| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/01490/И |
| Дугаар | 184/ШШ2016/01256 |
| Огноо | 2016-10-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2016/01256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, баянгол 20 гудамж 4 тоотод оршин суух, эмэгтэй, МО94092908 регистрийн дугаартай, Дархан овогт Мөнхбаярын Хонгорзаяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 5-р байр 4 тотод оршин суух, эрэгтэй, УУ90120934 регистрийн дугаартай, Жанжин овогт Эрдэнэбилэгийн Ариунболдод холбогдох
гэрлэлт цуцлуулах тухай гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Хонгорзаяа, хариуцагч Э.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.Хонгорзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2010 онд Э.Ариунболдтой танилцаж, хамтран амьдарч эхэлсэн бөгөөд улмаар бид 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүү А.Ананд, 2015 оны 7 дугаар зүйлийн 09-ний өдөр хүү А.Амундра нар төрсөн. Э.Ариунболд нь надад хэд хэдэн удаа гар хүрч байсан. Дээрх шалтгааны улмаас бид 2015 оны 11 сараас эхлэн тусдаа маьдарч байгаа бөгөөд миний бие 2 хүүхдээ асран хамгаалж байгаа болно. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, мөн би хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлгүй байна. Мөн 2 хүүхдээ өөрийн асрамжид авч өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байна. М.Хонгорзаяа миний бие нөхөр Э.Ариунболдтой цаашид хамтран амьдрах, эвлэрэх боломжгүй. Би саяханаас өөр хүнтэй хамтын амьдралтай болсон. Хүүхдийн биеийг үзүүлэх эмчилгээ хйилгэх зорилгоор би Канад улс руу явах гэж байгаа.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Э.Ариунболд шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүү А.Ананд, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүү А.Амундра төрсөн. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. 2 хүүхдээ ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул эвлэрүүлэх хугацаа өгөлгүйгээр шийдэж өгнө үү.Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Э.Ариунболд, М.Хонгорзаяа нар нь 2011 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болж 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүү А.Ананд, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүү А.Амундра нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 0169456 тоот гэрлэлтийн гэрчилгээ, Г-2563, 1116004971 дугаар төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 14.5-т “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заажээ.
Э.Ариунболд, М.Хонгорзаяа нар нь хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, эвлэрэх боломжгүй гэж тайлбарласан, хариуцагч нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон, 2015 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй байгаа тул Э.Ариунболд, М.Хонгорзаяа нарын эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэж байгаа болно.
Гэрлэгчид хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон тул 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү А.Ананд, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү А.Амундра нарыг эх М.Хонгорзаяагийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарласан болно.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “нэхэмжлэгч нь одоогоор хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэж байгаа ба цаашдаа хүүхдийн тэтгэлэг тогтоолгох эрхтэй гэдгийг шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан ба энэ хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Дархан овогт Мөнхбаярын Хонгорзаяа, Жанжин овогт Эрдэнэбилэгийн Ариунболд нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү А.Ананд, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү А.Амундра нарыг эх М.Хонгорзаяагийн асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарласныг дурдсугай.
4. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг жич гаргаж шийдвэрлүүлэх эрхнтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ