| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0561/И |
| Дугаар | 131/ШШ2016/00581 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 131/ШШ2016/00581
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянхонгор аймгийн ******* сумын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ын *******ын
О.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 08 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О.******* нь Х.*******, Д.******* нараас 2016 оны 03 сарын 15-ны өдөр 6300000 төгрөгийг хүүтэй зээлж, 2016 оны 07 сарын 01-ний өдөр нийт 7502651 төгрөгийг өгөхөөр гэрээ байгуулсан. О.******* нь зээлсэн мөнгийг хүүгийн хамт төлөөгүй, хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, орлогын маягт, 2016 оны 04 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь О.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
Х.*******, Д.******* нараас О.******* нь 2016 оны 03 сарын 15-ны өдөр 6300000 төгрөгийг хүүтэй зээлж, гэрээ байгуулсан боловч тогтсон хугацаандаа мөнгөө өгөөгүй, түүний оршин суугаа газар мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй байх тул хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг тус аймаг дахь Цагдаагийн газарт даалгах үндэслэлтэй гэж үзнэ.
Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн О.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар регистрийн дугаартай, овогт *******ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.*******ыг эрэн сурвалжлах, оршин байгаа газрыг олж тогтоох ажиллагаа гүйцэтгэхийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ