Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2016/05883

 

2016 оны 11 сарын 28 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05883

Улаанбаатар хот

 

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би, Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 10 дугаар гудамж, 89 тоотод оршин суух, Урайнхан овогт Жанцангийн Буян-Өлзий /РД-ИЭ80062965/-ийн,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 14-ний өдөр үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Хүсэлт гаргагч Ж.Буян-Өлзий шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Эрдэнэбаттай 2000 танилцаж, 2001 оны өвөл хуримаа хийж хамтран амьдарсан бөгөөд 2003 оны 3 дугаар сарын 27-ны өдөр охин Э.Намуун төрсөн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан ч охиноо Б.Эрдэнэбатаар хүсэлт гаргаж овоглосон юм.

Б.Эрдэнэбат охиноо 4 сартай байхад надтай амьдарч чадахгүй, сална гээд явснаас хойш 10 гаруй жил надтай болон охинтойгоо уулзалгүй, ор сураггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй өнөөдрийг хүрсэн.

Охин Э.Намуун одоо 13 настай бөгөөд би ганцаараа өсгөж, хүмүүжүүлж өнөөдрийг хүрсэн ч хүүхэд томрох тусмаа мөнгө төгрөгийн хэрэгцээ ихсэж байгаа тул эцгээс нь хүүхдийн тэтгэлэг авах хүсэлтэй байна.

Одоо Б.Эрдэнэбат нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бадамцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ж.Буян-Өлзий нь Б.Эрдэнэбатыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд Б.Эрдэнэбатын оршин суугаа газрын хаягийг олсон тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

 

Шүүх зохигчийн хүсэлт, тайлбарыг хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Ж.Буян-Өлзий нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Эрдэнбатыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Эрдэнэбатын оршин суух хаягийг олсны улмаас хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн хүсэлтээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулан хүсэлт гаргагчид буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ж.Буян-Өлзийгийн, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Эрдэнэбатыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн хүсэлт гаргагчийн хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулан хүсэлт гаргагч Ж.Буян-Өлзийд буцаан олгосугай.

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД