Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2016/05467

 

2016 оны 10 сарын 20 өдөр Дугаар 102/ШШ2016/05467 Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 43 дугаар байр, 35 тоот хаягт оршин суух Боржигон овогт Эрдэнэсүрэнгийн Батмагнай /РД:МЭ90040336/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 5а байр, 130 тоот хаягт оршин суух Их шарнууд овогт Бурмаажавын Төгөлдөр /РД:УИ90041011/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 10.416.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн 09-10 УНХ улсын дугаартай Benz CLS350 маркийн машиныг жолоодон Сайд нарын эмнэлгийн урд төв зам дагуу явж байтал Б.Төгөлдөр өөрийн эзэмшлийн 91-44 УНЧ улсын дугаартай машинаар миний машиныг мөргөсөн. Тухайн үед Б.Төгөлдөрийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, буруутай гэдэг дүгнэлт гарсан. Тээврийн Прокурорын газраас хохирол бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Ийм учир хариуцагчаас 10.416.400 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Э.Батмагнайгийн нэхэмжилж буй 10.416.400 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулах болно гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн гаргасан төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулах тухай саналыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

                                         

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Батмагнай нь Б.Төгөдөрт холбогдуулан гэм хорын хохиролд 10.416.400 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 10.416.400 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181.620 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Э.Батмагнайгийн нэхэмжилсэн 10.416.400 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Төгөлдөрийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181.620 төгрөгийн 50 хувь болох 90.810 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 90.810 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Э.Батмагнайд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ