Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2016/01218

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, Өөрийн байр-2, “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо, Өнөр хороолол 34б байр 194 тоотод оршин суух, эмэгтэй, РЮ81123022 регистрийн дугаартай, Шарынхан овогт Дашнямын Соёл-Эрдэнэд холбогдох

1 761 191 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир, хариуцагч Д.Соёл-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20135661 тоот гэрээ байгуулан 99048063 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone 5S 16GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30 000 төгрөгийг хассан болно. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1 761 191 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүх хуралдаанаас өмнө хариуцагчтай тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Хариуцагч Д.Соёл-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага 1 761 191 төгрөгийн хүрээнд дараах нөхцөлөөр тохиролцон эвлэрч байна.

Манай зүгээс хариуцагчид төлбөр төлөх 9 сарын хугацаа олгож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1 761 191 төгрөгийг 9 хувааж буюу 2016.11.20-ны өдөр 195 687 төгрөг, 2016.12.20-ны өдөр 195 687 төгрөг, 2017.01.20-ны өдөр 195 687 төгрөг, 2017.02.20-ны өдөр 195 687 төгрөг, 2017.03.20-ны өдөр 195 687 төгрөг, 2017.04.20-ны өдөр 195 687 төгрөг, 2017.05.20-ны өдөр 195 687 төгрөг, 2017.06.20-ны өдөр 195 687 төгрөг, 2017.07.20-ны өдөр 195 687 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар болов. Иймд бидний эвлэрэлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Соёл-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би нэхэмжлэлийн шаардлага 1 761 191 төгрөгийг 9 хувааж буюу 2016.11.20-ны өдөр 195 687 төгрөг, 2016.12.20-ны өдөр 195 687 төгрөг, 2017.01.20-ны өдөр 195 687 төгрөг, 2017.02.20-ны өдөр 195 687 төгрөг, 2017.03.20-ны өдөр 195 687 төгрөг, 2017.04.20-ны өдөр 195 687 төгрөг, 2017.05.20-ны өдөр 195 687 төгрөг, 2017.06.20-ны өдөр 195 687 төгрөг, 2017.07.20-ны өдөр 195 687 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Д.Соёл-Эрдэнэд холбогдуулан 1 761 191 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Д.Соёл-Эрдэнэ нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Мобиком корпораци” ХХК-тай 20135661 тоот гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 761 191 төгрөгийг хариуцагч нь маргаангүйгээр төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 20-нд 195 687 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-нд  195 687 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-нд 195 687 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-нд  195 687 төгрөг, 2017 оны 3 дугаар 20-нд  195 687 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-нд  195 687 төгрөг, 2017 оны  5 дугаар сарын 20-нд  195 687 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-нд  195 687 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-нд 195 687 төгрөг, нийт 1 761 191 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцсон болохыг дурдав.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс 50 хувийг авахаар тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Талуудын байгуулсан гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

          1. “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Соёл-Эрдэнэд холбогдох 1 761 191 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 20-нд 195 687 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-нд  195 687 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 20-нд 195 687 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-нд  195 687 төгрөг, 2017 оны 3 дугаар 20-нд  195 687 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 20-нд  195 687 төгрөг, 2017 оны  5 дугаар сарын 20-нд  195 687 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 20-нд  195 687 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 20-нд 195 687 төгрөг, нийт 1 761 191 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

 

                   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Д.Соёл-Эрдэнээс 43 129 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 43 129 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                 4. Шүүгчийн  захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

                 5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ОЮУНЧИМЭГ