Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2019/ШЦТ/378

 

    2019           12             13                                            2019/ШЦТ/378

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг

-Улсын яллагчаар И.Мөнхцэцэг,

-Шүүгдэгч А.Ч нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш  б овгийн А-гийн Ч-т холбогдох эрүүгийн 1934008130431 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Номун клиникийн эмнэлэгт хагалгааны сувилагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Хувьсгалчдын Б-1-195 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Ш  б овгийн А-гийн Ч /РД:УС65062619/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч А.Ч  нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний орой Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Агуйт өртөө” гэх газар хонда фит маркийн 6180 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. б/ зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс мөн зүүн гар тийш буюу буцаж эргэх тээврийн хэрэгслийг баруун гар талаараа өнгөрөөж байхаар үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, улмаар зорчигч М.Аялгуугийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.Ч нь мэдүүлэхдээ: “2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн болгоомжгүйгээс осол хийсэн. Дахиад алдаа гаргахгүй. Миний энэ алдаатай зүйлийг харгалзаж үзэж хуулийн дагуу ял оногдуулж өгөөч. Сая 14 хоногийн зайтай 2 ахыгаа алдсан сэтгэл санаа хэцүү байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-16 тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Уянгын мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, гэрч О.Сүхболдын мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/, гэрч Б.Батхуягийн мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/, шүүгдэгч А.Ч-ын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/, гэрч Ж.Уянгын мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн №150 дугаартай дүгнэлт /хх-ийн 48 тал/, Төв аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №24 дугаартай дүгнэлт /хх-ийн 44 тал/, Фэйр валушн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний №15031705 дугаартай тайлан /хх-ийн 58-60 тал/, иргэний  нэхэмжлэгч Ж.Ганбаярын мэдүүлэг /хх-ийн 28-31 тал/, гэрч Д.Наранбаатарын мэдүүлэг /хх-ийн 132 тал/, Монголиан Файнэншл интевистмент ХХК-ийн албан бичиг /хх-ийн 22-23 тал/, насанд хүрээгүй хохирогч М.Аялгуугийн өвчний түүх /хх-ийн 68-117 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан ял шалгах хуудас /хх-ийн 121 тал/, хохирогч, гэрч нарын бичгээр гагасан хүсэлтүүд /хх-ийн 129-131 тал/, шүүгдэгч А.Ч-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 тал/  зэрэг болно.

 

          Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Ч-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч А.Чулуунбаатар нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний орой Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг “Агуйт өртөө” гэх газар хонда фит маркийн 6180 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. б/ зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс мөн зүүн гар тийш буюу буцаж эргэх тээврийн хэрэгслийг баруун гар талаараа өнгөрөөж байхаар үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, улмаар зорчигч М.Аялгуугийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл \хх-ийн 9 тал\
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол \хх-ийн 3 тал\
  • Хэргийн газарт үзлэг хийсэн “Төв аймгийн Баян сумын өгөөмөр 2 дугаар багийн нутагт “Агуйт өртөө” 124 дахь км шон бүхий замд замын зүүн хэсэгт зорчих хэсгээс гарч замын хөвөө рүү зүүн тийш харсан байдалтай хонда фит маркийн 6180 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл тоёота приус маркийн 0114 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байдалтай зогсож байв..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 07-16 тал/,
  •  Бодит үнэлгээ ХХК-ийн 61-80 БРА улсын дугаартай автомашинд хийсэн техникийн үнэлгээний тайлан \хх-ийн 52-53 тал\
  • “Бодит үнэлгээ” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 15031705 дугаартай “Тоёота приус 20 маркийн 0114 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ослын улмаас учирсан хохирлын нийт дүн 4040000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 58-60 тал/,
  • “Монголиан Файнэншл инвестмент” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 14- ний өдрийн 19/25 дугаартай “Монголиан Файнэншл инвестмент ББСБ нь харилцагч А.Чулуунбаатартай 2019 оны 04 дүгээр сарын 19-нд “Зээлийн гэрээ” хйиж 6180 БРА улсын дугаартай автомашиныг эзэмших болсон. Манай компаний зүгээс ямар нэгэн гомдолгүй болно.” гэх албан бичиг /хх-ийн 22-23 тал/,
  • Насанд хүрээгүй хохирогч М.Аялгуугийн өвчний түүх /хх-ийн 68-117 тал/,
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 121 тал/
  • Хохирогч, гэрч нарын хүсэлтүүд /хх-ийн 129-131 тал/,
  • Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн дэслэгч Х.Батболдын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 150 дугаартай “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хонда фит маркийн 6180 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Ч нь Монгол замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хонда фит маркын 6180 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Ч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн. 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. б/ зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс мөн зүүн гар тийш буюу буцаж эргэх тээврийн хэрэгслийг баруун гар талаараа өнгөрөөж байхаар үйлдлийг гүйцэтгэнэ, гэсэн заалт зөрчсөн байна гэж үзэв. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд приус-20 маркийн 0114 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Батхуяг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж үзэв. А.Ч нь 2016 онд жолооч болсон В ангилалтай 1106802 дугаарын үнэмлэхтэй хүчинтэй төлөвт байна...” гэх дүгнэлт /хх-ийн 48 тал/,
  • Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн “1 .М.Аялгуугийн биед нарийн гэдэсний няцрал, урагдал, хэвлийд цус, хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээнээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 44 тал\,
  • Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Уянгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...манай малчны охин 22 цагаас ажилтай гэхээр нь бид нар ээжийг малчны гэрт үлдээчихээд тэр охиныг ажил руу хүргэж өгөхөөр явсан. Бид нар ажил дээр нь буулгаж өгчихөөд буцаад малчны гэр рүү явж байх замдаа Болор зоогийн газрын урд талын засмал замаас салаад шороо зам руу эргэж орох гэж байхад эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол болсон. Осол болсоны дараа манай хүүхэд гэмтсэн шиг байхаар нь замын унаанд суугаад сумын эмнэлэг рүү явсан. Нарийн гэдэс тасарсан, нүүрний хэсэг зулгарсан шархтай байсан. Өөр учирсан гэмтэл байхгүй. Мэс, засал эмчилгээ нь үнэ төлбөргүй хийсэн. Яагаад гэвэл хүүхэд болохоор эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалаар улсаас төлсөн. Миний зүгээс болон гэр бүлийн зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
  • Иргэний нэхэмжлэгч Ж.Ганбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..барьцааны №2073603287 тоот гэрээний 3.2.6-д зээл дуустал хугацаанд барьцаа хөрөнгийг аливаа хохирол, өр төлбөрөөс ангид байлгах мөн гэрээний 4.6-д тээврийн хэрэгсэлийг ашиглаж байх явцад аливаа гэмт хэрэг, зөрчил, торгууль, тээврийн хэрэгслийн албан татвар зэрэгтэй холбоотой асуудал, эдгээртэй холбоотой үүсэх аливаа маргааныг зээлдэгч хариуцах гэрээний заалттай болно. Хэрэв зээл хугацаа хэтрэхгүй хэвийн төлөгдөж байвал нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж байна. Би шүүх хуралд суухгүй, хэргийн материалтай танилцахгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 тал/,
  • Гэрч О.Сүхболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 21-ний орой 21:00 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумаас Улаанбаатар хотын чиглэлд 0114 УНХ приус маркын тээврийн хэрэгсэлтэй зорчиж явсан манай машиныг Батхуяг гэх манай найз жолоодож явж байсан. Тэгээд Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг 124 дахь километрийн шонгийн ойролцоо Болор гэдэг газрын урд хонда Фит маркийн 61-80 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалаас Болор зоогийн газар руу шууд эргэн орж зам тээврийн осол үүсгэсэн. Ийм л зүйл болсон...надад гэмтсэн зүйл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй, надад ямар ч гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,
  • Гэрч Б.Батхуягийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би приус-20 маркийн 01-14 УНХ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Говьсүмбэр аймгаас Улаанбаатар хот орох чиглэлд Төв аймгийн Баян сумын нутаг Өгөөмөр 2 дугаар баг Агуйт өртөө гэх замд явж байсан. Ингээд Болор зоогийн газар орох гээд явж байсан чинь өөдөөс жижиг оврын саарал өнгийн машин өөдөөс явж байх шиг байсан. Ингээд тэр жижиг саарал тээврийн хэрэгслийг өнгөрлөө гэж бодтол дохио өгөлгүй шууд зүүн тийшээ дараад миний урдуур орж ирэхээр нь би баруун талаар нь тойроод гарах санаатай баруун дархад жижиг саарал тээврийн хэрэгслийн баруун хажуу талын урд дугуй хавиас мөргөсөн. Би 60-70 км цагийн хурдтай явж байсан. Өөдөөс ирсэн жижиг саарал тэрэгний буруутай үйлдлийн улмаас болсон гэж бодож байна. Надад ямар ч гомдол санал алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,
  • Гэрч Ж.Уянгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2019 оны 09 дүгээр сарын 20-ны орой Улаанбаатар хотоос салхинд гарангаа хүргэн ах А.Ч, ээж Болормаа, охины хамт малчны гэр рүү адуу гаргаж ирэхээр явсан. Тэр шөнөдөө унтаж амарчихаад маргааш өглөө нь 1 тооны адуугаа малчнаар гаргуулчихаад Улаанбаатар хот руу гарах гэж байхад малчны охин 22 цагаас засмал замын хажуу талд байдаг цайны газарт ажилтай гэхээр нь бид нар ээжийг малчныд үлдээчихээд малчны охиныг ажил руу нь хүргэж өгчихөөд буцаад малчны гэр рүү явах гээд Болор зоогийн газрын урд талын засмал замаас салаад шороон зам руу эргэж орох гэж байхад эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осол болсон. Бид нар бүгдээрээ суудлын бүс зүүсэн байсан. Бид нар хурдтай явж байгаагүй. Чулуунбаатар ах зүүн тийшээ эргэх дохио өгөөд зогсож байсан. Тэгээд эсрэг урсгалд явж байсан машин зайтай байх шиг байхаар нь эсрэг урсгал руугаа эргэж орох үед зам тээврийн осол болсон. Тийм болохоор 10-20 км цагийн хурдтай явж байсан байх...манай хүргэн ах архи согтуураалах ундааны зүйл хэрэглэж байгаагүй...миний биеп ямар нэгэн гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,
  • Шүүгдэгч А.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн: “...Болор зоогийн газар хоол идэх гээд салсан туслах замаар орох гээд явж байтал өөдөөс жижиг оврын тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ирээд мөргөсөн. Би тухайн үед архи согтууруулах зүйл хэрэглээгүй байсан машин барьж явж байж архи юу гэж уух вэ. Би 40 км цагийн хурдтай явж байсан. Миний өөрийн буруутай үйлдлээс болсон гэж бодож байна. Надад ямар ч гомдол санал алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,
  • Шүүгдэгч А.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр...өөрийн 61-80 БРА улсын дугаартай Хонда Пит маркийн тээврийн хэрэгсэлтэй Баян сум руу явсан. Бид нар ирэх ёстой айлдаа ирээд унтаж амарчихаад маргааш өглөө нь босоод идэшний махаа хийлгээд орой 20 цагийн үед дуусаад унтаж амраад маргааш өглөө нь Улаанбаатар хот руу явах болоод сууж байхад малчны охин 22 цагаас ээлжинд гарах болоод унаагүй болчихоод гуйхаар нь би Уянгатай хамт хүргэж өгөхөөр явсан. Тэгээд тэр охиныг ажил дээр нь хүргэж өгчихөөд буцаад явж байгаад Болор зоогийн газрын урд талд байх засмал зам руу эргэж орох гээд эсрэг урсгал руу харахад цаанаас машин ирж байсан. Би тухайн үед амжина гэж бодоод дохио эргээд зүүн эргээд орсон чинь нөгөө машин яах хийхийн зуургүй орж ирээд мөргөсөн. Тухайн үед хэсэг манараад юу болосн талаар мэдэхгүй сууж байгаад гайгүй болохоор машинаасаа буугаад харсан чинь Уянгаагийн охин Аялгуугийн толгой хагарсан цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 тал/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

      

       Шүүгдэгч А.Ч-ын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

          Шүүгдэгч А.Ч нь Хонда Фит маркийн 61-80 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. б/ зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс мөн зүүн гар тийш буюу буцаж эргэх тээврийн хэрэгслийг баруун гар талаараа өнгөрөөж байхаар үйлдлийг гүйцэтгэнэ” гэсэн заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон.

          Шүүгдэгч А.Ч-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн тул гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

          Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Ч-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч А.Ч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

       Иймд шүүгдэгч А.Ч-ыг автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Сүхболд, Ж.Уянга, иргэний нэхэмжлэгч Б.Батхуяг нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт бичгээр гаргасан \хх-ийн 129-131 тал\ байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирлын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч А.Ч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Аялгуу нь хүнд гэмтэл авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцоно.” гэж тус тус зааснаар насанд хүрээгүй хохирогч М.Аялгуугийн цаашид гарах эмчилгээний зардалыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас “Шүүгдэгч А.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 2 дахь хэсгийн зүйлийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил хугацаагаар хасч, 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүгдэгч А.Ч-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч А.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн маргаагүй, хохирол төлсөн байдал, хувийн байдал, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэсний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч А.Ч-т үүрэг болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу А.Ч-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг уг нэмэгдэл ялыг оршин суух газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.

Шүүгдэгч А.Ч-т Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Чулуунбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялыг оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, түүний №1106802 дугаарын үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш  б  овгийн А.Ч-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчисөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч А.Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч А.Ч-т үүрэг болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч А.Ч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, түүний №1106802 дугаарын үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Уянга, О.Сүхболд, иргэний нэхэмжлэгч Ч.Хулан, Ж.Ганбаяр нар нь гомдол саналгүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогч М.Аялгуугийн цаашид гарах эмчилгээний зардалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.   

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

  •