| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00128/И |
| Дугаар | 134/ШШ2016/00156 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 134/ШШ2016/00156
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1956 онд төрсөн, 60 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Төгрөгийн 2-2 тоотод оршин суух, Түмэн овогт Даваасамбуугийн Ирина /РД: ЕЙ56073102, утас: 99219338/-д холбогдох
Зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 7 235 321 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар нь 2011 оноос эхлэн сум хөгжүүлэх сангаар дамжуулан бизнес эрхлэгчдийг дэмжин жижиг дунд үйлдвэрлэлийн хүрээнд зээл олгож эхэлсэн. Д.Ирина нь гахайн аж ахуйн зориулалтаар 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 10 000 000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэйгээр зээлж, гэрээ байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хийж гарын үсэг зурж баталгаажуулсан. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар гэрээний хугацаа дууссан боловч 2 916 963 төгрөг төлж, 7 083 037 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Д.Ирина нь гэрээг зөрчиж зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төвлөрүүлээгүй байна. Байгууллагаас зээлийн эргэн төлөлтийг төлүүлэхээр удаа дараа шаардлага тавьж, албан тоот хүргүүлж байсан.
Иймд Д.Иринагийн зээлийн үлдэгдэл 7 083 037 төгрөг, зээлийн алданги 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 86 хоногт 101 523 төгрөг, зээлийн хүү 50 761 төгрөг, нийт 7 235 321 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор сум хөгжүүлэх сангийн 220555401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ирина шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Сүмбэр сумын Засаг даргаас Д.Ирина надад холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээл 7 235 321 төгрөг гаргуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авснаас хойш нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувдшүрэн болон нягтлан бодогч Г.Уранчимэг нартай уулзаж зээлийн эргэн төлөлт дээр тулгалт хийсний үндсэн дээр тус нэхэмжлэлийн шаардлага болох 7 235 321 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга нь хариуцагч Н.Нарангэрэлд холбогдуулан зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алдани, нийт 7 235 321 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүмбэр сумын Засаг даргатай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг сард 0.25 хувь, жилд 3 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Төгрөгийн 2-2 тоотод байрлах, 81м2 талбайтай, Ү-1902000418 улсын бүртгэлийн дугаартай, 000136334 гэрчилгээний дугаартай, 4 өрөө орон сууц, Сүмбэр сум, 2 дугаар баг, Төгрөгийн 2-2 тоот, 2140 м2 талбайтай, Ү-1902001437 гэрчилгээний дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №01 тоот Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №01 тоот барьцааны гэрээ, 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Хаан банкны 2013 оны 06 дугаар сарын 27, 2013 оны 05 дугаар сарын 31, 2013 оны 07 дугаар сарын 31, 2013 оны 08 дугаар сарын 30, 2013 оны 09 дүгээр сарын 30, 2013 оны 11 дүгээр сарын 01, 2013 оны 11 дүгээр сарын 29, 2013 оны 12 дугаар сарын 24, 2014 оны 10 дугаар сарын 01, 2014 оны 11 дүгээр сарын 13, 2014 оны 12 дугаар сарын 31, 2015 оны 10 дугаар сарын 29, 2015 оны 10 дугаар сарын 30, 2015 оны 11 дүгээр сарын 28, 2015 оны 12 дугаар сарын 25, 2016 оны 02 дугаар сарын 29, 2016 оны 03 дугаар сарын 30, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Д.Ирина нь нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 7 235 321 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн ба хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоодог тул улсын тэмдэгтийн хураамж 130 715 төгрөгийн тал хувь болох 65 357.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 7 235 321 /долоон сая хоёр зуун гучин таван мянга гурван зуун хорин нэг/ төгрөгийг хариуцагч Д.Ирина төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.Иринагаас улсын тэмдэгтийн хураамжид 65 357.5 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ