| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/07306/И |
| Дугаар | 102/ШШ2016/05887 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2016/05887
2016 оны 11 сарын 28 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05887 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад оршин байгаа Скайтел ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 2а байр, 4 тоотод оршин суух, Гучит овогт Зоригтбаатарын Баясгалан /РД-МП92020105/-д холбогдуулан гаргасан,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 167,392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Баясгалан нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган, гэрээ байгуулж 91098096 дугаарын эзэмшигч болсон.
Гэтэл З.Баясгалан гэрээний үүргээ үл биелүүлэн 2015 оны 8 дугаар сарын байдлаар 212,892 төгрөгийг төлөхгүй байгаа тул үйлчилгээг гэрээний 5.1.7-д заасны дагуу хаасан. Бид төлбөр төлөхийг удаа дараа сануулан мэлэгдэл өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Иймд З.Баясгалангаас төлбөрийн үлдэгдэл болох 212,892 төгрөгөөс барьцаа 50,000 төгрөг хасаад үлдэх 162,892 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг нийт 167,392 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.Баясгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Скайтел ХХК-ийн нэхэмжилсэн 167,392 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 60,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 17-ны өдөр 60,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 47,392 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч З.Баясгалангаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 167,392 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Баясгалан нь нэхэмжлэлийн шаардлага болох 167,392 /нэг зуун жаран долоон мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 60,000 /жаран мянган/ төгрөгийг, мөн оны 12 дугаар сарын 17-ны өдөр 60,000 /жаран мянган/ төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 47,392 /дөчин долоон мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг тус тус Скайтел ХХК-д төлж барагдуулахаар болсон байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч З.Баясгалангийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,672 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,836 төгрөг, хариуцагч З.Баясгалангаас 2,836 төгрөгийг тус тус гаргуулан Скайтел ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй, З.Баясгаланд холбогдох иргэний хэргийн хариуцагч З.Баясгалангийн, нэхэмжлэлийн шаардлага болох 167,392 /нэг зуун жаран долоон мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 60,000 /жаран мянган/ төгрөгийг, мөн оны 12 дугаар сарын 17-ны өдөр 60,000 /жаран мянган/ төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 47,392 /дөчин долоон мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг тус тус Скайтел ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,672 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,836 төгрөг, хариуцагч З.Баясгалангаас 2,836 төгрөгийг тус тус гаргуулан Скайтел ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай
ШҮҮГЧ Ч.ЦЭНД