Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/385

 

 

 

 

 

 

 2019             12              17                                            2019/ШЦТ/385

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг

-улсын яллагчаар И.Мөнхцэцэг

-шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Халзан

-шүүгдэгч Г.Д , Н.Т  нарыг оролцуулан нээлттэй хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И Ө  овогт На-ын Т , Б  овогт Г-ийн Д  нарт холбогдох эрүүгийн 1902007290317 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны 32Е-61 тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 03- ны өдрийн 614 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ял шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай И ө  овогт Н-ын Т /РД:__6111278/,

Монгол улсын иргэн 1998 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэггэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сити дээд сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 08 дугаар хороо, Дунд тасган 8-80 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б  овогт Г-ийн Д /РД:__8080911/

 

             Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Г.Д , Н.Т  нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Түшээ гүн орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2-р жагсаалтанд багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,2 граммын жинтэй мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр 31-14 УБЗ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашины ачааны тээшинд цүнхэн дотор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.Т  нь мэдүүлэхдээ: “2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр шинэ хүүгийнхээ нэрийг үйлдэх ёслолыг хийсэн. 9 дүгээр сарын 05-ны өглөө Түшээ гүн хайрханд өгрөл өргөх гээд явсан. Тэгэхдээ найз Энхбаясгаланд очоод машиныг  аваад замаараа Г.Д-ыг аваад Улаанбаатараас гарсан. Батсүмбэр сумын Түшээ гүн нутагт очиж өргөл өргөөд бууж явахдаа голын эрэг дээрээс цэнхэр цүнхийг олсон. Цүнхэн дотор ганс байсан. Гансанд ууланд хайрханд өргөл өргөхдөө хэрэглэдэг дүнсэн тамхи байсан. Тэр дүнсэн тамхийг гансанд хийж татсан. Тэндээс хөдлөөд явж байхад мөрдөгч нартай тааралдаад машин тэрэг зогсоогоод бидний бүх юмыг нэгжсэн. Цэнхэр цүнхний ёроолоос ногоон өвс гаргаж ирээд байцаагчид шилжүүлсэн..хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Шүүгдэгч Г.Д нь мэдүүлэхдээ: “9 дүгээр сарын 5-ны өглөө Н.Т  уул руу хамт явах уу гэсэн. Тэгээд Цэцээ гүн рүү хамт явсан. Тэгээд өргөлөө өргөчихөөд буцаж явах замд голын эрэг дээр суусан. Нэг цүнх олсон дотор нь тамхи байсан. Гансанд дүнсэн тамхи хийж татсан. Тэгээд буцах замдаа цагдаа нарт баригдсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 13 тал/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 09-14 тал/, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авч, мансууруулах, эцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 15 тал/, Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авч, мансууруулах, эцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 17 тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / хх-ийн 26 тал/, Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №4940 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-35 тал/, Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №4942 дугаартай /хх-ийн 43-44 тал/, Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №4943 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-40 тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №1065 / хх-ийн 51-52 тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт №1075 / хх-ийн 55-56 тал/, Шинжилгээнээс буцаан ирүүлсэн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 93 тал/, шүүгдэгч  Н.Т -ын мэдүүлэг / хх-ийн 99-100 тал/, шүүгдэгч Г.Д-ын мэдүүлэг /хх-ийн 103-104 тал/ зэрэг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч яллагдагч Г.Д , Н.Т  нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Түшээ гүн орчимд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2-р жагсаалтанд багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,2 граммын жинтэй мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр 31-14 УБЗ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашины ачааны тээшинд цүнхэн дотор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл \хх-ийн 2 тал\
  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...багажинд хөх өнгийн үүргэвч байсан бөгөөд үүргэвчийг нээхэд цүнхний ёроолд ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл хүрэн өнгийн нэг ширхэг гаанс, тамхи ороодог цаас зэрэг эд хөрөнгийн хураан авав...” гэсэн / хх-ийн 03-08 тал/
  • Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 09-14 тал/
  • Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлТ.Д  нь урьдчилсан байдлаар Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав ” гэсэн /хх 15-16 тал/
  • Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглан ”Н.Т  нь урьдчилсан байдлаар Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байна гэж зааж байгаа болохыг тэмдэглэлд тусгав ” гэсэн тэмдэглэл /хх 17-18 тал/
  • Эд мөрийн баримтаар тооцох тухай “...31-14 УБЗ улсын дугаартай тоёота приус-30 маркын автомашинд хийгдсэн үзлэгээр илэрч хураагдсан “61” гэж дугаарласан ургамал мэт зүйл, 62 гэж дугаарласан тамхи ороодог цааснууд, 63 гэж дугаарласан 1 ширхэг гаанс, 64 гэж дугаарласан хөх өнгийн цүнхний ёроолд байсан 0,2 грамм жинтэй нунтаг ургамал мэт зүйл зэргийг эд мөрийн баримтаар тооцов...” гэсэн тогтоол / хх-ийн 26 тал/
  • Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №4940 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 61 дугаартай ургамлын үр мэт зүйл нь 1,1176 грамм, 63 гэж дугаарласан гаанс, 64 гэж дугаарласан хөх өнгийн үүргэвч ногоон өнгийн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 63 гэж дугаарласан гаанс, 64 гэж дугаарласан хөх өнгийн үүргэвчинд байсан ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9- тетрагидроканнабинол  илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд хамаарна. ..” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 32-35 тал/
  • Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №4942 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт “...Шинжилгээнд ирүүлсэн “Д  2019.09.05” гэж хаягласан 60 мл орчим шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ “Д  2019.09.05” гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол/ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол/ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна”гэсэн / хх-ийн 43-44 тал/
  • Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №4943 дугаартай “ ...Шинжилгээнд ирүүлсэн “Т  2019.9.5” гэж хаягласан 70 мл орчим шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ “Т  2019.9.5” гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол/ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол/ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт блдисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна” дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 39-40 тал/
  • Шүүх сэтгэц эмгэг судлалын №1065 дугаартай “...Г.Д  нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Г.Д  нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан...сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай...Г.Д-т мансуурах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна ...” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 тал/
  •  Шүүх сэтгэц эмгэг судлалын №1075 дугаартай “...Н.Т  нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Н.Т  нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан...сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай..Н.Т-т мансуурах дон, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна ...” гэх дүгнэлт / хх-ийн 55-56 тал/
  • 31-14 УБЗ улсын дугаартай авто машины техникийн үнэлгээний тайлан \хх-ийн 60 тал\
  • Сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоол \хх-ийн 69-72 тал\
  • Шүүгдэгч Н.Т-ын урьд нь ял шийтгүүлж байсан гэх шийтгэх тогтоолын хуулбар \хх-ийн 83 тал\
  • Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Покурорын тогтоол \хх-ийн 97-102 тал\
  • Шинжилгээнээс буцаан ирүүлсэн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хх-ийн 93 тал/
  • Гэрч Б.Энхбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би өөрийн найз Туяабаатарт 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 09 цагийн үед машинаа өгсөн...Т  найз нь машиныг чинь нэг ажил амжуулчихаад ажлыг чинь тахараас өмнө аваад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөр машинаа өгсөн. Т  хаашаа явах гнэ байгаа талаараа надад хэлээгүй. Би ойлгохдоо эхнэр нь саяхан төрсөн болохоор эмнэлэг гэх мэт газруудаар явах гэж байгаа юм байх гэж ойлгосон...миний машинд тийм ургамлын үр мэт зүйл байх ёсгүй. Миний хувьд машинаа өвс ургамал байгалын гаралтай зүйл ойрын хугацаанд машиндаа ачаагүй...” гэх мэдүүлэг \хх-ийн 27 тал\
  • Шүүгдэгч Н.Т-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Би 2019 оны 09-р сарын 05-ны өглөө 08:00 цагийн орчим өөрийн найз Энхбаясгалантай гурвалжингийн гүүрний орчим уулзаад машиныг нь гуйж авсан. Жуков орж Д-ыг аваад 10:00 цагийн үед Түшээ гүн хайрхан руу өргөл өргөхөөр явсан. Ингээд хайрханаас 13:00 цагийн үед бууж явахдаа газраас хөх өнгийн үүргэвчин цүнхийг олсон. Гаансаар дүнсэн тамхиа татсан...Би 2015 онд өвс гэх мансууруулах бодис хэрэглэж цагдаад шалгагдаж байсан..." гэх мэдүүлэг / хх-ийн 99-100 тал/
  • Шүүгдэгч Г.Д-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэр үүргэвчин дотор гаанс байсан. Т  ах бид хоёр голын эрэг дээр уг гаансанд үлдсэн байсан жаахан өвсийг хэрэглэсэн...Т  ах бид хоёр өвс гэх бодисыг голын эрэг дээр бахйад хэрэглэсэн...Text Box: 3Гаансан дотор өвс байсныг хэрэглэсэн...өвс түүсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг/ хх- ийн 103-104 тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

             Шүүгдэгч Г.Д , Н.Т  нарын ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.

 

            Монгол улсын Олон улсын гэрээнд зааснаар сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэт нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч Г.Д , Н.Т  нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 онд баталсан “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай“ конвенцийн жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр 31-14 УБЗ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашины ачааны тээшинд цүнхэн дотор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Д , Н.Т  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгчГ.Д , Н.Т  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч нарт дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            -Улсын яллагчаас Г.Д , Н.Т  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх” ялын дүгнэлтийг,

            -Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Халзан нь “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Г.Д , Н.Т  нар нь гэм буруугийн асуудлыг өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа учраас энэ хэргийн талаар ярих шаардлагагүй. Харин шүүхээс ял шийтгэл оногдуулахад шүүгдэгч нарт оногдуулах ял эрүүгийн харицлагыг  хөнгөрүүлэх үүднээс Н.Т  урьд нь ял шийтгэл эдэлж байсан боловч гэм буруугаа ухамсарлан ойлгож гэмшиж байгаа. Бага насны 2 хүүхэдтэй. Мөн Г.Д-ын хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг ухамсарлан ойлгож байгаа. Өөрийн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын шатанд өөрийгөө зөвөөр мэдүүлж байгааг харгалзан үзээд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээр засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан мансууруулах бодисыг шүүхээс тэнссэн хугацаанд хэрэглэхийг хориглох, хягзаарлалт тогтоох боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д , Н.Т  нарт шүүхээс тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүгдэгч Г.Д , Н.Т  нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгч Г.Д , Н.Т  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугын талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд, шүүгдэгч Н.Т  нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, урьд нь санаатай гэмт хэрэг буюу мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч ашиглах гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлж байсан нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа бөгөөд энэ байдалдаа дүгнэлт хийгээгүй, дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-ыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-шүүгдэгч Г.Д  нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй хэдий ч гэмт хэргийг бүлэнлэн үйлдсэн, нийгэмд аюултай буюу Монгол Улсын Олон улсын гэрээнд заасан сэтгэцэт нөлөөт бодисыг нийгэмд болоод өөртөө аюултай, цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц гэмт хэрэгт холбогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Г.Д , Н.Т  нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Н.Т  нь өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байсан, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн зэрэг хувийн байдлуудыг харгалзан шүүх шүүгдэгч Г.Д , Н.Т  нарт Эрүүгийн хуулийн 7.1, 6.7 дугаар зүйлийн холбогдох хэсгийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нар нь нийгэмд тогтсон зөв амьдрах ёс суртахууны хэмжээ дутагдсан, хууль эрх зүйн мэдлэг дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох хохирол байхгүй тул шүүгдэгч Г.Д , Н.Т  нараас гаргуулах хохиролын асуудал байхгүй байна.

            Бусад асуудлаар:

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 6 сарын 30-ны өдрийн 36,А/68 дугаартай Эрүүгийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын 5.3-т “Шүүхийн шийдвэрт устгахаар заасан эд мөрийн баримтыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисс шийдвэрлэнэ.” гэж зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэнцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 61 гэж дугаарласан ургамлын үр мэт зүйл, 62 гэж дугаарласан тамхи ороодог цааснууд, 63 гэж дугаарласан 1ш гаанс, 64 гэж дугаарласан хөх өнгийн цүнх, цүнхний ёроолд цэвэр жин 0,2 грамм нунтаг ургамал зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Д , Н.Т  нарын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 1 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

- Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Г.Д , Н.Т  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Энхбаясгалангийн эзэмшлийн 31-14 УБЗ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 11.000.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Г.Д , Н.Т  нараас хувь тэнцүүлэн 5.500.000 таван сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч ,,,, байх тул

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч И Ө  овогт Н-ын Т , Б  овогт Г-ийн Д  нарыг бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
  • Боржигон овогт Г.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т-т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг, шүүгдэгч Г.Д-т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д , Н.Т  нарын шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 1 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Д , Н.Т  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, ял нэдлэх хугацааг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тус тус тооцсугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Д , Н.Т  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Энхбаясгалангийн эзэмшлийн 31-14 УБЗ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 11.000.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Г.Д , Н.Т  нараас хувь тэнцүүлэн 5.500.000 таван сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

  1. Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэнцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 61 гэж дугаарласан ургамлын үр мэт зүйл, 62 гэж дугаарласан тамхи ороодог цааснууд, 63 гэж дугаарласан 1ш гаанс, 64 гэж дугаарласан хөх өнгийн цүнх, цүнхний ёроолд цэвэр жин 0,2 грамм нунтаг ургамал зэргийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэнцэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
    зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
    өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Г.Д , Н.Т  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  •