Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2016/05884

 

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2016/05884

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би, Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Замчны гудамж, Газар бизнес төвд оршин байгаа Газар капитал партнерс ББСБ ХХК-ийн,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн сарын 11-ний өдөр үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Хүсэлт гаргагч Газар капитал партнерс ББСБ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Газар капитал партнерс ББСБ ХХК болон Н.Мэндбаяр нар нь 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ЗГ0000000000857 тоот зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4.5 хувийн үндсэн хүүтэй зээлдүүлсэн.

Зээлдэгчийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хүсэлт, 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Газар капитал партнерс ББСБ-ын зээлийн хорооны хурлын шийдвэрийг тус тус үндэслэн зээлийн гэрээг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 6 сарын хугацаатай сунгасан.

Гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр дууссан бөгөөд зээлдэгч гэрээнд заасан төлбөрийг төлөөгүйн улмаас өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний өр хуримтлагдсан байгаа тул бид учирсан хохирлоо төлүүлэхээр Иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Гэвч бид Н.Мэндбаяртай холбоо барьж чадахгүй, оршин суугаа хаяг дээрээ байхгүй байсан учир Н.Мэндбаярын оршин байгаа газрыг тодруулахад Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 43б байр, 3 тоотод бүртгэлтэй боловч хаяг дээрээ оршин суудаггүй болох нь тус хорооны тодорхойлолтоор тогтоогдоод байна.

Иймд Санчир овогт Нүрзэдийн Мэндбаяр /РД-ЕЙ74092717/-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч Н.Мэндбаярын оршин суух газрын хаягийг олсон тул эрэн сурвалжлах хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

 

Шүүх зохигчийн хүсэлт, тайлбарыг хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Газар капитал партнерс ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Мэндбаярыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Мэндбаярын оршин суух хаягийг олсны улмаас хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн хүсэлтээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулан хүсэлт гаргагчид буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Газар капитал партнерс ББСБ-ын, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Мэндбаярыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн хүсэлт гаргагчийн хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулан хүсэлт гаргагч Газар капитал партнерс ББСБ-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай 

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД