| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0586/И |
| Дугаар | 131/ШШ2016/00629 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 131/ШШ2016/00629
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 1961 онд төрсөн. 1982 онд Ар хустайн трактор комбайны курс төгсөж, 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Орог нуур хоршоололд тракторын жолоочоор ажилласан. Нэгдэл дундын Орог нуур, Эрхт хоршооллууд нь 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдөр
нэгдэн нийлж, шинээр байгуулагдсан хоршоололд ажиллаж, 1991 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс Ойн ангид тракторын жолоочоор 1996 оныг дуустал ажилласан. Эдгээр жилүүдэд хөдөлмөрийн хүнд буюу хортой нөхцөлд ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.******* нь 1983 оны 07 сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Орог нуур хоршоололд тракторын жолоочоор ажиллаж байсан. Уг Нэгдэл дундын Орог нуур, Эрхт хоршооллууд нь 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдөр
нэгдэн нийлж, шинээр байгуулагдсан хоршоололд ажиллаж, 1991 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс Ойн ангийн аж ахуйд тракторын жолоочоор 1996 оныг дуустал ажилласан. С.*******ийн хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд ажиллаж байсныг баримтаар тогтоолгоно гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 04 сарын 25-ны өдрийн 1486 дугаар архивын лавлагаа, 1983 оны 06 сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1981 оны 05 сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн аж ахуй дундын отрын Эрхт хоршооллын даргын 1984 оны 03 сарын 26-ны өдрийн 18 дугаар тушаалын хуулбар, 1991 оны 08 сарын 01-ний өдрийн 49 дүгээр тушаалын хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч С.******* 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 05 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Орог нуур хоршоолол, Эрхт хоршоолол, Номгон хоршоололд тракторын жолооч, 1991 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Ойн ангийн аж ахуйд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2013 оны 04 сарын 25-ны өдрийн 1486 дугаар архивын лавлагаа, 1983 оны 06 сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1981 оны 05 сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн аж ахуй дундын отрын Эрхт хоршооллын даргын 1984 оны 03 сарын 26-ны өдрийн 18 дугаар тушаалын хуулбар, 1991 оны 08 сарын 01-ний өдрийн 49 дүгээр тушаалын хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч С.*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ийн *******ийн 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1991 оны 05 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Богд сумын Орог нуур хоршоолол, Эрхт хоршоолол, Номгон хоршоололд тракторын жолооч,
1991 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Ойн ангийн аж ахуйд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ