| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0651/Э |
| Дугаар | 647 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 647
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Д-ийн Х-д холбогдох эрүүгийн 1910021750682 дугаартай, 187/2019/0651/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны ..... дүгээр сарын ....-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт, Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн Х /РД:................./
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан” авто угаалгын газрын талд хохирогч Г.М-той машин угаалгахаас болж маргалдан толгой руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан” авто угаалгын газрын талд хохирогч Г.М-той машин угаалгахаас болж маргалдан толгой руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Д.Х ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө би өөрийн эзэмшлийн 4133УНХ улсын дугаартай приус 30 маркийн машинаа өөрөө бариад эхнэр Болорыг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн орчим буулгачихаад Зайсан руу машинаа угаалгахаар явсан бөгөөд би тэр хавиар угаалгын газарууд байдгыг мэддэг байсан юм. Тэгээд би нэг угаалгын газар очоод хэдээр угаадаг вэ? гэж асуусан чинь нэг залуу 30.000 төгрөгөөр гэж хэлсэн тэр угаалын газрын эзэн нь гэх эрэгтэй хүн гарч ирээд замын эсрэг талд 10.000 төгрөгөөр бүтэн угаадаг газар байгаа гэж хэлсэн. Би замын эсрэг талд байрлах угаалгын газар руу орсон чинь бүтэн 80.000 төгрөгөөр угаана гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр газраасаа гараад буцаад эхний очсон угаалгын газраа очоод ярилцаж 20.000 төгрөгөөр угаалгачих санаатай яваад очсон чинь эзэн нь гэх залуу чи яах гээд байгаа юм бэ? сэгээ аваад зайл гэж хэлсэн. Би тэр залууд та яах г эж худлаа хэлээд байгаа юм бэ? гэж хэлээд машиндаа суугаад хөдлөх гэтэл авто машин угаалгын газрын эзэн гэх эрэгтэй чи муу пиздаа яах гээд байгаа юм бэ гэж хэлээд гараараа миний баруун шанааруу нэг удаа цохьсон. Би утсаа гаргаж ирээд цагдаад дуудлага өгсөн юм. Би тэр хүнийг өмнө нь харж байгаагүй, танихгүй хүн байсан. Д.Х гэх хүн миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохьсон. Өөр цохиж зодоогүй. Би рентген зураг авахуулсан баримт, эрүү нүүрний мэс заслын эмнэлэгт хоёр удаа үзүүлсэн баримт байхгүй. ...Эмчилгээний зардал болон бусад хохирлыг барагдуулчихвал надад санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13, 16/
3. Гэрч Ө.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө би 08 цагийн өнгөрөөгөөд ажил дээрээ ирсэн чинь надтай миний захирал Х ирчихсэн хаалгаа нээчихсэн байсан ба угаалгын газар 4 машинтай угаалгах гээд ороод зогсчихсон байсан. Приус-30 маркийн машинтай залуу орж ирээд хэдэн төгрөгөөр угааж байгаа вэ? гэж надаас асуухаар нь би 30.000 төгрөгөөр угаана гэж хэлсэн чинь тэр залуу гадуур хямдхан угаадаг биздээ гэж хэлсэн. Манай захирал Х гарч ирээд тэр залууд энд хямдхан угаадаг газар байгаа гэж хэлсэн тэгтэл нөгөө залуу яваад өгсөн. Тэгээд би ажлаа хийж байтал удалгүй нөгөө приус-30 машинтай залуу ахиад орж ирээд манай захирал Х хүү чанга орилоод энэ угаалга чинь 80.000 мянга гэж байна гээд уурлаад орилоод байсан. Манай захирал Х тэр залууг дагуулаад гадагшаа гарсан түүнээс хойш юу болсоныг нь мэдээгүй. Би тухайн үед машин угааж байсан учраас би тэр хоёр дээр очоогүй юм. Приус-30 машины жолооч залуу нь чангаар хужаа царайтай пиздаа гээд манай захирлыг доромжлоод байх шиг байсан. Би ямар нэгэн зүйл хараагүй. Тэр хоёр маргалдаж байгаад угаалгын газраас гараад явсан бөгөөд гадаа яасанг нь мэдээгүй. Би “Зайсан” нэртэй угаалгын газар 2006 оноос хойш хамт ажиллаж байгаа бөгөөд голд нь хоёр удаа өөр газар ажилласан юм. Д.Х шударга зантай, хүнд хэлэх гэснээ шууд хэлчихдэг, муухай ааш гаргаад байдаггүй хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10981/-ний дүгнэлт:
-Г.Мөнгөнтовч-н биед тархи доргилт, баруун шанаа хацар орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
/хх-ийн 30/
5. Шүүгдэгч Д.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Тухайн залуу хэсэг хугацааны дараа ирээд чи пизда минь яаж байгаа нь тэр 80.000 угаадаг гэж байна пизда минь гэхээр нь би чи зөв газраа олохгүй юу пизда минь гэж хэлэхэд цаашаа яваад машиндаа суугаад хужаа царайтай пизда минь чамайг хүн авчирч алнаа гэсэн. Тэгэхээр нь тухайн залуу дээр очоод нүүрэн тус газар нэг удаа хальт цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№10981/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Д.Х нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зайсан” авто угаалгын газрын талд хохирогч Г.М-той машин угаалгахаас болж маргалдан толгой руу нь гараараа цохиж түүний биед тархи доргилт, баруун шанаа хацар орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Д.Х ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Х ийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг /450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох/ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн /хх-ийн 101/, хохирогч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” мэдүүлэг /хх-102/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад шүүгдэгч Д.Х ийг улсын яллагчийн санал болгож буй 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Х ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.
Шүүгдэгч Д.Х-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Х ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Д-ийн Х ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Х-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Д.Х-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Х-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТБОЛОР