| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0650/Э |
| Дугаар | 646 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Оюун-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 646
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч С.Оюун-Эрдэнэ /томилолтоор/,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б-ын А-д холбогдох эрүүгийн 1903010380461 дугаартай, 187/2019/0650/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ....-нд Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ..... хамт, Хан-Уул дүүргийн ...дугаар хороо, ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т овогт Б-ын А /РД:..................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б овогтой А нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 07 цагийн 33 минутын орчимд Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагт байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын хойд замд “Toyota Agua” маркийн 21-65 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 30 настай, эмэгтэй М.Даваажаргалыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б овогтой А нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 07 цагийн 33 минутын орчимд Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагт байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын хойд замд “Toyota Agua” маркийн 21-65 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 30 настай, эмэгтэй М.Даваажаргалыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “...Уг зам тээврийн осол нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг Яармагийн “Шунхлай” шатахуун түгээх станцын хойд замд уг осол нь гарсан байлаа. Ослын газарт очиход тээврийн хэрэгсэл нь ослын газраас хөдөлсөн явган зорчигчийг түргэний машин гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байв. Явган зорчигч нь ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа зүгт замд хөндлөн гарч явсан. Ослын газарт ямар нэгэн эд зүйл байхгүй. Автомашинд ямар нэг эвдрэл гэмтэлгүй байлаа...” /хх-ийн 3-4/
3. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/
4. Хохирогч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө 07 цаг 15 минутанд ажилдаа явах гээд гэрээсээ гарч яваад Яармагийн шунхлай шатахуун түгээх станцын хойд талын замд хөндлөн гарч явахдаа автомашинд мөргүүлсэн юм. Тэгээд хэсэг хугацаанд ухаантай байсан жолооч бас нэг хүн намайг машинд өргөж оруулах гэж байсныг санаж байна. Тэгээд юу болсныг мэдэхгүй ухаан алдсан байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон юм. Намайг мөргөсөн машин миний араас туслах замаас гарч ирээд мөргөх шиг болсон. Би зам хөндлөн гараад замын голын тусгаарлах зурвас дээр гарах гэснийг санаж байна. Одоо миний нуруу маш их хөндүүр оргиж байна, хамаг бие хөндүүр оргиж удаан хэвтэж чадахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10752/-ний дүгнэлт:
-М.Д-ын биед ууцны 4-р нугалмын их биеийн хугарал, зүүн мөр, хоёр гарын тохойнд цус хуралт, хоёр гарын тохой, баруун алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
-Дээрх гэмтлүүд нь зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 25/
6. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн техникийн шинжээч, цагдаагийн ахмад Ш.Ариун-Эрдэний гаргасан 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 367 дугаартай дүгнэлт: “Toyota Agua” маркийн 21-65 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй /хх-39-40/
7. Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн байгаа. Одоо ослын талаар нэмж ярих зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10752/-ний дүгнэлт, техникийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 367 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Б овогтой А нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 07 цагийн 33 минутын орчимд Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Яармагт байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын хойд замд “Toyota Agua” маркийн 21-65 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 30 настай, эмэгтэй М.Даваажаргалыг мөргөж, түүний биед ууцны 4-р нугалмын их биеийн хугарал, зүүн мөр, хоёр гарын тохойнд цус хуралт, хоёр гарын тохой, баруун алганд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсныг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.А-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага /500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял/ хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч М.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86/, түүний хувийн байдал /...34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Евро-Хан ХХК-нд нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, эмээ, дүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт Б-ын А-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А-д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.А нь хохирогч М.Д-д 1.865.214 төгрөг төлсөн болохыг дурдъя.
Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт Б-ын А-гийн №896609 дугаартай жолоочийн үнэмлэхийг эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.А үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б-ын А-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт Б-ын А-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.А-д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.А нь хохирогч М.Д-д 1.865.214 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт Б-ын А-гийн №896609 дугаартай жолоочийн үнэмлэхийг эзэмшигчид нь буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТБОЛОР