| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07362/И |
| Дугаар | 102/ШШ2016/05885 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2016/05885
2016 оны 11 сарын 28 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05885 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 50 дугаар байр, 3 дугаар орцонд оршин байгаа Дулаан хаан-50 Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 50 дугаар байр, 46 тоотод оршин суух, Түмэд овогт Рэнцэндоржийн Энх-Амгалан /РД-ЕЛ68051201/-д холбогдуулан гаргасан,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 461,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дулаан хаан-50 СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Оршин суугч Р.Энх-Амгалан нь 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сарыг дуустал СӨХ-ны төлбөрөө төлөлгүй 320,760 төгрөг, алданги 140,600 төгрөг нийт 461,360 төгрөгийн хохирлыг манай байгууллагад учруулаад байна.
Уг суугчийн сарын төлбөр нь 14,580 төгрөг ба төлбөрөө төлөөгүйн улмаас СӨХ-ны засвар, үйлчилгээ сангийн засвар хийх хуримтлалгүй болгож хөрөнгийн хомсдолд оруулаад байна.
Мөн амьжиргааны доод түвшингийн цалин авдаг, цаг хугацаагүй ажилтай үйлчлэгч нарыг хөлсгүй ажиллуулж байгаа үүргээ ухамсарлахгүй байна.
Удаа дараа СӨХ-ны төлбөрөө төлөхийг шаардсан боловч барагдуулахгүй байгаа тул хариуцагчаас 461,300 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Дулаан хаан-50 СӨХ нь Р.Энх-Амгалангаас СӨХ-ны төлбөр 461,360 төгрөг нэхэмжилснээс 140,600 төгрөгөөс татгалзаж, үлдэх 320,760 төгрөгийг хариуцагч Р.Энх-Амгалан 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Дулаан хаан-50 СӨХ-д төлж барагдуулахаар харилцан тохиролцов.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дулаан хаан-50 СӨХ нь хариуцагч Р.Энх-Амгалангаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 461,360 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 461,360 /дөрвөн зуун жаран нэгэн мянга гурван зуун жаран/ төгрөгийн 140,600 /нэг зуун дөчин мянга зургаан зуун/ төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 320,760 /гурван зуун хорин мянга долоон зуун жаран/ төгрөгийг хариуцагч Р.Энх-Амгалан нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Дулаан хаан-50 СӨХ-д төлж барагдуулахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 7,245 төгрөг, хариуцагч Р.Энх-Амгалангаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 7,245 төгрөгийг тус тус гаргуулан Дулаан хаан-50 СӨХ-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дулаан хаан-50 СӨХ-ны нэхэмжлэлтэй, Р.Энх-Амгаланд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 461,360 /дөрвөн зуун жаран нэгэн мянга гурван зуун жаран/ төгрөгийн 140,600 /нэг зуун дөчин мянга зургаан зуун/ төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 320,760 /гурван зуун хорин мянга долоон зуун жаран/ төгрөгийг хариуцагч Р.Энх-Амгалан нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Дулаан хаан-50 СӨХ-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 7,245 төгрөг, хариуцагч Р.Энх-Амгалангаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 7,245 төгрөгийг тус тус гаргуулан Дулаан хаан-50 СӨХ-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД