгаруулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Анхан шатны шүүх “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1,3 дугаар багцуудад Х ХХК-ийг шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд “... 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13/193 тоот Хас банкны Эрдэнэт салбараас ирүүлсэн тодорхойлолт ... шаардлагыг зөрчсөн ... нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 124 тоот албан бичиг, ажил олгогчийн нийгмийн даатгалын тодорхойлолт ... захиалагчаас тавьсан нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан гэж үзэхгүй ... албан тушаалд санал болгосон Ц.Г, Б.Б нар ... 3 жил ажилласан байх шаардлага хангаагүй ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлаас “Х” ХХК-ийг тендерийн 1, 3 дугаар багцуудад нийцсэн хэмээн шалгаруулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээнүүдийг хүчингүй болгуулах”, нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
Гуравдагч этгээд “Х” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн I, II, III багцад оролцохоор тендерийн баримт бичиг ирүүлсэн байх бөгөөд хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээр “Х” ХХК-ийг Багц 1-д шаардлагад нийцсэн хамгийн бага 10,375,472,800 төгрөгийн, Багц 2-т шаардлагад нийцсэн хамгийн бага 3,487,022,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн, “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж тус тендерт шалгаруулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
“Х” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн I багцад 10.375.472.800 /арван тэрбум, гурван зуун далан таван сая, дөрвөн зуун далан хоёр мянга, найман зуу/ төгрөг, III Багцад 3.487.022.000 /гурван тэрбум, дөрвөн зуун наян долоон сая, хорин хоёр мянга/ төгрөгөөр гүйцэтгэхээр санал болгожээ.
Тендерийн баримт бичгийн Бүлэг II. Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 26.2-т “Тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангасан тендер гэдэг нь тендерийн баримт бичгийн бүх нөхцөл, болзол болон үйлчилгээний тодорхойлолтын шаардлагыг томоохон зөрүүгүй хангасан тендерийг хэлнэ. Энэ шаардлагыг биелүүлээгүй зөрүү нь дараах шинж чанартай бол түүнийг томоохон зөрүү гэж үзнэ” а/-д “Үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхээр бол, б/-д гэрээнд заасан эрх, тендерт оролцогчийн үүрэгт тендерийн баримт бичигтэй үл нийцэх зарчмын хязгаарлалт оруулсан бол, в/-д эдгээрийг хүлээн зөвшөөрөх нь үндсэн шаардлагыг хангасан тендер ирүүлсэн бусад оролцогчийн өрсөлдөөнд шударга бус байдал үүсгэхээр бол”, Бүлэг III, ТОӨЗ-ны 4.4 /д/ хэсэгт “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх. Арилжааны банкны зээлийн авч болох мөнгөн дүн бүхий судлагдсан зээлийн тодорхойлолт ирүүлнэ. /тендерт шалгарсан тохиолдолд судалж, зохих журмын дагуу зээл олгох боломжтой гэсэн утга бүхий тодорхойлолтыг баталгаажсан эрх гэж үзэхгүй/ Жич: Дээрх мэдээллүүдийг ирүүлээгүй буюу худал мэдээлэл ирүүлсэн нөхцөлд тендерээс татгалзах үндэслэл болно”, ТОӨЗ-ны 4.2 /д/ заасан мэдээллийн хүрээнд Гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй удирдлагын баг болон Бүлэг VII Үйлчилгээний тодорхойлолтын хүснэгт №3-ын VI-д заасан боловсон хүчний диплом ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон нотлох баримтуудыг ирүүлнэ. Дээрх ажилтнууд нь тендерт оролцогч компанийн үндсэн ажилтан байна. Сүүлийн 6 сарын байдлаар буюу 2018 оны 07-12 дугаар саруудын НД-8 маягтыг ирүүлнэ”, Бүлэг VII Үйлчилгээний тодорхойлолтын хүснэгт №3-ын VI. Хүний нөөц, боловсон хүчний 6.1.6-д Хүнсний эрүүл ахуйч, ХАБЭА-н ажилтан, 6.1.6.1-д Ариун цэврийн хяналт, дадлыг мөрдүүлж ажиллах чадвартай, бакалавр түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй ажил ажилласан байна” гэж тус тус заасан байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар ТОӨЗ (4.4.д)-д заасан Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх заалтыг 15 хувь гэж өөрчилсөн[7] байна.
Тус компанийн Тендерийн баримт бичигт ирүүлсэн “Хас банкны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “... ”Х” ХХК /регистрийн дугаар 4372298/-д Хас банк нь 600.000.000 /зургаан зуун сая/ төгрөгийн зээл олгож санхүүжүүлэхэд татгалзах зүйлгүй” гэх 13/192 дугаар тодорхойлолт[8], “Х” ХХК-ийн “Мөнгөн хөрөнгө 658,489,499 төгрөг, дансны авлага 1,479,463,598 төгрөг, бусад авлага 1,858,622,103 төгрөг нийт 3,996,575,200 төгрөг” гэх Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн тооцоолол[9] зэргээс үзэхэд тус компанийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь I болон III багц тендерт санал болгосон үнийн дүнгүүдийн 15 %-д хүрэхгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
“Х” ХХК нь 200 гаруй ажилтантай гэх бөгөөд тендерийн баримт бичигт тус компанийн “Үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутган тооцсон татварын мэдээ”[10], Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт”[11] зэрэг баримтуудыг тендерийн баримтад хавсаргасан байх тул тэрээр тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 4.2-т заасан гэрээг хэрэгжүүлэхэд санал болгож буй “удирдлагын баг” Бүлэг VII хүснэгтэд заасан “боловсон хүчний диплом, ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар холбогдох нотлох баримтуудыг ирүүлнэ” гэх шаардлагыг хангасан, голлох мэргэжилтнүүдийн холбогдох баримтуудыг бүрэн хүргүүлсэн гэж үзэхээр байна.
Тухайлбал, тус компанийн тендерийн баримтаас үзвэл 159 ажилтны судалгааг хүснэгтээр гаргаж хүргүүлсний дотор хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн менежерт 3 хүн, хоол зүйчид 3 хүн, нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологичид 3 хүн, хүнсний эрүүл ахуй, ХАБЭА-н 4 хүн, хяналтын ажилтнууд 9 хүн, ээлжийн ахлах тогоочид 13 хүн санал болгосон, нийт 38 ажилтны мэргэжил, ажилласан жил, мэргэшсэн байдлыг харуулах дэлгэрэнгүй баримтуудыг гаргаж хүргүүлсэн байна.
Түүнчлэн “Х” ХХК-ийн Тендерийн баримт бичигт авагдсан Орхон аймгийн даатгалын хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 124 дүгээр тодорхойлолт, тус компанийн 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар, 2017 оны 02 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын ”Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт”-ыг тендерийн баримт бичигт хавсаргасан, үнэлгээний хороо уг баримтыг шаардлага хангасан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна. Учир нь, тус компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг эрх бүхий байгууллага болох Нийгмийн даатгалын байгууллага гаргасан байх бөгөөд тухайн үед уг баримт хуурамч эсхүл бодит байдалд нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс уг баримтыг хуурамч, бодит бус гэх баримт нотолгоог гаргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй байна.
Мөн “Х” ХХК-аас ирүүлсэн материалд “Хүнсний эрүүл ахуйч, ХАБЭА”-н албан тушаалд санал болгосон Ц.Г нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тус компанид “Эрүүл ахуйч”-аар, Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс мөн тус компанид “Эрүүл ахуйч”-аар ажиллаж эхэлсэн байгаа нь тендерийн баримт бичгийн Бүлэг VII Үйлчилгээний тодорхойлолтын хүснэгт №3-ын VI. Хүний нөөц, боловсон хүчний 6.1.6-д Хүнсний эрүүл ахуйч, ХАБЭА-н ажилтан, 6.1.6.1-д Ариун цэврийн хяналт, дадлыг мөрдүүлж ажиллах чадвартай, бакалавр түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй ажил ажилласан байна” гэсэн шаардлагад бүрэн нийцэхгүй байх боловч бусад байдлаар тендерийн шаардлага хангасан байх тул тендерийн баримт бичгийн бүх нөхцөл, болзол, үйлчилгээний тодорхойлолтын шаардлагыг томоохон зөрүүгүй хангасан гэж үзэхээр байна.
Эдгээр үндэслэлээр “Х” ХХК-ийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлаас “Х” ХХК-ийг тендерийн 1, 3 дугаар багцуудад шалгаруулсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тус компанийг шалгаруулсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус, үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.
Ийнхүү “Х” ХХК-ийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлаас “Х” ХХК-ийг тендерийн 1, 3 дугаар багцуудад шалгаруулсан нь хууль бус болох үндэслэл тогтоогдохгүй байх тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот дугаартай гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
Хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасантай холбоотой гомдлын тухайд:
Гуравдагч этгээд “Тф” ХХК-ийн төлөөлөгч Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “өмгөөлөгчтэй оролцох хүсэлт” гаргасан байх бөгөөд мөн тус шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны явцад “өмгөөлөгчтэй оролцох хүсэлт” гаргасныг тус шүүхийн мөн оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай” 03 дугаар тогтоолоор “... Ж.У нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох тухай хүсэлт гаргасныг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ... 03 дугаар тогтоолоор хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг ... хойшлуулсан боловч энэ хугацаанд өмгөөлөгч аваагүй ... Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны товлох урьдчилсан хэлэлцүүлэгт ... Ж.У өөрөө оролцож шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр товлохыг зөвшөөрсөн атлаа шүүх хуралдаан дээр өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 15 цаг 30 минутад ирүүлснийг хүлээн авах боломжгүй ...” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно” гэж заасан нь хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломжийг олгосон тэдэнд эрх олгосон агуулгатай зохицуулалт байх бөгөөд шүүхэд үүрэг болгосон зохицуулалт биш байна.
Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгч авах эрх нь нээлттэй, шүүхээс хязгаар тогтоогоогүй байхад тус эрхээ хэрэгжүүлээгүйг шүүхийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж үзэх боломжгүй байх тул гуравдагч этгээд “Тф” ХХК, “Х” ХХК болон хариуцагч нарын “ ... хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох эрхээр хангаагүй ...” гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй байна.
Түүнчлэн шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 41 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд гуравдагч этгээд “Тф” ХХК-ийн төлөөлөгч Ж.Уын “өмгөөлөгчтэй оролцох хүсэлт”-ийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа гуравдагч этгээд “Тф” ХХК-ийн төлөөлөгч “шүүх бүрэлдэхүүнээс татгалзах” хүсэлт гаргасан байх бөгөөд тэрээр гомдол тайлбартаа шүүх манай хүсэлтийг хангаагүй учир татгалзсан гэж тайлбарлажээ. Тухайн тохиолдолд гуравдагч этгээд “Тф” ХХК-ийн төлөөлөгч “шүүх бүрэлдэхүүнээс татгалзах” хүсэлт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.7-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно” гэж заасныг зөрчиж шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан байх тул шүүх бүрэлдэхүүн “... шүүх хуралдаан хэлэлцэж эхлэхээс өмнө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, хуульд зааснаар татгалзан гарах хүсэлт байна уу? гэж асуусан та татгалзал байхгүй гэсэн ... хуульд заасан дэгийн дагуу хүсэлтийг шийдвэрлэсэн тул ... хүсэлтийг хүлээн авах боломжгүй ...” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлснийг буруутгах үндэслэлгүй.
Мөн тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар “даргалагчаас нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой нэмж хэлэх тайлбар байна уу?”[12] гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О нар нэмэлт тайлбар гаргасан, даргалагчаас хэргийн оролцогчид нэг, нэгнээсээ асуух асуулт байгаа эсэхийг тодруулсан зэргээс үзэхэд нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой тайлбар хэлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээргүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.
Тус өдрийн шүүх хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 14 цаг 00 минутад эхэлж, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 01 цаг 30 минутад дуусжээ. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хэргийн оролцогчдын зүгээс шөнийн цаг болсон тул өдрийн цагаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэх талаар ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй, шүүх хуралдааны эхэнд болон явцад энэ талаар хүсэлт гаргаагүй атлаа шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа энэ талаар давж заалдах гомдол гаргасныг хангаж, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Мөн гуравдагч этгээд “Х” ХХК-ийн зүгээс “... шийдвэрийн тодорхойлох хэсэгт гуравдагч этгээд “Х” ХХК-ийн төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч Ж.Б нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг оруулаагүй, оруулахдаа өмнө хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбарыг хуулбарлан оруулсан гэх гомдол үндэстэй байх хэдий ч уг анхан шатны шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул уг алдааг шүүхийн шийдвэрт нөлөөлөх хэмжээний алдаа гэж үзэхгүй.
Эдгээр болон бусад үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хурлаас “Х” ХХК-ийг тендерийн 1, 3 дугаар багцуудад нийцсэн хэмээн шалгаруулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Х” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт бүр дээр үндэслэн хийгдсэн захиалагчийн зүгээс гарах шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэж заасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулж шийдвэрлэсэн нь буруу байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэвээр үлдээж, 2 дахь заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.1.1, 46 дугаар зүйлийн 46.1.3-т тус тус заасныг баримтлан “О” ХХК-ийн
-Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 2 дугаар багцад шалгаруулсан “Тф” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
-Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар “Тф” ХХК-тай байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 5/130-19 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж, тус тус хүчингүй болгосугай,
- Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1,3 дугаар багцад шалгаруулсан “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
-Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар “Х” ХХК-тай байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 5/116-19, 5/117-19 дугаартай гэрээг тус тус хүчингүй болгуулах,
-Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хурлын тэмдэглэлээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1,2,3 дугаар багцуудад “О” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах,
- “О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хүлээн авч, дахин үнэлгээ хийхийг Эрдэнэт үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, Тогтоох хэсгийн 3 дахь заалтын дугаарыг “4” болгож, “4” дэх заалтын дугаарыг “5” болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн Захиалагчийн зүгээс гарах шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай гэсэн Тогтоох хэсгийн “3” дахь заалтыг нэмж өөрчлөн, 4 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд “Тф” ХХК, “Х” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас илүү төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] 3-р хавтаст хэргийн 176-177 дахь тал
[2] 4-р хавтаст хэргийн 12 дахь тал
[3] 4-р хавтаст хэргийн 51 дэх тал
[4] 4-р хавтаст хэргийн 78 дахь тал
[5] 4-р хавтаст хэргийн 89-93 дахь тал
[6] “О” ХХК-ийн Тендерийн баримт бичгийн 188 дахь тал
[7] “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн үнэлгээний дүгнэлт Дугаар ТҮ-2019/01 баримт 87 дугаар тал
[8] “Х” ХХК-ийн Тендерийн баримт бичиг I дэвтэр, 173 дахь тал
[9] “Х” ХХК-ийн Тендерийн баримт бичиг I дэвтэр, 175 дахь тал
[10] “Х” ХХК-ийн Тендерийн баримт бичиг I дэвтэр, 124, 127-130 дахь тал
[11] “Х” ХХК-ийн Тендерийн баримт бичиг I дэвтэр, 167 дахь тал
[12] 5-р хавтаст хэргийн 102 дахь тал