Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 17

 

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би *******ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт хариуцагдах, “Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулж, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын захиргаа хяналтын хэлтсийн даргын ажилд томилох шийдвэр гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт төлөлт, нөхөн бичилт хийлгүүлэх”-ийг хүссэн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие  2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын Б/18 дугаар тушаалаар хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилогдож, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. Үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг 3 жил дараалан “А” үнэлгээтэй дүгнүүлж, аймгийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/28 дугаар захирамжаар Дэс түшмэлийн дөтгөөр зэрэг дэв олгогдож мөн 2016 онд аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр шагнагдсан.

2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хуулийн үндэслэлгүйгээр Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн тул Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******гийн 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны /ТЗ-5-2/ цалин /1971863/ байгууллагаас гаргуулах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 11 хувийн төлөлт зэргийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

 

Захиргааны Ерөнхий хуульд заагдсаны дагуу баримт бичиг болон бусад шийдвэртэй танилцуулаагүй, захиргааны акт гаргахдаа урьдчилан мэдүүлэг аваагүй зэрэг үйл ажиллагаанууд хийгдээгүй.

 ******* нь намайг халах гэсэн үзэл бодлоороо бүтцийн өөрчлөлт гэдэг нэрийн дор халсан. Учир нь: Би дотоод ажил хариуцсан ажилтныг цаашид хийхэд боломжтой болон өөр ямар нэгэн ажлын байран дээр хөрвөн ажиллах нөөц боломж байсан.

 Урьдчилан шийдвэрлэх үйл ажиллагаа болох албан бичгийг Төрийн албаны зөвлөлд 2016 оны 11 сарын 2-ны өдөр хүсэлтээ хүргүүлж төрийн албаны зөвлөлөөс хариуг 2016 оны 11-р  сарын 16-ны өдөр хүлээн авсан” гэжээ.

Нэхэмжлэгч ******* 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байх ба уг нэхэмжлэлдээ: “... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж нэгэнт дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоо нь тус байгууллагын Захиргаа, хяналтын хэлтсийн дарга болсон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, агуулга нь хэвээр  байх тул Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Үүнтэй холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөж олгуулахаар  Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ТЗ-7-2 шатлалаар бодож сарын 627465 төгрөг, удаан жилийн нэмэгдэл болох 5 хувь 31370 төгрөг, зэрэг дэвийн 15 хувь болох 94120 төгрөг гээд  752955 төгрөг болно. Үүнээс нийгмийн даатгалд 136061 төгрөг болж гарт олгогдох 616893 төгрөг болж байна. Нийт 2016 оны 10 дугаар сараас 5 сар ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох гарт олгогдох 3084465 төгрөг, нийгмийн даатгалд 680305 төгрөгийг нөхөн төлүүлэхээр байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дэх заалтад “захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүйн улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон” гэж үзэж Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулахаар Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын түр орлон гүйцэтгэгч *******д хариуцуулан захиргааны акт гаргахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна” гэжээ.

Нэхэмжлэгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад: “...******* миний бие нь хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******д холбогдуулан урьд эрхэлж байсан аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс /хуучин/ татан буугдаж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа хяналтын хэлтсийн даргын ажил үүрэгт дотоод ажил хариуцсан ажил үүрэг хэвээр хадгалагдаж байгаа тул тухайн ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх заалтуудад заасан эрхийн дагуу нэхэмжлэгч ******* би нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Захиргаа хяналтын хэлтсийн даргын үүрэгт ажилд томилуулах, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* тоот тушаалын хэрэгжилтийг хангуулах гэсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Харин хариуцагч ******* нь миний нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 10, 11, 12 сар, 2017 оны 01-07 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг 8 хувиар тооцох, 2017 оны 01-07 сарын ажилгүй байсан хугацааны цалин ТЗ-5-2 шатлал буюу үндсэн цалин 540033 төгрөг, удаан жил 5, зэрэг дэв 15 хувиар тооцон 4536280 төгрөг, амралтын мөнгө буюу 648040, нийт 5184320 төгрөг буюу үүнээс хүн амын орлогын албан татвар 10 хувийг суутган 4665888 төгрөгийг нөхөн төлж дээрх төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 25-наас 2017 оны 9 дүгээр сарын 25-ны дотор төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар тохиролцсон тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү. Миний бие уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болно” гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор НХҮХ /хуучин нэрээр/ татан буугдаж аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон өөрчлөгдсөн.

Тус тогтоолын дагуу НХҮХ /хуучин нэрээр/-ийн даргын 2016 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн “ажилтнуудыг ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай” Б/10 дугаар тогтоол гаргаж байгууллагын албан хаагчдад мэдэгдсэн байна.  

Хөдөлмөр халамжийн  үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “аймаг нийслэл, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц орон тоо батлах тухай” Б/21 дугаар тушаалаар Захиргаа, хяналтын хэлтсийн даргын ажлын үндсэн чиг үүрэгт давхар хүний нөөц дотоод ажил хариуцан ажиллахаар батлагдан ирсэн билээ.

Дээрх тушаалаар дотоод ажил хариуцсан мэргэжилтний орон тоо цөөрч хасагдаж ирсэн тул НХҮХ/ хуучин нэрээр/-ийн дотоод ажил хариуцан ажиллаж байсан *******ийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалт “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон

ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” ...-ын дагуу ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт “төрийн байгууллага татан буугдсан өөрчлөн байгуулагдсан эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих буюу  төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” ...-ын дагуу 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгосон болно” гэжээ.

Хариуцагч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад: “...нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 10, 11, 12 сар, 2017 оны 01-07 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг 8 хувиар тооцох, 2017 оны 01-07 сарын ажилгүй байсан хугацааны цалин ТЗ-5-2 шатлал буюу үндсэн цалин 540033 төгрөг, удаан жил 5, зэрэг дэв 15 хувиар тооцон 4536280 төгрөг, амралтын мөнгө буюу 648040, нийт 5184320 төгрөг буюу үүнээс хүн амын орлогын албан татвар 10 хувийг суутган 4665888 төгрөгийг нөхөн төлж дээрх төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 25-наас 2017 оны 9 дүгээр сарын 25-ны дотор төлөхөөр зөвшөөрч тохиролцсон тул эвлэрлийн гэрээг баталж өгнө үү” гэжээ.

 3.Гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан  тайлбартаа: “...2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс /хуучнаар/-т халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон  ажиллаж улмаар 2016 оны 10 дугаар сарын 24-нд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын Б/46 дугаарт тушаалаар “Захиргаа хяналтын хэлтсийн дарга”-аар томилогдон ажиллаж байна.

Гэтэл тус нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс/хуучнаар/-т дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан ******* нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн Б/17 дугаарт тушаалаар орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн атлаа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга *******д холбогдуулан Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны

шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж урьд нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгүүлэх зэрэг шаардлага гаргасан байна.

Ингээд 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч ******* нь шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж өөрийнхөө нь ажлын байрны чиг үүрэг Захиргаа хяналтын хэлтсийн даргын эрх хэмжээний хүрээнд багтаж байх тул өөрийгөө Захиргаа хяналтын хэлтсийн дарга болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.

Иймд Захиргаа хяналтын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэж байгаа ******* миний хууль ёсны эрх, эрх ашиг сонирхол хөндөгдөж байх тул нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь миний бие  тус байгууллагад нийгмийн халамжийн чиглэлээр 7 жил 7 сар тасралтгүй ажиллаж тодорхой хэмжээний мэдлэг, ур чадвар, туршлага эзэмшиж хамт олноо хошуучлан төр засгаас болон байгууллагаас удаа дараа 2011 оны 9 дүгээр сарын 19-нд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр 2012 онд Өндөршил сумын ЗДТГ-ын “Шилдэг ажилтан”-аар 2014 оны ажлын үзүүлэлтээр “байгууллагын шилдэгийн шилдэг ажилтан”-аар 2014 оны 12 сарын 24-ны өдрийн аймгийн Засаг даргын “жуух бичиг”-ээр 2016 онд монголын залуучуудын холбооны “тэргүүний төрийн залуу түшээ” медаль зэрэг шагналуудаар тус тус шагнагдаж хамт олон маань намайг үнэлж Захиргаа хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон гэж үзэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад: “Миний бие нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрийн гэрээг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******д холбогдуулан “Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулж, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын захиргаа хяналтын хэлтсийн даргын ажилд томилох шийдвэр гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт төлөлт, нөхөн бичилт хийлгүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч *******, хариуцагч *******, гуравдагч этгээд ******* нар нь харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээг үзэхэд ******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Захиргаа хяналтын хэлтсийн даргын үүрэгт ажилд томилуулах, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах гэсэн нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нэхэмжлэлийн шаардлагаас нь 2016 оны 10, 11, 12 сар, 2017 оны 01-07 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг 8 хувиар тооцох, 2017 оны 01-07 сарын ажилгүй байсан хугацааны цалин ТЗ-5-2 шатлал буюу үндсэн цалин 540033 төгрөг, удаан жил 5, зэрэг дэв 15 хувиар тооцон 4536280 төгрөг, амралтын мөнгө буюу 648040, нийт 5184320 төгрөг буюу хүн амын орлогын албан татвар 10 хувийг суутган 4665888 төгрөгийг нөхөн төлж дээрх төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 25-наас 2017 оны 9 дүгээр сарын 25-ны дотор төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, мөн хуулийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж тус тус заасан байх ба энэхүү эвлэрэл нь хуульд харшлаагүй байна.

 Мөн эвлэрлийн гэрээнд гуравдагч этгээд ******* нь нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрснөө бичгээр илэрхийлсэн байх бөгөөд уг гэрээ нь гуравдагч этгээдийн эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Нэхэмжлэгч *******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах...”, хэргийн оролцогч нарт мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “...шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй...” болохыг тус тус тайлбарлан өгч баримтыг хэрэгт хавсаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******д хариуцагдах, “Хөдөлмөр, халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулж, Дундговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын захиргаа хяналтын хэлтсийн даргын ажилд томилох шийдвэр гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт төлөлт, нөхөн бичилт хийлгүүлэх” тухай захиргааны хэрэгт Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Захиргаа хяналтын хэлтсийн даргын үүрэгт ажилд томилуулах, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалын хэрэгжилийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзал, *******ийн  2016 оны 10, 11, 12 сар, 2017 оны 01-07 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг 8 хувиар тооцох, 2017 оны 01-07 сарын ажилгүй байсан хугацааны цалин 4536280 төгрөг, амралтын мөнгө буюу 648040, нийт 5184320 төгрөг буюу хүн амын орлогын албан татвар 10 хувийг суутган 4665888 төгрөгийг нөхөн төлж дээрх төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 25-наас 2017 оны 9 дүгээр сарын 25-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.6-д зааснаар улсын орлогоос 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т  олгосугай.  

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч ******* нь энэ асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч нар нь хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэ захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурьдсугай.

                         

 

ШҮҮГЧ                         *******