Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 131/ШШ2016/00582

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг ******* сумын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, *******гийн *******ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1961 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн.Би 55 нас хүрч тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гарсан.Би 1989 оны 04 сараас 1989 оны 06 сар хүртэл группэд ороод ажиллаагүй юм. Иймд 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн ******* сумын 8 жилийн сургууль болон ******* сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар ажилласан байдлыг баримтаар тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2016 оны 08 сарын 26-ны өдрийн 589 дүгээр лавлагаа, 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1981 оны 08 сарын 31-ний өдрийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 17 дугаар тушаалын хуулбар, мөн 1982 оны 02 сарын 06-ны өдрийн захирлын тушаалын хуулбар, 1990 оны 08 сарын 15-ны өдрийн 30 дугаар тушаалын хуулбар, 1994 оны 06 сарын 27-ны өдрийн 18 дугаар тушаалын хуулбар, ******* сумын 10 жилийн сургуулийн 1992 оны ажлын тайлангийн хуулбар, Баянхонгор аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 10 сарын 15-ны өдрийн 29 дүгээр тушаалын хуулбар, 1989 оны 03 сарын 24-ний өдрийн 12 дугаар тушаалын хуулбар, 1990 оны 07 сарын 05-ны өдрийн 20 дугаар тушаалын хуулбар, 1982 оны 02 сарын 06-ны өдрийн баярын бичиг, 1982 оны 04 сарын 05-ны өдрийн баярын бичиг, 1986 оны 04 сарын 22-ны өдрийн талархал, 1986 оны 08 сарын 27-ны өдрийн дурсамж, 1990 оны 06 сарын 16-ны өдрийн баярын бичиг, 1991 оны 02 сарын 28-ны өдрийн баярын бичиг, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Л.******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Л.*******ийн 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар, 1986 оны 08 сарын 15-ны өдрөөс 1989 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд тус аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар, 1989 оны 06 сарын 29-ний өдрөөс 1990 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд тус аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар, 1990 оны 08 сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан болох нь гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, архивын тасгийн 2016 оны 08 сарын 26-ны өдрийн 589 дүгээр архивын лавлагаа, 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1981 оны 08 сарын 31-ний өдрийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 17 дугаар тушаалын хуулбар, 1982 оны 02 сарын 06-ны өдрийн захирлын тушаалын хуулбар, 1990 оны 08 сарын 15-ны өдрийн 30 дугаар тушаалын хуулбар, 1994 оны 06 сарын 27-ны өдрийн 18 дугаар тушаалын хуулбар, ******* сумын сургуулийн 1992 оны ажлын тайлангийн хуулбар, 1989 оны 10 сарын 15-ны өдрийн Баянхонгор аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 29 тушаалын хуулбар, 1989 оны 03 сарын 24-ний өдрийн 12 дугаар тушаалын хуулбар, 1990 оны 07 сарын 05-ны өдрийн 20 дугаар тушаалын хуулбар, 1982 оны 02 сарын 06-ны өдрийн баярын бичиг, 1982 оны 04 сарын 05-ны өдрийн баярын бичиг, 1986 оны 04 сарын 22-ны өдрийн талархал, 1986 оны 08 сарын 27-ны өдрийн дурсамж, 1990 оны 06 сарын 16-ны өдрийн баярын бичиг, 1991 оны 02 сарын 28-ны өдрийн баярын бичиг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Л.*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******гийн *******ийн 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар,

1986 оны 08 сарын 15-ны өдрөөс 1989 оны 04 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар,

1989 оны 06 сарын 29-ний өдрөөс 1990 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар,

1990 оны 08 сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ