Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2016/05446

 

2016 оны 10 сарын 18 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05446

 

 

 

 

Улаанбаатар хот

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плаза төвд байрлах Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энгельс гудамж, 8 дугаар байр, 38 тоот хаягт оршин суух, Номч овогт Пүрэвийн Буяндаваа /РД:ЙЮ80040758/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлчилгээний төлбөрт 356.444 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Буяндаваа нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж дараа төлбөрт ВС-30К үйлчилгээний 96960389 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл П.Буяндаваа нь гэрээний үүргээ үл биелүүлэн 356.444 төгрөгийг төлөхгүй байгаа тул үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдэл өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд П.Буяндаваагаас төлбөрийн үлдэгдэл болох 356.444 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Скайтел ХХК-ийн нэхэмжилсэн 356.444 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч П.Буяндаваад холбогдуулан үйлчилгээний төлбөрт 356.444 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 356.444 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлжээ. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.343 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Скайтел ХХК-ийн нэхэмжилсэн 356.444 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч П.Буяндаваагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.343 төгрөгийн 50 хувь буюу 5.671 төгрөг 50 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь буюу 5.671 төгрөг 50 мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ