Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 1833

 

 

 

 

 

  2019         12         04                                       2019/ШЦТ/1833

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хулан,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,

Шүүгдэгч, хохирогч Д.Б, Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэх саналтай ирүүлсэн Д.Б, Ц.Б нарт холбогдох 1906 05084 2578 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал /Зүүнхараа/ суманд 1960 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсэг, 26 дугаар гудамжны 1208 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Сүмбэр Орд” хотхоны 601 дүгээр байрны 708 тоотод түр оршин суух, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Дгийн Б /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймагт 1983 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн инженер мэргэжилтэй, ....................................................... ажилтай, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Сүмбэр Орд” хотхоны 601 дүгээр байрны 1204 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, И овогт Цын Б /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Д.Б, Ц.Б нар нь 2019 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүмбэр Орд” хотхоны 601 дүгээр байрны 7 давхарт хоорондоо маргалдаж, улмаар цохих, зууралдах, түлхэж унагах зэргээр харилцан биедээ халдаж, тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Бгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Бгийн хохирогчоор өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй. Тухайн хэрэг гарсны дараа бол хөнгөн гэмтэл учирсан. Одоо бол хохиролгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Бгийн хохирогчоор өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө бид 2 давхарт дайралдаад маргалдсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг дээр нэмж мэдүүлэх зүйлгүй. Тухайн үед бид хоёр нэг нэгнийгээ таньдаггүй байснаас ийм хэрэг болсон. Би байрныхаа бусад хүмүүсийг таньдаг боловч энэ дүүтэйгээ нэг ч удаа таарч байгаагүй юм байна лээ, одоо ямар нэг хохиролгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Бгийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “2019 оны 08-р сарын 24-ний 22 цагийн орчим садангийн дүүтэйгээ уулзаад архи уусан. Миний хувьд 300 грамм орчим архи уусан байх. Тэгээд шөнө 02 цагийн орчим гэр лүүгээ орсон... би лифтээр дээшээ гарч явах үед дотор муухай оргиод байхаар нь нэг дугаар дараад буучихсан, лифтнээс буугаад зогсож байсан чинь үл таних хүн лифтнээс бууж ирээд ямар ч байсан надтай маргалдсан. “Хэн юм чи, юу хийж зогсож байгаа юм, дээрэм, тонуул, хулгай хийх гээд байгаа юм уу? Отоод зосгож байна уу?” гэхээр нь “Би энэ байранд амьдардаг, намайг Б гэдэг юм гэж хэлэхэд тэр хүн “Чи миний нэрийг мэддэг хэн бэ? Намайг тагнаж, чагнаж байгаа юмуу?” гэсэн. Тэгэхээр нь би “Гэр лүүгээ явлаа” гээд лифт рүү ортол нөгөө хүн лифтний хаалга хаалгахгүй, намайг явуулахгүй, хувцаснаас заамдан чирч буулгаад, тэгээд намайг зодсон... тухайн хүн намайг явуулахгүй тохойгоороо эрүү лүү цохихоор нь би тэр хүний хоёр гарыг гараараа барьсан. Тэгээд зууралдсан чигээрээ би доор нь доошоо харсан байдалтай, тэр хүн миний дээр орцны шалан дээр унаж, тэгээд дахин босож ирээд дахин намайг дарж унагаад намайг нүүр, толгой, толгойн ар, баруун шанаа, чих гэх мэт бүхий л хэсэгт цохисон. Цохилтонд нь миний урд зүүн үүдэн хиймэл шүд үйрэхээр нь “Ахаа больчих, тэгэх үү, миний шүд үйрээд байна” гэхэд болихгүй үргэлжлүүлээд нүүр лүү өшиглөөд байсан. Би нүүрээ хоёр гараараа дарахад баруун гарыг хойш нь татаж байгаад баруун тал руу нь илүү их өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.21-24/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бгийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “... тухайн шөнө би хөдөөнөөс гэртээ иртэл манай байрны 7 давхрын лифтний орчим согтуу залуу зогсож байсан. Би жолоочтойгоо ачаагаа гэр лүүгээ оруулж өгөхөд хүн сүйтэгнэх шиг болсон. Жолоочоо гаргаж өгөөд эргэн орж ирэхэд нэг залуу зогсож байсан. Тухайн залууд би байрны оршин суугчийн хувьд “Энэ байранд амьдардаг бол гэртээ ор, манай байр биш бол яв” гэсэн шаардлага тавихад тухайн залуу “Миний энд байх чамд хамаа байхгүй” гэж хэлээд хэрүүл өдөөд эхэлсэн. “Би чиний аав шиг хүн байна, эндээс яв, чамайг хэн гэдэг юм, эсвэл би гэрт чинь оруулаад өгье” гэж хэлсэн чинь “Намайг Б” гэдэг гэхээр нь би “Чамтай адилхан Б гэдэг хүн байна” гэж хэлснээр маргаан үүсч, бид маргаад элдэв муу үгээр дуудсан. Тухайн залуу нэлээн согтуу, би хөдөөнөөс ирж байхдаа машиндаа айраг уусан байсан... тэр залуу лифтэнд суухаар нь би лифтнээс татаж гараад ирэхэд тухайн залуу намайг миний цамцаар боогоод тонгорч унагахад айлууд руу орох орцны үүдэнд унаад, бид хоёр босон ноцолдож байтал дахиж намайг боогоод газар унагаахад яг манай гэрийн үүдэнд унасан. Тэгээд унаж бид хоёр нэг нэгнээ дээр доороосоо цохих, майжих үйлдэл хийсэн. Би хоёр удаа унахад хоёуланд нь доор нь унасан. Тэгээд манай хаалга үүд рүү өшиглөлцөөд тэр чимээгээр эхнэр гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх.28-30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Асралтын өгсөн: “... лифтэнд суугаад 7 давхарт буутал уг давхрын лифтний үүдэнд хоёр хүн барьцалдсан байдалтай байсан. Би тухайн хоёр хүнийг хоёуланг нь согтуу байна гэж xapсан. Тэр хоёр хүний залуу нь лифтэнд суух гээд гараараа хаалга руу тэмүүлсэн байдалтай, тэгтэл хөгшин ах нь уг залуугаа угзарч татаад шалан дээр унасан... тэр хоёр ойролцоогоор 4-5 минут хэвтээ байдалтай, залуу ахыг цохиод хэвтээд байсан...” гэх мэдүүлэг /хх.31-33/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Байгалмаагийн өгсөн: “... манай нөхөр ачаагаа зөөж оруулж байгаад нэг цамцаа мартчихаад буцаж гарсан. Тэгээд орж ирэхгүй удаад байсан. Тэгснээ манай үүдийг өшиглөж байгаа юм шиг түчигнээд явчихсан. Тэгэхээр нь би очоод хаалгаа онгойлгосон чинь манай нөхөр шалан дээр хэвтчихсэн, дээр нь нэг танихгүй залуу цамцны захаар нь боосон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.37/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10285 дугаартай:

“1. Ц.Бгийн биед хөмсөг, шанаа, дух, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд цус хуралт, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сарвуу, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д ззааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.41/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Туяагийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10303 дугаартай:

“1. Д.Бгийн биед 2 шүдний сэлтэрсэн хугарал, уруулд язарсан шарх, хүзүү, бугалга, тохой цээжинд цус хуралт, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх.40/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 1224 дугаартай:

“1. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2019  оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10303 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Д.Бгийн биед 2 шүдний сэлтэрсэн хугарал, уруулд язарсан шарх, хүзүү, бугалга, тохой, цээжинд цус хуралт,тохойд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Д.Бгийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Д.Бгийн биед учирсан 2 шүдний сэлтэрсэн хугарал, уруулд язарсан шарх гэмтэл нь цохигдох үед, бусад гэмтлүүд нь түлхэгдэж унах, зууралдах зэрэгт аль алинд нь үүсэх боломжтой.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дахин дүгнэлт /хх.46-47/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бгийн яллагдагчаар өгсөн: “... надад гомдол санал байхгүй, бид хоёр харилцан бие биенээсээ уучлалт гуйсан. Бид хоёр одоо эвлэрсэн. Нэхэмжлэх зүйл бахйгүй” гэх мэдүүлэг  /хх.53-54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Надад гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх.57-58/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Д.Б, Ц.Б нар нь 2019 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүмбэр Орд” хотхоны 601 дүгээр байрны 7 давхарт маргалдаж, улмаар цохих, зууралдах, түлхэж унагах зэргээр харилцан биедээ халдаж, тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учируулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Бгийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “... Тэгэхээр нь би “Гэр лүүгээ явлаа” гээд лифт рүү ортол нөгөө хүн лифтний хаалга хаалгахгүй, намайг явуулахгүй, хувцаснаас заамдан чирч буулгаад, тэгээд намайг зодсон... тухайн хүн намайг явуулахгүй тохойгоороо эрүү лүү цохихоор нь би тэр хүний хоёр гарыг гараараа барьсан. Тэгээд зууралдсан чигээрээ би доор нь доошоо харсан байдалтай, тэр хүн миний дээр орцны шалан дээр унасан, тэгээд дахин босож ирээд дахин намайг дарж унагаад нүүр, толгой, толгойн ар, баруун шанаа, чих гэх мэт бүхий л хэсэгт цохисон. Цохилтонд нь миний урд зүүн үүдэн хиймэл шүд үйрэхээр нь “Ахаа больчих, тэгэх үү, миний шүд үйрээд байна” гэхэд болихгүй үргэлжлүүлээд нүүр лүү өшиглөөд байсан. Би нүүрээ хоёр гараараа дарахад баруун гарыг хойш нь татаж байгаад баруун тал руу нь илүү их өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.21-24/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бгийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “... тэр залуу лифтэнд суухаар нь би лифтнээс татаж гараад ирэхэд тухайн залуу намайг миний цамцаар боогоод тонгорч унагахад айлууд руу орох орцны үүдэнд унаад бид хоёр босон ноцолдож байтал дахиж намайг боогоод газар унагаахад яг манай гэрийн үүдэнд унасан. Тэгээд унаад бид хоёр нэг нэгнээ дээр доороосоо цохих, майжих үйлдэл хийсэн. Би хоёр удаа унахад хоёуланд нь доор нь унасан. Тэгээд манай хаалга үүд рүү өшиглөлцөөд тэр чимээгээр эхнэр гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх.28-30/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Асралтын өгсөн: “... лифтэнд суугаад 7 давхарт буутал уг давхрын лифтний үүдэнд хоёр хүн барьцалдсан байдалтай байсан. Би тухайн хоёр хүнийг хоёуланг нь согтуу байна гэж xapсан. Тэр хоёр хүний залуу нь лифтэнд суух гээд гараараа хаалга руу тэмүүлсэн байдалтай, тэгтэл хөгшин ах нь уг залуугаа угзарч татаад шалан дээр унасан... тэр хоёр ойролцоогоор 4-5 минут хэвтээ байдалтай, залуу ахыг цохиод хэвтээд байсан...” гэх мэдүүлэг /хх.31-33/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Байгалмаагийн өгсөн: “... Тэгснээ манай үүдийг өшиглөж байгаа юм шиг түчигнээд явчихсан. Тэгэхээр нь би очоод хаалгаа онгойлгосон чинь манай нөхөр шалан дээр хэвтчихсэн, дээр нь нэг танихгүй залуу цамцны захаар нь боосон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх.37/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 10285 дугаартай:

“1. Ц.Бгийн биед хөмсөг, шанаа, дух, баруун зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд цус хуралт, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, сарвуу, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д ззааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.41/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Н.Туяагийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10303 дугаартай:

“1. Д.Бгийн биед 2 шүдний сэлтэрсэн хугарал, уруулд язарсан шарх, хүзүү, бугалга, тохой цээжинд цус хуралт, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх.40/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1224 дугаартай:

“1. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 10303 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Д.Бгийн биед 2 шүдний сэлтэрсэн хугарал, уруулд язарсан шарх, хүзүү, бугалга, тохой, цээжинд цус хуралт,тохойд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Д.Бгийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Д.Бгийн биед учирсан 2 шүдний сэлтэрсэн хугарал, уруулд язарсан шарх гэмтэл нь цохигдох үед, бусад гэмтлүүд нь түлхэгдэж унах, зууралдах зэрэгт аль алинд нь үүсэх боломжтой.

5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дахин дүгнэлт /хх.46-47/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Бгийн яллагдагчаар өгсөн: “... бид хоёр харилцан бие биенээсээ уучлалт гуйсан. Бид хоёр одоо эвлэрсэн. Нэхэмжлэх зүйл бахйгүй” гэх мэдүүлэг  /хх.53-54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Надад гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх.57-58/,

Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Бгийн хохирогчоор өгсөн: “... Тухайн хэрэг гарсны дараа бол хөнгөн гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Бгийн хохирогчоор өгсөн: “ 2019 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө бид 2 давхарт дайралдаад маргалдсан... Тухайн үед бид хоёр нэг нэгнийгээ таньдаггүй байснаас ийм хэрэг болсон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б, Ц.Б нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч тус тус өгсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б, Ц.Б нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Д.Б, Ц.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, Д.Б, Ц.Б нар хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна

Иймд Д.Б, Ц.Б нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.

Д.Б, Ц.Б нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Д.Б, Ц.Б нар хохирогчийн хувьд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Д.Б, Ц.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Б, Ц.Б нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б, Ц.Б нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

   Д.Б, Ц.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Б, Ц.Б нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

Д.Б, Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Дгийн Б, И овогт Цын Б нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Ц.Б нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Б, Ц.Б нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Б, Ц.Б нарт сануулсугай.

5. Д.Б, Ц.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Б, Ц.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР