Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 131/ШШ2016/00606

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн ******* сумын 1 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн

Хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн эсэх болон ажиллаж байсан байдал болон тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь :        

Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Би 1981 оны 01 сарын 01 ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын Ленинч нэгдэлд малчнаар орж өдий хүртэл мал маллаж байна. Би иргэний үнэмлэхээ ******* гэсэн нэрээр авсан юм. Намайг мал маллаж байхад орон нутгийн удирдлагууд миний нэрийг *******, ******* гэх мэтээр янз бүрээр бичсэн байдаг юм. Миний хөдөлмөрийн дэвтэр болон нэгдлийн санхүүгийн баримтуудад *******, ******* гэж бичсэн нь архиваас материал авахад мэдэгдсэн. Миний хөдөлмөрийн дэвтрийн нэрийг буруу бичсэн боловч түүнд бичигдсэн цалин болон бусад зүйл нь зөрчилгүй байдаг.

Иймд 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр ******* мөн болох, 1981 оны 01 сарын 01 ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын Ленинч нэгдэлд малчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү.Миний хөл өвчтэй, малтай, бүл чадалгүй, шүүх хуралдаанд очих боломжгүй байдлыг харгалзан намайг байлцуулахгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2016 оны 05 сарын 23-ны өдрийн 358 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн ******* сумын Ленинч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 он, 1987 он, 1988 он, 1989 оны тогтоолын хуулбарууд, хавсралт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Л.******* нь хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн эсэх болон ажиллаж байсан байдал болон тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Л.******* нь 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ******* сумын Ленинч нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 23-ны өдрийн 358 дугаар лавлагаа, түүний ажилласан хоног, цалин хөлс бичиж, тэмдэг дарж баталгаажуулж, шагналын хэсэгт 1981 оны мал онд оролтоор 600 төгрөгөөр шагнагдсан талаар бичигдсэн 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тус аймгийн ******* сумын Ленинч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 он, 1987 он, 1988 он, 1989 оны тогтоолын хуулбарууд, хавсралт баримтуудаар нотлогдож байна.

Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхэд *******ын *******, 1981 оны 01 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт ******* овогтой ******* гэж зөрүүтэй бичигдсэн боловч түүний эцэг /эх/-ийн нэр, ажилласан аймаг, сум нэгдлийн нэр, төрсөн он зэрэг тохирч байх тул хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчийг *******ын ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн болно.

Иймд хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн эсэх болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч өөрийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байх тул хуульд зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар *******ын *******д олгосон 1980 оны хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь *******ын ******* мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ын *******гийн 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Ленинч нэгдлийн 1-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ