Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1866

 

 

 

 

 

  2019         12         12                                       2019/ШЦТ/1866

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хулан,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Шүүгдэгч, хохирогч Ө.Н, М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэх саналтай ирүүлсэн Ө.Н, М.М нарт холбогдох 1906 04874 2679 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “Бю Мондэ” Арьс гоо заслын эмнэлэгт ресепшн ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эгч дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 32 дугаар байрны 12 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Өийн Н /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 61 дүгээр байрны 103 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Мын М /РД: /,

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ө.Н нь 2019 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44Б байрны 59 тоотод иргэн М.Мтой маргалдаж улмаар нүүрэн хэсгийг нь гараараа маажих, гар луу нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

М.М нь 2019 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44Б байрны 59 тоотод иргэн Ө.Нтөй маргалдаж улмаар түлхэж унагах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Нийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Ө.Нийн хохирогчоор өгсөн: “Өмнө нь хөлөө гэмтээж хагалгаанд орж байсан болохоор тухайн үедээ өвдсөн, одоо бол эдгэсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт М.Мын хохирогчоор өгсөн: “Миний хувьд нүүрэндээ уруулсан, одоо эдгэсэн байгаа. Ө.Нийн биед учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч байна. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Нийн хохирогчоор өгсөн: “... тэгээд М нилээн согтоод Хонгороотой тэврэлдээд юм ярьж суугаад байхаар нь би уурлан Мтой өөр өрөөнд маргалдаад хэрэлдсэн чинь Орхон, Болдоо, Сумъяа, ба өөр танихгүй 4 хүн нь яваад өгсөн. Тэгсэн М над руу аймаар орилж элдэв бусаар хараагаад намайг уурандаа цохих гэхээр нь би сандраад бултахдаа гараа урагшаа болгосон  чинь нүүрийг нь маажчихсан. М уурандаа “чи миний нүүрийг мааждаг хэн бэ” гээд ор луу түлхсэн. Би орноос босож зугтаад коридорт орсон чинь М намайг түлхэж шалан дээр унагаан миний баруун талын хөлний шилбэ болон өвдөг рүү өшиглөсөн. Тэгсэн Энхболд, Байгалаа хоёр болиулах гэхэд М болихгүй “чамайг алаад хаячихъя” гээд над руу дайрч байгаад тайвширснаа дахин над руу ирээд түлхэж унагаан толгой руу алгадаж цохисноо гэрийнхээ эд зүйлийг эвдээд шкафаа унагааж дээрээс нь дэвслээд намайг гэрээсээ зайл гэж хөөсөн... тэгэхээр нь би зугтаасан чинь араас ирж үсдээд алгадан унагаагаад дээр гарч ирээд заамдаж дахин 2 удаа нүүр лүү алгадсан. Тэгэхээр нь болиочээ гэсэн чинь болихгүй намайг босгоод хана руу тулган “чамайг яг одоо алчихъя” гээд багалзуурдсан. Тэгсэн Доржсүрэн босч ирээд болиулсан чинь М уурлаад над руу дайрахаар нь би буцалгагчтай халуун ус аваад “над руу ойртвол хохь чинь шүү” гэсэн чинь гүйж ирээд намайг түлхэн унагаагаад халуун ус булааж аваад “яг одоо зайл, зайлахгүй бол халуун ус цацна шүү” гэхээр нь би мөлхсөн чигтээ гэрээс нь гараад ээжийнх нь гэр лүү ороход ээж нь намайг тоохгүй байсан... би зугтаад коридорт очиход миний баруун шилбэ рүү нэг, өвдөг рүү нэг удаа өшиглөсөн. Дараа нь түлхэж унагаагаад толгой руу 2-3 удаа алгадсан, тэгээд Энхболд Мыг надаас салгаад барьж байхад над руу дайрахаа болихгүй, Энхболдын хоёр талаар гараа саваад миний зүүн гар руу 2-3 удаа цохисон. Бас Болдоо Мыг тайвшруулаад байж байхаар нь би нөгөө өрөө лүү явсан чинь араас гүйж ирээд миний зүүн талын өгзөгний доохон өшиглөөд намайг унагаасан. Маргааш өглөө нь намайг үсдэж 3 удаа алгадаад халуун ус цацна гэж сүрдүүлээд гэрээсээ хөөсөн ...” гэх мэдүүлэг /хх.17-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мын хохирогчоор өгсөн: “... Н намайг Хонгороо гэх охинтой хардаад над руу орилж чарлаад дайрч эхэлсэн. Эхэндээ би аргадах гэж үзсэн чинь тайвшрахгүй намайг алгадаж нүүр самардаад, цээж рүү цохиод дайраад байхаар нь би түлхсэн чинь болихгүй, манай хоёр найз Энхболд, Байгалаа хоёр Нийг надаас салгасан ч над руу дахиад л орилж дайраад миний нүүрийг самардсан. Өглөө унтаж байсан чинь Н намайг араас тэврэх гээд байхаар нь би “чи миний нүүрийг ийм болгочихоод цаашаа бай, яах гээд байгаа юм” гэсэн чинь Н уурлаад хажуудаа байсан аягатай усыг над руу цацах гэж байгаад тэр чигтээ миний толгойны ар хэсэг рүү цохичихоор нь би уурлаад “зүгээр бай, яах гээд байгаа юм” гэсэн чинь дахин уурлаж над руу дайраад “пизда минь” гэж хэл амаар доромжлоод миний цээжийг маажиж самардахаар нь би “боль” гээд цааш нь түлхсэн чинь шалны гарнизаар миний гap болон гар бие рүү хаа хамаагүй цохисон. Би биеэ хамгаалан хааж байгаад аль болох өөрөөсөө холдуулах гээд гарт нь байгаа гарнизийг авч түлхчээд том өрөө рүү явсан чинь ардаас шкафны шургуулга аваад шидэхээр нь би гараараа хаасан чинь дахиад хогийн шүүрээр намайг цохиод хэрүүл хийгээд байж байсан чинь Доржсүрэн унтаж байгаад сэрж босч ирээд бид хоёрыг салгахад Н Доржсүрэнд “хүн өрөөндөө зодуулаад байхад чи  босч  ирээд  салгадаггүй шаасан пизда”  гээд уурлахаар  нь би Нийг “чи ер нь манай гэрээс яв” гэсэн чинь гэнэт “цагдаа дуудна” гээд дуудлага өгсөн... эхлээд намайг хардан хэрэлдэж эхлэхдээ зүүн гарын булчин руу гараараа 1-2 удаа цохисон, дараа нь зүүн хацар луу 2-3 удаа алгадаж, нүүр нүдгүй намайг самардаж маажсан. Маргааш өглөө нь гарниз болон хогийн шүүр, хутгуураар бие рүү 6-8 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.23-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Доржсүрэнгийн өгсөн: “... Мын нүүр нь маажуулсан байсан ба тухайн үед М надад Н нүүрийг нь маажсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхболдын өгсөн: “... Н Мтой нойлын өрөө рүү хамт ороод удалгүй М нойлын өрөөнөөс нүүр маажчихлаа гэж орилоод гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх.32-33/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Цэцэгсүрэнгийн өгсөн: “... тэгэхээр нь бид нар яасан гэж асуусан чинь Мын нүүр нь маажуулсан байсан ба М хэлэхдээ Н Хонгорзул гэх охинтой хардаад өөрийг нь маажчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг /хх.34-35/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 9887 дугаартай:

“1. М.Мын биед нүүр, баруун шуу, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, жавьжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д ззааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.38/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10351 дугаартай:

“1. Ө.Нийн биед баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бугалга, тохойд зулгаралт, шилбэ, өгзөгт цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт /хх.43/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Нийн яллагдагчаар өгсөн: “... Би тогтоолтой танилцлаа. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна... Би иргэн М.Мын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг  /хх.53-54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мын яллагдагчаар өгсөн: “... Би тогтоолтой танилцлаа. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна... Би иргэн Ө.Нийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх.57-58/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Ө.Н нь 2019 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44Б байрны 59 тоотод иргэн М.Мтой маргалдаж улмаар түүний нүүрийг гараараа маажих, гар луу цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

М.М нь 2019 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44Б байрны 59 тоотод иргэн Ө.Нтөй маргалдаж улмаар түүнийг түлхэж унагах, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Нийн хохирогчоор өгсөн: “... Тэгсэн М над руу аймаар орилоод элдэв бусаар харааж намайг уурандаа цохих гэхээр нь би сандраад бултахдаа гараа урагшаа болгосон  чинь нүүрийг нь маажчихсан... тэгэхээр нь би зугтаасан чинь араас ирж үсдээд алгадаж унагаагаад дээр гарч ирээд заамдаж дахиад 2 удаа нүүр лүү алгадсан. Тэгэхээр нь “болиочээ” гэсэн чинь болихгүй намайг босгоод хана руу тулган “чамайг яг одоо алчихъя” гээд багалзуурдсан... би зугтаад коридорт очиход миний баруун шилбэ рүү нэг, өвдөг рүү нэг удаа өшиглөсөн. Дараа нь түлхэж унагаагаад толгой руу 2-3 удаа алгадсан... Энхболдын хоёр талаар гараа саваад миний зүүн гар луу 2-3 удаа цохисон... араас гүйж ирээд миний зүүн талын өгзөгний доохон өшиглөөд намайг унагаасан. Маргааш өглөө нь намайг үсдэж 3 удаа алгадаад халуун ус цацна гэж сүрдүүлээд гэрээсээ хөөсөн ...” гэх мэдүүлэг /хх.17-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мын хохирогчоор өгсөн: “... намайг алгадаж нүүр самардаад, цээж рүү цохиж дайраад байхаар нь би түлхсэн чинь болихгүй манай хоёр найз Энхболд, Байгалаа хоёр Нийг надаас салгасан ч над руу дахиад л орилж дайраад миний нүүрийг самардсан... миний цээжийг маажиж самардахаар нь би боль гээд цааш нь түлхсэн чинь шалны гарнизаар миний гap болон гар бие рүү хаа хамаагүй цохисон... ардаас шкафны шургуулга аваад шидэхээр нь би гараараа хаасан чинь дахиад хогийн шүүрээр намайг цохиж хэрүүл хийгээд байж байсан... эхлээд намайг хардаж хэрэлдэж эхлэхдээ зүүн гарын булчин руу гараараа 1-2 удаа цохисон, дараа нь зүүн хацар луу 2-3 удаа алгадаж, нүүр нүдгүй намайг самардаж маажсан. Маргааш өглөө нь гарниз болон хогийн шүүр, хутгуураар бие рүү 6-8 удаа цохисон....” гэх мэдүүлэг /хх.23-26/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Доржсүрэнгийн өгсөн: “... Мын нүүр нь маажуулсан байсан ба тухайн үед М надад Нийг нүүрийг нь маажсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Энхболдын өгсөн: “... Н Мтой нойлын өрөө лүү хамт ороод удалгүй М нойлын өрөөнөөс нүүр маажчихлаа гэж орилоод гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх.32-33/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Цэцэгсүрэнгийн өгсөн: “... тэгэхээр нь бид нар яасан гэж асуусан чинь Мын нүүр нь маажуулсан байсан ба М хэлэхдээ Н Хонгорзул гэх охинтой хардаад өөрийг нь маажчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг /хх.34-35/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 9887 дугаартай:

“1. М.Мын биед нүүр, баруун шуу, зүүн тохой, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, жавьжинд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д ззааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.38/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10351 дугаартай:

“1. Ө.Нийн биед баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бугалга, тохойд зулгаралт, шилбэ, өгзөгт цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх.43/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Нийн яллагдагчаар өгсөн: “... М.Мын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг  /хх.53-54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мын яллагдагчаар өгсөн: “... Ө.Нийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх.57-58/

Шүүхийн хэлэлцүүлэгт Ө.Нийн хохирогчоор өгсөн: “... Өмнө нь хөлөө гэмтээж хагалгаанд орж байсан болохоор тухайн үедээ өвдсөн, одоо бол эдгэсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт М.Мын хохирогчоор өгсөн: “... Миний хувьд нүүрэндээ уруулсан, одоо эдгэсэн байгаа...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Н, М.М нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Н, М.М нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Ө.Н, М.М нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, Ө.Н, М.М нар хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Ө.Н, М.М нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.

Ө.Н, М.М нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Ө.Н, М.М нар хохирогчийн хувьд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ө.Н, М.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ө.Н, М.М нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Ө.Н, М.М нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ө.Н, М.М нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.

Ө.Н, М.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Өийн Н, Б овогт Мын М нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н, М.М нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Ө.Н, М.М нарт тус бүр оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ө.Н, М.М нарт сануулсугай.

5. Ө.Н, М.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хувьд нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Н, М.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР