Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 654

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч П.Энхболд,      

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Г-ийн Э т холбогдох эрүүгийн 1810025990736 дугаартай, 187/2019/0658/Э индекстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ......оны .....дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ........хамт, Баянгол дүүргийн ..... дугаар хороо, ...... тоотод оршин суух, урьд 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 265 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Б  овогт Г-ийн Э  /РД:................./  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 19 дүгээр байрны 9 тоотод иргэн Б.Б-тай тай маргалдаж улмаар эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйх, зүүн  нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алим, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зүүн завьжны язрал, доод уруулын цус хуралт, язрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 19 дүгээр байрны 9 тоотод иргэн Б.Б-тай тай хадам ааваасаа мөнгө зээлсэн гэх асуудлаас болж маргалдан түүний зүүн нүд, шанаа толгойн зүүн хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж зодон улмаар түүний биед нь зүүн чамархайн хуйх, зүүн  нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алим, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зүүн завьжны язрал, доод уруулын цус хуралт, язрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

1. Шүүгдэгч Г.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Болормаа намайг хэдэн ширхэг пиво аваад хүрээд ир гэсэн. Намайг гэртээ очтол Уранбилэг, Болормаа нар байсан. Бид гурав пиво уучихаад Уранбилэгийг гэрт нь хүргэж өгчихөөд буцаж ирсэн. Би хадам ааваасаа мөнгө зээлсэн байсан тул уг асуудлаас шалтгаалаад Болормаа бид хоёр маргалдаж эхэлсэн. Улмаар би Болормаагийн нүүрэн тус газар 2 удаа цохьсон...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Б.Б-тай гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Чи бид хоёрын хооронд бүх юм дууссан миний явдал чамд хамаагүй гэж хэлэхэд миний зүүн нүд, шанаа толгойн зүүн хэсэгт гараараа цохьсон. Тэр үед миний толгой манарсан байх үед унтаж байсан хүүхдүүд босч ирээд ааваа болиоч гэхэд дуугүй бай пизда нар минь, янханы хүүхдүүд орилсон.Тэр үедээ намайг цохиж, чирч, гулдчиж газар унагаасан. Татаж босгож ирээд газар унагаасан би сүүлдээ сульдаад хөдлөх ч тэнхэлгүй болсон. ...Г.Э миний нүүр, толгойн зүүн хэсэг, чих, эрүү, нүд рүү хэд хэдэн удаа гараараа цохьсон. Цохих үед нь би гараараа их хамгаалсан. Миний мөр гар хэсэгт бас цохьсон. Г.Э тай хэрэлдэж маргалдаж улмаар ноцолдож байхдаа тухайн гэмтлийг учруулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17, 19, 21/    

3. Гэрч Ц.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Болормаа утсаар залгаж намайг Г.Э зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд би очоод хартал нүүр нь хөхөрч хавдсан байхаар нь цагдаа руу дагуулж ирээд өргөдөл гаргаад эмнэлгээр дагуулаад явсан. ...Яг яаж зодсон талаар бол би мэдэхгүй байна. ...Миний мэдэхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө зодсон талаар л мэднэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/   

4. Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын эхээр утсаар холбогдоход Болормаа нь Г.Э ыг цагдаад өргөдөл гаргаад өгчихсөн байгаа, гэрт ирээд намайг цохиж авсан гэж хэлсэн. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/ 

5. Гэрч О.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Болормаатай маргалдаж биед нь халдаж гэмтэл учруулсан гэж Г.Э аас дуулсан. Өөр мэдсэн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/ 

6. Гэрч Д.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эхнэр Болормаатайгаа маргалдаж цохьсон гэж өөрөөс нь дуулсан. Өөр зүйл би сайн мэдэхгүй байна. Э  өмнө нь Болормааг цохиж зодож байсан талаар бол миний мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/ 

7. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13196/-ний дүгнэлт:

            -Б.Б-тай гийн биед зүүн чамархайн хуйх, зүүн  нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алим, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зүүн завьжны язрал, доод уруулын цус хуралт, язрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            -Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.

            -Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй /хх-ийн 40/  

            8. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 125 дугаартай “...Б.Б-тай гийн биед зүүн чамархайн хуйх, зүүн  нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алим, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зүүн завьжны язрал, доод уруулын цус хуралт, язрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Эм Би Жи эмнэлэгт 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үзүүлсэн үзлэгийн тэмдэглэл 2 хуудас, толгойн рентген зураг, 1 ш СД зэрэг баримтыг өмнөх дүгнэлт буюу 13196 дугаартай дүгнэлт гаргахад ирүүлсэн байсан болно. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна... Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...Эм Би Жи эмнэлгийн дүрс оношлогооны эмч Э.Хишигжаргал нь хохирогчийн 2018.11.05-ны өдөр хийлгэсэн толгойн КТГ уншихдаа: баруун талын эрүүний хацар ясы аркны арын доод ирмэгт ташуу хугаралтай...гэсэн байх боловч дүрс оношлогооны эмчээр уг зургийг уншуулахад хугарал тогтоогдоогүй болно... гэсэн,

            9. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/120 А/178 тоот тушаалын хоёрдугаар хавсралт: ...гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт...хх-56/

             10. Шүүгдэгч Г.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би Болормаагийн биед учирсан гэмтлийг хүлээн зөвшөөөрч байгаа. Зүүн чамархайн хуйх, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт зэрэг гэмтлийг баруун гараараа алгадаж үүсгэсэн. Зүүн нүдний дээд доод зовхийг нэг удаа цохиж үүсгэсэн. Зүүн завьжны язрал, доод уруулын цус хуралт, язрал зэргийг баруун гараараа алгадаж, баруун зүүн шууны зөөлөн эдийн няцралыг гарнаас нь татаж барьж байх үедээ үүсгэсэн гэж үзэж байна. ...Дахин ийм асуудал гаргахгүй...Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Би хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч нь урьд 2005 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 265 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-81/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13196/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Г.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 19 дүгээр байрны 9 тоотод иргэн Б.Б-тай тай хадам ааваасаа мөнгө зээлсэн гэх асуудлаас болж маргалдан түүний зүүн нүд, шанаа толгойн зүүн хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж зодон улмаар түүний биед зүүн чамархайн хуйх, зүүн  нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алим, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, зүүн завьжны язрал, доод уруулын цус хуралт, язрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.   

Иймд шүүгдэгч Г.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Харин шүүгдэгч Г.Э т холбогдсон гэмт хэрэг нь яллах дүгнэлтэд дурдсанаар 2018 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн нөхцөл байдал тогтоогдлоо.     

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “..нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “..эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Г.Э т холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болжээ.       

Шүүгдэгч Г.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдъя.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

            1. Шүүгдэгч Б  овогт Г-ийн Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч Б  овогт Г-ийн Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

5. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР