Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2016/01222

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                       

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг Ерөнхий сайд Амарын гудамж, өнгөт хэвлэлийн байр, 2-р давхарт байрлах, “Ард даатгал” ХХК,

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Сэнтрал тауэр 8-р давхарт байрлах, “Юнител” ХХК нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Хилчин 57-5 тоотод оршин суух, Төмөрийн Ганчимэгт холбогдох

1 116 231 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад 

                                                                                                                                                                                                                                                                        

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гүйцэтгэх захирал В.Мандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Т.Ганчимэг нь 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр “Юнител” ХХК-тай “Дараа төлбөрт үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ”, “Хөнгөлөлттэй нөхцөлөөр гар утас худалдан авах гэрээ” байгуулж 88092876 дугаар дээр 12 сарын хугацаатайгаар 960 000 төгрөгийн үнэтэй Samsung Galaxy S4 гар утас зээлээр худалдан авч сар бүр 80 000 төгрөгийн суурь хураамж төлөхөөр үүрэг хүлээсэн.

Т.Ганчимэг нь үүргээ зөрчиж төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл нь 735 821 төгрөг байна. Гэрээний 4-р зүйлийн 4.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0,3 хувийн алданги тооцхоор тохиролцсон.

“Ард даатгал” ХХК нь “Юнител” ХХК-тай “Төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр “Юнител” ХХК-ийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдолд үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно гэжээ. “Ард даатгал” ХХК нь даатгалын нөхөн төлбөрт 698 239 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр болох 37 582 төгрөгийг “Үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ”-ний дагууу “Юнител” ХХК-д төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 443-р зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэжээ. Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.7-т зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхгүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иймд иргэн Т.Ганчимэгийн төлбөрийн үлдэгдэл, алдангийн хамт 1 066 149 төгрөг, “Эй Эс Партнёрс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулахад гарсан зардал болох 2500 төгрөг, нэхэмжлэлийн зохих баримтуудыг баталгаажуулахад гарсан зардал болох 10 000 төгрөг, нийт 1 078 649 төгрөгийг “Ард Даатгал” ХХК-д, үлдэгдэл төлбөр болох 37 582 төгрөгийг “Юнител” ХХК-д, нийт 1 116 231 төгрөгийг гаргуулж дээрх 2 байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“Ард даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн Т.Ганчимэгт холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Т.Ганчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

“Ард даатгал” ХХК, “Юнител” ХХК нар нь хариуцагч Т.Ганчимэгээс 1 116 231 төгрөгийг нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 1 116 231 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсан ба татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон                                                                                                                 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. “Ард даатгал” ХХК, “Юнител” ХХК нарын нэхэмжлэлтэй, Т.Ганчимэгт холбогдох 1 116 231 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

               2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар 2601025961 тоот данснаас 15 669 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 399 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.             

 

 

 

 

ШҮҮГЧ                                      С.ОЮУНЧИМЭГ