Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2016/01270

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би,

                Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу 3-9 тоотод байрлах, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Баянгол 34 гудамж 3 тоотод оршин суух, Б.Ерөөлтөд холбогдох

                48 222 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                     

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн газрын захирал Д.Довчинням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хэрэглэгч Б.Ерөөлт нь 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр манай компанитай “Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгэээ үзүүлэх” 253250 тоот гэрээ байгуулан 98114425 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2015 оны 6, 7 дугаар саруудын ярианы төлбөр болох 52 148 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна.

Хэрэглэгч Б.Ерөөлтөөс төлбөрөө төлөхийг утсаар шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг төлбөрийг төлөөгүй байгаа тул ярианы төлбөр 52 148 төгрөгөөс барьцаа 20 000 төгрөгийг хасч, үлдэгдэл  32 148 төгрөгөөс гэрээний 5.15-т заасны дагуу 423 хоногийн алданги 16 074 төгрөг, нийт 48 222 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд Б.Ерөөлтөөс ярианы төлбөр болон алданги нийт 48 222 төгрөгийг гаргуулж, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь  48 222 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                       

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

“Жи мобайл” ХХК нь хариуцагч Б.Ерөөлтөөс ярианы төлбөр 48 222 төгрөгийг нэхэмжилжээ.

 “Жи мобайл” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 48 222 төгрөгийг төлсөн тул  нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсан ба татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон                                                                                                                 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Ерөөлтөд холбогдох 48 222 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

               2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар 2601025961 тоот данснаас 2 275 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.  

 

 

 

 

ШҮҮГЧ                                       С.ОЮУНЧИМЭГ