Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2016/01220

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би,

                Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу 3-9 тоотод байрлах, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 07-р хороо, Далан 1-р гудамж 12 тоотод оршин суух, ЧК88012337 регистрийн дугаартай, Дулдуй овогт Дамбайгийн Уртнасанд холбогдох

                58 351 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн дэд захирал Д.Басбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хэрэглэгч Д.Уртнасан нь 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдөр манай компанитай “Хувь хэрэглэгчид үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх” 228728 тоот гэрээ байгуулан 98114362 дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2015 оны 6, 7 дугаар саруудын ярианы төлбөр болох 88 900 төгрөгийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж байна.

Хэрэглэгч Д.Уртнасангаас төлбөрөө төлөхийг утсаар шаардсан боловч өнөөдрийг хүртлэх хугацаанд уг төлбөрийг төлөөгүй байгаа тул ярианы төлбөр 88 900 төгрөгөөс барьцаа 50 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 38 900 төгрөгөөс гэрээний 5.14-т заасны дагуу 423 хоногийн алданги 19 450 төгрөг, нийт 58 351 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь  58 351 төгрөгийг төлсөн тул алданги нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

“Жи мобайл” ХХК нь хариуцагч Д.Уртнасангаас 58 351 төгрөгийг нэхэмжилжээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 58 351 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсан ба татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон                                                                                                                 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Уртнасанд холбогдох 58 351 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

               2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар 2601025961 тоот данснаас 2 275 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.             

 

 

 

 

ШҮҮГЧ                                      С.ОЮУНЧИМЭГ