Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2016/05432

 

2016 оны 10 сарын 17 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05432

 

 

 

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, АОС 66 тоот хаягт оршин суух Олход овогт Болдбаатарын Уянга /РД:ХЙ85041467/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 81 дүгээр байр, 16 тоот хаягт оршин суух н.Бямбадорж,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 81 дүгээр байр, 16 тоот хаягт оршин суух, Бичээч овогт Гэндэнгийн Отгонбаяр /РД:НБ72060800/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 370.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр н.Бямбадоржийн байрны хажуу өрөөг түрээсэлж, хоёр сарын төлбөр 480.000 төгрөгийг түүний эхнэр н.Отгоод өгсөн. 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр байрнаас гарч үлдэгдэл мөнгө болох 170.000 төгрөгөө авах гэтэл элдэв шалтаг тоочин өгөхгүй байгаа. Иймд зардал чирэгдэл учруулсны төлбөр 200.000 төгрөг, төлбөрийн үлдэгдэл 170.000 төгрөг, нийт 370.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Б.Уянга миний бие хариуцагч н.Бямбадоржоос татгалзаж, мөн нэхэмжлэлийн шаардлагын 200.000 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагч Г.Отгонбаяр нь үлдэх 170.000 төгрөгийн 50 хувь буюу 85.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, үлдэх 50 хувийн төлбөр 85.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Уянга нь н.Бямбадорж, Г.Отгонбаяр нараас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 370.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч н.Бямбадоржид холбогдох шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 200.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Г.Отгонбаяр нь 170.000 төгрөгийн 50 хувь буюу 85.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, үлдэх 85.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.750 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Уянгын нэхэмжлэлтэй Г.Отгонбаяр нарт холбогдох 370.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч н.Бямбадоржоос татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 200.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Г.Отгонбаяр нь 170.000 төгрөгийн 50 хувь буюу 85.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, үлдэх 50 хувийн төлбөр 85.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.750 төгрөгийн 50 хувь буюу 5.875 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, 50 хувь буюу 5.875 төгрөгийг хариуцагч Г.Отгонбаяраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ