Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 131/ШШ2016/00576

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл би

Нэхэмжлэгч:  Баянхонгор аймаг, *******ын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймаг, Баянхонгор сумын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн т  холбогдох

Үндсэн зээл 1500000 төгрөг, хүү 643000 төгрөг, нийт 2143000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Б.той 2015 оны 11 сарын 03-ны өдөр трактор авч алт олборлох ажилд хамтарч ажиллахаар амаар хэлцэл хийж банкнаас 7000000 төгрөгийг зээлж, бэлнээр өгч 14 хоног ажиллуулсаны дараа хамтарч ажиллахаа болилоо гэж хэлсэн. Б. надад 5500000 төгрөг өгсөн. Би зээлүүлсэн мөнгөө авах гэтэл банкны мөнгийг хүүгийн хамт өгнө гэж хэлсэн. Надад ашиг гэж 1800000 төгрөг өгсөн. Иймд үндсэн зээл 1500000 төгрөг, хүү 643000 төгрөг нийт 2143000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.*******  шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.той ярилцаад нийт 2143000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 643000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 1500000 төгрөгийг 2016 оны 10 сарын 20-ны дотор төлөхөөр эвлэрсэн гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.*******тай ярилцаад 1500000 төгрөгийг 2016 оны 10 сарын 20-ны дотор төлөхөөр эвлэрсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.т холбогдуулан үндсэн зээлийн 1500000 төгрөг, зээлийн хүү 643000 төгрөг нийт 2143000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нийт 3143000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 643000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 1500000 төгрөгийг 2016 оны 10 сарын 20-ны дотор төлөхөөр тус тус тайлбар гарган эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 49238 төгрөгийг төлсөн ба хариуцагч Б.оос хуульд зааснаар 19475 төгрөгийг, төрийн сангийн данснаас 9970 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Уг захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                             ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Д.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.т холбогдох үндсэн зээл 1500000 төгрөг, хүү 643000 төгрөг, нийт 2143000 төгрөгийг гаргуулах тухай  иргэний хэрэгт нэхэмжлэгч 643000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 1500000 төгрөгийг 2016 оны 10 сарын 20-ны дотор төлөхөөр эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.оос 19475 төгрөгийг, төрийн сангийн данснаас 9970 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ  Л.НАРАНГЭРЭЛ