Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 1020

 

                  Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Б.Алтанцэцэг, өсвөр насны шүүгдэгч Н.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Д.М, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  овогт Н.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 

Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдсанаар /

            Өсвөр насны яллагдагч Н.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монголросцветмет” ХХК-ийн гадна Т.И гээгдүүлсэн гар утсыг завшиж 314.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Н.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд  бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол /хх-н 3-4/, мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Т.Ис мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 8/, мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч С.М мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 9/, мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч А.Өс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 10/,  мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Мс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 11/, мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ш.Ч мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Эс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 14/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Мс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 15/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 19-20/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй яллагдагч Н.Д мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 33/, насанд хүрээгүй холбогдогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-н 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 16/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 17/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 18/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байн гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны шүүгдэгч Н.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монголросцветмет” ХХК-ийн гадна Т.И гээгдүүлсэн гар утсыг завшиж 314.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Н.Дг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монголросцветмет” ХХК-ийн гадна Т.И гээгдүүлсэн гар утсыг завшиж 314.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Т.И өгсөн: "... “                                                                                                                                                                                                                                      гэх мэдүүлэг /хх-н 6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч С.Мн өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 7/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.М өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 9/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өсвөр насны яллагдагч Н.Д өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 13/,

шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

            Иймд өсвөр насны шүүгдэгч Н.Д-г гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Н.Д-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь 314.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж зааснаар өсвөр насны  Н.Д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан тэнсэж шийдвэрлэв.