Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2016/01226

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би,

                Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плаза өөрийн байр, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Москвагийн гудамж 153/7 байр 18 тоотод оршин суух, УЗ89111739 регистрийн дугаартай, Рэнцэнсамбуугийн Дашбилэгт холбогдох

                318 621 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Р.Дашбилэг нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр дара төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж дараа төлбөрт “ВС40К” үйлчилгээний 91106050 дугаарын эзэмшигч болсон.

Гэтэл Р.Дашбилэг нь гэрээний үүргээ үл биелүүлэн 91106050 дугаарын 2015 оны 07 дугаар сраын байдлаар төлбөр 364 621 төгрөгийг төлөхгүй байгаа тул үйлчилгээг гэрээний 5-р зүйлийн 5.1.3-т заасны дагуу хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдэлийг өгч байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иймд Р.Дашбилэгээс төлбөрийн үлдэгдэл 364 621 төгрөг үүнээс гэрээний 7-р зүйлийн 7.1.2-т заасны дагуу барьцаа 50 000 төгрөгийг хасч нийт 314 621 төгрөг, нотариатын зардал 4 000 төгрөг, нийт 318 621 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь  318 621 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                       

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Р.Дашбилэгээс ярианы төлбөр 318 621 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 318 621 төгрөгийг төлсөн тул  нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсан ба татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон                                                                                                                 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Р.Дашбилэгт холбогдох 318 621 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

               2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар 2601025961 тоот данснаас 5 104 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 209 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.   

 

 

 

ШҮҮГЧ                                      С.ОЮУНЧИМЭГ