Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2016/01255

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо Скайтель Плаза 3 давхарт байрлах, “Скаймедиа корпораци” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, 61-р байр 01 тоотод оршин суух, ЖЮ53050162 регистрийн дугаартай, Боржигин овогт Санжмятавын Алтангэрэлд холбогдох

749 822 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга, хариуцагч С.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Скаймедиа корпораци” ХХК болон С.Алтангэрэл нарын хооронд байгуулсан “Скаймедиа үйлчилгээний гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1, 3.2.10, 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх заалтуудыг үндэслэн төхөөрөмжийн үнэ 195 000 төгрөг, үйлчилгээний төлбөр 302 588 төгрөг, алданги 248 794 төгрөг нотариатын зардал 3 500 нийт 749 822 төгрөгийг С.Алтангэрэлээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага болох 749 822 төгрөгөөс 248 794 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 501 088 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 125 272 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 125 272 төгрөг, 2016 оны 12 дугаар 30-ны өдөр 125 272 төгрөг, 2017 оны 01 дүгээр 30-ны өдөр 125 272 төгрөгийг графикийн дагуу  төлж барагдуулна. 501 088 төгрөгт төхөөрөмжийн 195 000 төгрөг орж тооцогдсон ба хариуцагч тал төхөөрөмжийг буцаан шилжүүлвэл ашиглалтын шаардлага хангахуйц үнийн дүнгээс хасаж тооцож төлөхөөр харилцан тохиролцсон гэв.

 

Хариуцагч С.Алтангэрэл нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй ярилцаж төлбөрийг төлөхөөр тохиролцсон тул бидний эвлэрлийг баталж өгнө үү.  

Нэхэмжлэгч нь шаардлага болох 749 822 төгрөгөөс 248 794 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 501 088 төгрөгийг би 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 125 272 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 125 272 төгрөг, 2016 оны 12 дугаар 30-ны өдөр 125 272 төгрөг, 2017 оны 01 дүгээр 30-ны өдөр 125 272 төгрөгийг графикийн дагуу  төлж барагдуулна. 501 088 төгрөгт төхөөрөмжийн 195 000 төгрөг орж тооцогдсон ба би төхөөрөмжийг буцаан шилжүүлвэл ашиглалтын шаардлага хангахуйц үнийн дүнгээс хасаж тооцож төлөхөөр харилцан тохиролцсон гэв.   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Скаймедиа корпораци” ХХК нь хариуцагч С.Алтангэрэлд холбогдуулан 749 822 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

С.Алтангэрэл нь 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Скаймедиа корпораци” ХХК-тай үйлчилгээний гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 749 822 төгрөгөөс 248 794 төгрөгийг татгалзаж, 501 088 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь  2016 оны 10 дугаар сарын 30-нд 125 272 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-нд 125 272 төгрөг, 2016 оны 12 дугаар 30-нд 125 272 төгрөг, 2017 оны 01 дүгээр 30-нд 125 272 төгрөгийг, нийт 501 088 төгрөг төлөх,  501 088 төгрөгт хариуцагчийн төхөөрөмжийн 195 000 төгрөг орж тооцогдсон ба төхөөрөмжийг буцаан шилжүүлээд ашиглалтын шаардлага хангахуйц байна гэж үзвэл төхөөрөмжийг үнэлж 501 088 төгрөгийн үнийн дүнгээс хасаж тооцохоор харилцан тохиролцсон  тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь 501 088 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцсон болохыг дурдав.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

          1. “Скаймедиа корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Алтангэрэлд холбогдох 749 882 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч талууд хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 30-нд 125 272 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-нд 125 272 төгрөг, 2016 оны 12 дугаар 30-нд 125 272 төгрөг, 2017 оны 01 дүгээр 30-нд 125 272 төгрөг, нийт 501 088 төгрөг төлөх,  501 088 төгрөгт хариуцагчийн төхөөрөмжийн 195 000 төгрөг орж тооцогдсон ба хариуцагч нь төхөөрөмжийг буцаан шилжүүлээд ашиглалтын шаардлага хангахуйц байна гэж үзвэл төхөөрөмжийг үнэлж 501 088 төгрөгийн үнийн дүнгээс хасаж тооцохоор эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч С.Алтангэрэлээс 11 273 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 22 547 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.Шүүгчийн  захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

          4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ОЮУНЧИМЭГ