| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0607/И |
| Дугаар | 131/ШШ2016/00630 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 131/ШШ2016/00630
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******, *******, *******, *******, *******, *******од оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын гийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х. шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Х. нь 1962 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. Х.гийн 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний ээж Х. нь 1983 оны 10 сарын 01-ны өдрөөс 1992 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан. Тиймээс дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 03 сарын 31-ний өдрийн 142 дугаар лавлагаа, 1991 оны 10 сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1985 оны 01 сарын 15-ны өдрийн Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1 дүгээр протоколын хуулбар, тус нэгдлийн 1987 оны 06 сарын 26-ны өдрийн 09 дүгээр сарын хурлын протоколын хуулбар, 1989 оны 10 сарын 15-ны өдрийн 67 дугаар нэгдлийн даргын тушаалын хуулбар, 1990 оны 12 сарын 24-ний өдрийн 12 дугаар хурлын протоколын хуулбар, 1991 оны 04 сарын 25-ны өдрийн хурлын тогтоолын хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х. ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Х. нь 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, саальчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2015 оны 03 сарын 31-ний өдрийн 142 дугаар лавлагаа, 1991 оны 10 сарын 31-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1985 оны 01 сарын 15-ны өдрийн Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1 дүгээр протоколын хуулбар, тус нэгдлийн 1987 оны 06 сарын 26-ны өдрийн 09 дүгээр сарын хурлын протоколын хуулбар, 1989 оны 10 сарын 15-ны өдрийн 67 дугаар нэгдлийн даргын тушаалын хуулбар, 1990 оны 12 сарын 24-ний өдрийн 12 дугаар хурлын протоколын хуулбар, 1991 оны 04 сарын 25-ны өдрийн хурлын тогтоолын хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Х.гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ын гийн 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Заг сумын Давшилт нэгдлийн 1 дүгээр бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ