Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 1850

 

                                              

 

 

 

 

 

 2019          12           09                                    2019/ШЦТ/1850

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Н.Намуун,

Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зйүлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Эд холбогдох 1903 01155 0523 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хилийн цэргийн 0182 дугаар ангид жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 82 дугаар гудамж 14а тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Сын Э /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

С.Э нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 07 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансар КФС түргэн хоолны газрын хойд замд 60-36 УНЕ улсын дугаартай Субару Форестер маркийн автомашиныг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 13 настай, эрэгтэй У.Өсөхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

          Зам тээвэр осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх.02-10/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.12-15/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч У.Өсөхбаярын өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 07 цаг 40 минутын үед сургууль руу явж байгаад Баянзүрх дүүргийн Сансарын клонкын автобусны буудлын харалдаа төв замаар хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч, хичээлээсээ хоцрох гээд яарч гүйгээд явж байгаад автобусны буудлын урд талын туслах замаар хойноос урагшаа чиглэлтэй гүйгээд гартал нэг машин миний миний баруун гар талаас орж ирээд мөргөсөн. Би мөргүүлээд газар унасан ба жолооч гарч ирээд намайг машиндаа суулгаад Цэргийн эмнэлэг рүү аваад явсан, тэнд очин надад өвчин намдаах тариа хийлгээд гэмтэл рүү явсан. Тэгээд явж байх замдаа ээж рүүгээ залгаж ослын талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.20/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12182 дугаартай:

          “... 1. Өсөхбаярын биед зүүн хөлийн 1-р хурууны үзүүрийн шивнүүр ясны сэлтэрсэн хугарал, зүүн тохой баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.29/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд С.Эын яллагдагчаар өгсөн: “... Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө... гэнэт замын хойд талаас нэг хүүхэд машины зүүн талаас гүйн гарч ирээд миний машины зүүн урд крыло орчимд мөргүүлж унасан... би хүүхдийг машиндаа суулган Цэргийн  эмнэлэг дээр очиж үзүүлсэн, тэгтэл шагай хэсэг нь эвгүй болсон байна, Гэмтлийн эмнэлэг дээр очиж зургийг нь авахуул гэсэн. Намайг гэмтлийн эмнэлэг рүү явж байхад замын цагдаагаас залгаж дуудсан. Тэгээд би хүүхдийн ээжид ослын талаар хэлж гэмтлийн эмнэлэгт үзүүлчихээд буцан ослын газар ирж үзлэг хэмжилт хийлгэсэн... Би хохирогчийн эмээ Болормаа гэх хүний данс руу нийт 5.730.000 төгрөг шилжүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх.53-54/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

С.Э нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 07 цаг 50 минутын орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансар КФС түргэн хоолны газрын хойд замд 60-36 УНЕ улсын дугаартай Субару Форестер маркийн автомашиныг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 13 настай, эрэгтэй У.Өсөхбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Зам тээвэр осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх.02-10/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.12-15/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч У.Өсөхбаярын өгсөн: “...2019.10.07-ны өдрийн өглөө 07 цаг 40 минутын үед сургууль руу явж байгаад Баянзүрх дүүргийн Сансарын клонкын автобусны буудлын харалдаа төв замаар хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гараад хичээлээсээ хоцрох гээд яараад гүйгээд явж байгаад автобусны буудлын урд талын туслах замаар хойноос урагшаа чиглэлтэй гүйгээд гартал нэг машин миний миний баруун гар талаас орж ирээд мөргөсөн. Би мөргүүлээд газар унасан ба жолооч гарч ирээд намайг машиндаа суулгаад цэргийн эмнэлэг рүү аваад явсан тэнд очоод надад өвчин намдаах тариа хийлгээд гэмтэл рүү явсан. Тэгээд явж байх замдаа ээж рүүгээ залгаж ослын талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.20/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12182 дугаартай:

“...1. Өсөхбаярын биед зүүн хөлийн 1-р хурууны үзүүрийн шивнүүр ясны сэлтэрсэн хугарал, зүүн тохой баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.29/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд С.Эын яллагдагчаар өгсөн: “... гэнэт замын хойд талаас нэг хүүхэд машины зүүн талаас гүйн гарч ирээд миний машины зүүн урд крыло орчимд мөргүүлж унасан... би хүүхдийг машиндаа суулган Цэргийн  эмнэлэг дээр очиж үзүүлсэн, тэгтэл шагай хэсэг нь эвгүй болсон байна, Гэмтлийн эмнэлэг дээр очиж зургийг нь авахуул гэсэн...” гэх мэдүүлэг /хх.53-54/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар С.Эын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, насанд хүрээгүй хохирогч У.Өсөхбаярын хууль ёсны төлөөлөгч Э.Уянга нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна

Иймд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

          С.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

С.Э нь хохиролд нийт 5.730.000 төгрөг нөхөн төлсөн, насанд хүрээгүй хохирогч У.Өсөхбаярын хуул ёсны төлөөлөгч А.Уянга нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зйүлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Эын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зйүлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

С.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохиролыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овгийн Сын Энхтогтоолыг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зйүлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар С.Эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Эд сануулсугай.

5. С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд нийт 5.730.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч У.Өсөхбаярын хууль ёсны төлөөлөгч Э.Уянга нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР