| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Володягийн Цэрэнрагчаа |
| Хэргийн индекс | 117/2017/0011/З |
| Дугаар | 19 |
| Огноо | 2017-10-12 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн А танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын ******* дугаар баг ******* ******* лагерийн *******-1 тоотод оршин суух ******* *******гэр овогт *******гийн
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч т хариуцагдах,
Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар тогтоолын хариуг хэрэгжүүлж, Төрийн сангийн мэргэжилтний ажилд томилуулах, томилогдоогүй хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах тухай”.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., хариуцагч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие нягтлан бодогч мэргэжилтэй тул төрийн сангийн төлөөлөгчийн сул орон тоонд ажиллах хүсэлтээ Засаг даргын тамгын газрын даргад танилцуулсаны дагуу төрийн албаны салбар зөвлөл хэлэлцэж Б.г нөөцөөс авч ажиллуулах шийдвэр гаргасан байна. Энэхүү албан бичгийн хариуг хууль эрх зүйн үндэслэлгүй хариу албан бичиг 2 удаа явуулж ******* дахь албан бичгийн хариуд хөдөлмөрийн гэрээтэй ажилтан ажиллаж байгаа учир хугацаа дуусаагүй тул авах боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн. Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 72 тоот, 2017 оны 5 дугаар сарын 22-ны 87 тоот, 2017 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 106 тоот албан бичгүүдийг хэрэгжүүлэн ажиллах ямар ч санал санаачлага гаргаж хуулийн дагуу шийдвэр гаргахгүй байгаад төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд улс төрийн байр сууринаас хандаж байгаад гомдолтой байна. Миний бие 2004 оны 11-р сард удирдах албан тушаалтны сонгон шалгаруултанд тэнцэж улмаар 2005 оны 4-р сард төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн. 2004 оны 11-р сараас 2009 оны 12-р сарын *******1-нийг дуустал хугацаанд Засаг даргын орлогч төрийн сангийн төлөөлөгчөөр мэргэжлийн дагуу ахлах түшмэлийн дөтгөөр зэрэгтэй албан тушаалыг хашиж байсан. Иймд миний бие төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Дундговь аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 4-р сарын 17-ны өдрийн 72 тоот тогтоолыг шүүхээр шийдвэрлүүлэн томилогдоогүй хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг буруутай албан тушаалтнаар нөхөн гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү хэмээн шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна ” гэжээ.
Нэхэмжлэгч Б. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ Би нягтлан бодогч болон төрийн удирдлагын мэргэжилтэй. ******* сумын Засаг даргын тамгын газарт Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөл нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 72, 5 дугаар сарын 22-ны өдрийн 87, 6 дугаар сарын 29-ний өдрийн 106 дугаартай ******* удаагийн албан тоотоор тоот тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдсэн. Би 2017 оны 2 дугаар сард Засаг даргын тамгын газарт хүсэлтээ өгсөн. Засаг даргын тамгын газар сул орон тоон дээрээ сонгон шалгаруулалт зарлахгүйгээр нөөцөөс хүн авья гээд салбар зөвлөл рүү тоот явуулсан юм. Ингээд салбар зөвлөл миний нэрийг төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд дэвшүүлсэн. Гэвч намайг томилоогүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт хүний эрх, эрх чөлөөний талаар тусгасан байдаг. Энэ нь хүнийг нас, хүйс, албан тушаал, нам эвсэл, хэл угсаагаар нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж бий. Энэ эрхээ шүүхээр хамгаалуулахыг хүсч байна. Миний хувьд Төрийн албаны тухай хуулийн 10, 16, ************** дугаар зүйлүүдэд заасан ерөнхий шаардлагыг хангасан. Ажилд томилохгүй байгаа шалтгаандаа Ланд крузер 80 маркийн машины 49 сая төгрөгийг намайг бэлнээр өвөртлөөд явсан мэтээр тайлбарладаг. Тэр мөнгө холбогдох данс руу нь шилжсэн байх. ******* сум залуучуудын сум болох төлөвлөгөөтэй байгаа гэж сонссон. Энэ утгаараа намайг хөгшин настай өвгөн гэж үзээд томилохгүй байгаа юм байлгүй. Би одоо 50 настай. Засаг даргын тамгын газрын дарга нь улс төрийн томилгоо хийх маягаар бусадтай хуйвалдаж болохгүй. Намайг Засаг даргын орлогчийн ажлыг хийж байхад ажил үүрэгт маань төрийн сангийн төлөөлөгч гэдэг албан тушаал хавсран орж ирж байсан. Мөн төрийн албаны шалгалтыг намайг биечлэн өгөөгүй гэдэг. Гэвч шалгалт өгсөн талаарх төрийн албаны зөвлөлийн тоот бий. Уг баримт дээр тест 29, ярилцлага *******4.5, нийт 6*******.5 оноогоор тэнцсэн гэж байна. Хэрвээ энэ ажил дээр намайг томилохгүй юм бол миний ажлын байр бэлэн байгаа юм байна. Одоо ******* сумын тамгын даргын үүрэг гүйцэтгэгч дээр сонгон шалгаруулалт зарлагдах байх. Тэгвэл би нэрээ дэвшүүлэх боломжтой юм байна. Учир нь тэр үед би тамгын даргын албан тушаалд шалгалт өгч тэнцсэн. Тухайн үед тамгын даргад томилогдох байсан боловч улс төрийн үүднээс биднийг сольж томилсон. Би нягтлан бодохын 90 хоногийн курсийг төгсөж, бригадын тоо бүртгэгчээр ажилласан. Энэ хугацаанд бүх хүмүүсийнхээ цалинг сампингаар бодож байсан. Үүнийг маань Бөхчулуун дарга Улаанхүү гээд олон хүн гэрчилнэ. Ингээд 2005 онд Мандах дээд сургуульд элсэн орж нягтлангийн мэргэжлээ дээшлүүлсэн. г мэргэжил ур чадварын хувьд надаас илүү гэж дүгнэсэн байдаг. Энэ нь ямар үзүүлэлтээр дүгнэгдсэн юм бол. Би улсад *******1 жил ажилласан ба төрийн албанд 24 жил, үүнээс 12 жил нь багийн тоо бүртгэгчээр ажилласан. Ингэхдээ санхүүгийн ажлыг нь давхар хийж бүртгэл статистикийн тэргүүний ажилтнаар хүртэл шагнуулж байсан.
Иймд Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар тогтоолын хариуг хэрэгжүүлж, Төрийн сангийн мэргэжилтний ажилд томилуулах, томилогдоогүй хугацааны цалин 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэлээ оруулаад 76095 төгрөг нэхэмжилсэн байсан. Би сард 680000 төгрөгийн цалингийн зээл төлдөг. Ажилгүйдлийн ******* сарынхаа тэтгэмжийг авсан. Хэдэн сар хувийн хэвшилд ажилласан. Одоо ажилгүй байгаа. Анх нэхэмжилсэн 76095 төгрөг дээр өнөөдрийг хүртэлх хугацааны цалин 1482800 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү. 1482800 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг хасаж тооцоогүй болно. Мөн Дундговь аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тоот тогтоолыг өчигдөр хэргийн материалтай танилцахдаа харлаа. Өмнө нь үзээгүй байсан. Учир нь тэр үед надад эрх бүхий албан тушаалтан нь өгдөггүй байсан. Төрийн албаны зөвлөлөөс авъя гэхээр хувь хүнд өгөхгүй суманд чинь хүргүүлсэн гэдэг байсан. Иймд шүүхэд хүсэлт гаргаж салбар зөвлөлөөс авахуулсан юм. Ингээд 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 72 тоот тогтоол дээр 27 гэж бичигдсэн байхаар нь 27 дугаартай юм байна гэж бодоод нэхэмжлэлдээ 27 гэж бичсэн байсан. Одоо үүнийгээ залруулж тоот болгож байна” гэв.
Хариуцагч бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн -р тогтоол, 72 тоот албан бичгээр Төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд Б.г томилуулахаар хүргүүлсэн байдаг. Манай Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтнээр нь 2016 оны 9-р сарын 28-нд Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан тай хөдөлмөрийн гэрээ байгуулан анх ажилд орсон байдаг. Одоогоор 1 ой, 2 сартай нялх хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Одоо ажиллаж байгаа төрийн сангийн мэргэжилтэн г Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2*******.2.2 дахь заалтуудыг үндэслэн цаашид Төрийн сангийн мэргэжилтнээр ажиллуулж байгаа болно. Б. нь МУ-ын Засгийн газрын **************2-р тогтоолын ТЗ-*******-5 шатлал, удаан жилийн хувь, зэрэг дэвийн 20 хувь, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 29-ныг хүртэлх томилогдоогүй хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл 76095 төгрөгийг нөхөн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байна. Б.г Төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд томилсон тушаал шийдвэр гараагүй тул цалин болон бусад холбогдох мөнгөн төлбөр, хохирлыг барагдуулах үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “Би татварын байцаагчаар 16 жил ажилласан. Энэ тамгын даргын ажлыг 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хийсэн. Өмнөх тамгын дарга г чадварын хувьд илүү гэж үзсэн. Би ямар шалгуураар яаж дүгнэснийг нь мэдэхгүй. Энэ талаарх баримт манайд байхгүй. нь суманд нягтлан бодогчийн ажлыг хийдэг. Миний хувьд шүүхэд дуудагдсанаас хойш тайлбараа өгсөн. Би ажиллах хугацаандаа даргыг төрийн албан хаагчийн тангараг өргөж байгааг хараагүй. Загаа дарга ч мэдэхгүй гэсэн. Мөн гаас асуусан мэдэхгүй гэж байсан. Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн гурван удаагийн бичгийн хоёрыг нь өмнөх дарга мэднэ. Сүүлийн бичиг нь наадмаас өмнө надад ирсэн. Би одоо ажиллаж байгаа нь жаахан хүүхэдтэй учраас халах боломжгүй. Мөн г авах боломжгүйгээ хэлсэн. 2014 онд нь 1995 онд үйлдвэрлэгдсэн Монголд орж ирээд 1 жил болсон Ланд Крузер 80 маркийн машиныг 49,5 сая төгрөгөөр албан хэрэгцээнд худалдаж авсан байсан. Тэр үед тийм машин *******0 гаруй сая төгрөгийн үнэтэй байсан ба машиныг худалдан авахаар явахдаа жолоочоо дагуулж яваагүй. Өөрөө аваад ирсэн. Машины паар нь ажиллахгүй байсан гэж тухайн үед машинд нь сууж ирсэн Зандраа гэрчилдэг. Мөн шил нь хагарсан, эвдэрсэн байсан гэдэг. Энэ асуудалд нь хариуцлага тооцсон зүйл байхгүй. нь Засаг даргаар ажиллаж байхдаа 2015 оны 10 сард сахилгын шийтгэл хүлээсэн байдаг. гийн бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байхдаа хийсэн ажлыг нягтлангийн ажлыг хийж байсан гэж үзэхгүй. Тэр үед тайлан гаргах болон журналын бичилт хийж байсан юм уу. Мөн програм дээр ажиллаж байгаагүй. Одоо бол нягтлангийн ажил өөр болсон. Энэ ажлыг хийж чадахгүй гэж дүгнэсэн ямар нэгэн шалгуур үзүүлэлт байхгүй. Энэ нь миний өөрийн бодол юм. Эдгээр үндэслэлүүдээр г ажилд томилоогүй юм. Энэ төрийн сангийн мэргэжилтний ажилд ажлын байрны тодорхойлолт гэж байх ёстой. Гэвч ерөөсөө тодорхойлолт байдаггүй. Цалингийн хувьд тушаал гарсан бол болж байна. Тушаалгүй бол боломжгүй. гийн тухайд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан боловч ажиллаж байгаа” гэв.
Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “ Б.гийн нэхэмжлэлтэй, ******* сумын Засаг даргын тамгын газарт хариуцагдах захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б. нь Дундговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар тогтоолын хариуг хэрэгжүүлж, Төрийн сангийн мэргэжилтний ажилд томилуулах, томилогдоогүй хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлд 4058895 төгрөгийг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгч Б.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1.Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөл нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар ******* сумын Засаг даргын тамгын газрын төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд нөөцөөс нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн улмаар Б.г тухайн ажил, албан тушаалд нэр дэвшүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тоот тогтоолыг гаргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1-д “ Төрийн байгууллага болон төрийн жинхэнэ албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд төрийн албатай холбогдсон асуудлаар гарсан маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ”, *******9 дүгээр зүйлийн *******9.6-д “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Ийнхүү эрх бүхий албан тушаалтан хуульд зааснаар Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тоот тогтоолыг хэрэгжүүлж Б.г төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд томилох байтал энэ үүргээ биелүүлээгүй байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.6 дахь заалтыг зөрчжээ.
2.Хариуцагч нь шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “... одоо ажиллаж байгаа нь жаахан хүүхэдтэй учраас халах боломжгүй. ... 2014 онд нь 1995 онд үйлдвэрлэгдсэн Монголд орж ирээд 1 жил болсон Ланд Крузер 80 маркийн машиныг 49,5 сая төгрөгөөр албан хэрэгцээнд худалдаж авсан байсан. Тэр үед тийм машин *******0 гаруй сая төгрөгийн үнэтэй байсан ба машиныг худалдан авахаар явахдаа жолоочоо дагуулж яваагүй. Өөрөө аваад ирсэн. Машины паар нь ажиллахгүй байсан гэж тухайн үед машинд нь сууж ирсэн Зандраа гэрчилдэг. Мөн шил нь хагарсан, эвдэрсэн байсан гэдэг. Энэ асуудалд нь хариуцлага тооцсон зүйл байхгүй. нь Засаг даргаар ажиллаж байхдаа 2015 оны 10 сард сахилгын шийтгэл хүлээсэн байдаг. гийн бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байхдаа хийсэн ажлыг нягтлангийн ажлыг хийж байсан гэж үзэхгүй. Тэр үед тайлан гаргах болон журналын бичилт хийж байсан юм уу. Мөн програм дээр ажиллаж байгаагүй. Одоо бол нягтлангийн ажил өөр болсон. Энэ ажлыг хийж чадахгүй гэж дүгнэсэн ямар нэгэн шалгуур үзүүлэлт байхгүй. Энэ нь миний өөрийн бодол юм ...” гэж нэхэмжлэгчийг ажилд томилохоос татгалзсан үндэслэлээ тайлбарлах боловч эдгээр үндэслэлүүдийг хуульд нийцэхгүй байна гэж дүгнэлээ.
Учир нь хариуцагчаас гаргаж буй дээрх тайлбарууд нь баримтаар тогтоогдоггүй ба түүнчлэн аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Б/407 тоот захирамжаар хариуцлага тооцсон үйл******* нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т заасан “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэсэн үндэслэлд хамаарч байна.
Мөн маргаан бүхий албан тушаалд одоо ажиллаж буй нь ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын *******-ны өдрийн А/ тоот тушаалаар түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байх бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дууссан байна.
*******.Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч “...төрийн албаны шалгалтыг намайг биечлэн өгөөгүй гэдэг. Гэвч шалгалт өгсөн талаарх төрийн албаны зөвлөлийн тоот бий. Уг баримт дээр тест 29, ярилцлага *******4.5, нийт 6*******.5 оноогоор тэнцсэн гэж байна ...”, хариуцагч “...Би ажиллах хугацаандаа даргыг төрийн албан хаагчийн тангараг өргөж байгааг хараагүй. Загаа дарга ч мэдэхгүй гэсэн. Мөн гаас асуусан мэдэхгүй гэж байсан ...” гэж тус тус маргах боловч хариуцагч нь энэ маргаантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тоот тогтоолыг эс зөвшөөрч Төрийн албаны төв байгууллагад гомдол гаргаагүй байна.
Иймээс шүүх Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тоот тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр гэж үзэж байгаа тул энэ тогтоолын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй юм.
Мөн нэхэмжлэгч нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа “... Дундговь аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 17 ны өдрийн 27-р тогтоолын хариуг хэрэгжүүлж...” гэж бичсэн атлаа 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр “... 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 72 тоот тогтоол дээр 27 гэж бичигдсэн байхаар нь 27 дугаартай юм байна гэж бодоод нэхэмжлэлдээ 27 гэж бичсэн байсан. Одоо үүнийгээ залруулж тоот болгож байна...” гэх тайлбарыг гаргасан ба энэ тайлбар нь хуульд зааснаар хариуцагчид дахин нэхэмжлэлийн хувь гардуулах үндэслэл шалтгаан болохгүй байсан учир нэхэмжлэгчийн залруулга хийсэн тайлбарыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
4.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйл*******, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 10******* дугаар зүйлийн 10*******.1-т “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр “... төрийн сангийн мэргэжилтний ажилд томилогдоогүй хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж өгнө үү ...” гэж 4058895 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хэрэгт авагдсан Засгийн газрын 2014 оны **************2 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, Дундговь аймгийн Засаг даргын 2006 оны 2 сарын 6-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан хаагчдад албан тушаалын зэрэг дэв олгох тухай” 28 тоот захирамжид үндэслэн нэхэмжлэгч Б.д ажилд томилогдоогүй хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлийн хохирлыг 4074478 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
5.******* сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн *******/269 тоот албан бичигт “Төрийн сангийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт байхгүй ...” гэж тусгагдсан байх бөгөөд мөн хариуцагч ийн шүүх хуралдаан дээрх “ Энэ төрийн сангийн мэргэжилтний ажилд ажлын байрны тодорхойлолт гэж байх ёстой. Гэвч ерөөсөө тодорхойлолт байдаггүй...” гэх тайлбар нь ******* сумын төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд ажлын байрны тодорхойлолт байхгүйг нотолдог төдийгүй цаашид энэ нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байх тул эрх бүхий албан тушаалтан нь өөрийн хариуцлагыг ухамсарлан төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг хамгаалах үүднээс Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн *******4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй байна.
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 9******* тоот шүүгчийн захирамжаар г гуравдагч этгээдээр татан оролцуулсан боловч гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй тухайгаа бичгээр мэдэгдсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.*******, 106.*******.4, 106.*******.7, 106.*******.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.6, *******9 дүгээр зүйлийн *******9.6-т заасныг тус тус баримтлан Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар тогтоолын хариуг хэрэгжүүлж, ******* сумын Төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд нэхэмжлэгч Б.г томилох шийдвэр гаргахыг хариуцагч ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч т даалгасугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2-т зааснаар нэхэмжлэгч Б.д ажилд томилогдоогүй хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэлд 4074478 төгрөгийг Дундговь аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан олгохыг тус сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч т үүрэг болгосугай.
*******. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар нэхэмжлэгч Б., хариуцагч , гуравдагч этгээд нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ