Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2016/01225

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-1, өөрийн байр, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, өнөр хороолол 10-р байр 83 тоотод оршин суух, ЦД69051406 регистрийн дугаартай, эмэгтэй, Боржгон овогт Балдандүгэрийн Отгонтуяад холбогдох

            430 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батмагнай  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Д.Отгонтуяа нь МЦХ ХК-тай UB1036231 тоот гэрээ байгуулж 70130002 дугаарын телефон утас ашиглаж байгаад 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тооцоогоор 430 000 төгрөгийн үйлчилгээний хөлсийг төлөлгүй одоо хүртэл байгууллагыг хохироож байна.

            Иймд Д.Отгонтуяагаас үйлчилгээний хөлс 430 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           

            Нэхэмжлэгч “МЦХ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            Хариуцагч Б.Отгонтуяа нь нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтийг гаргасан ба манай зүгээс хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

           Хариуцагч Б.Отгонтуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            Миний бие МЦХ ХК-тай УБ1036231 тоот гэрээ байгуулж 70130002 телефон утас ашиглаж гарсан төлбөр болох 430 000 төгрөгийг үйлчилгээний хөлсийг төлж чадалгүй 2009 онд эрүүл мэнд ноцтой муудсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.

            МЦХ ХК-ийн нэхэмжилж буй 430 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд төлж барагдуулна гэжээ.

            ҮНДЭСЛЭХ НЬ:

         

Нэхэмжлэгч “МЦХ” ХК нь хариуцагч Б.Отгонтуяад холбогдуулан 430 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Отгонтуяа нь “Монголын Цахилгаан холбоо” ХК-тай 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдөр телефон утас ашиглах гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, УБ1036231 тоот телефон хэрэглэгчийн хувийн гэрээ  гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь х ариуцагч Б.Отгонтуяагаас 430 000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч нь 430 000 төгрөгийг маргаангүй бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч нь 430 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор “Монголын Цахилгаан холбоо” ХК-д төлж барагдуулахаар зохигч тохиролцсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

             1.“Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Отгонтуяад холбогдох 430 000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 6 775 төгрөг, хариуцагч нараас 6 775 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           

            3. Хариуцагч нь 430 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор “Монголын Цахилгаан холбоо” ХК-д төлж барагдуулахаар зохигч тохиролцсон болохыг дурдсугай.

 

           4.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           

            5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                       С.ОЮУНЧИМЭГ