| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/00848/И |
| Дугаар | 184/ШШ2016/01217 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 184/ШШ2016/01217
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 16-р хороо, Амарсанаагийн гудамж, Орхоны 1, “Боса импекс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Одонт 18 гудамжж 24 тоотод оршин суух, эрэгтэй, ШЖ83070377 регистрийн дугаартай, Сартуул овогт Баасангийн Цэрэндаваад холбогдох
6 963 558 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагч Б.Цэрэндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Боса импекс” ХХК-ийн захирал Б.Ангараг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“БОСА Импекс” ХХК-ийн захирал Б.Ангараг би, Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу иргэн Баасан овогтой Цэрэндаваа тус компанид учруулсан хохирлыг төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Иргэн Б.Цэрэндаваа нь тус компанид Жижиглэнгийн борлуулагчаар 2015 оны 02-р сарын 02-ны өдрөөс эхлэн ажилласан бөгөөд 2015 оны 02-р сарын 02-ны өдрийн 03/04-47 тоот жижиглэнгийн борлуулагчийн гэрээ, 2015 оны 03-р сарын 18-ны өдрийн 03-04/53 тоот барьцааны гэрээ, 2015 оны 02-р сарын 03-ны өдрийн 03/40 тоот хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулан ажиллаж байсан юм. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Б.Баасан /РД: ШЖ51110375/, Т.Цэцэгмаа /РД: ШЖ58012960/ нарын нэр дээр бүртгэлтэй Сонгинохайрхан дүүрэг 25-р хороо Одонтын 19-р гудамж 7/А тоотод байрлах 104 мкв бүхий 2 ширхэг хувийн сууц /Ү-2201012292/ гэрчилгээний дугаар /000068096/, Хан-Уул дүүргийн 9-р хороо, бурхант 12 гудамж, 140 тоот хаягт байршилтай 18632305425431 нэгж талбарын дугаартай 405 мкв талбайтай гэр бүлийн зориулалттай газар /№000284215/, /Г-2206004056/-ыг барьцаанд тавьсан билээ. Б.Цэрэндаваа нь гэрээгээр хүлээлгэсэн үүргүүдийг мөрдөж ажиллаагүйн улмаас 2016 оны 08 дугаар сарын 11-ний байдлаар тус компанид үндсэн төлбөр 4 769 560 төгрөг, гэрээт борлуулагчийн гэрээний 4.3 дугаар заалтын дагуух алданги 2 193 998 төгрөг нийт 6 963 558 төгрөгийн өр дутагдал гаргасан. Тэрээр уг өрийг төлөх болно ах дүүтэйгээ нийлж төлж барагдуулна гэж удаа дараа хүсэлт тавьсан ба бид хүсэлтийн дагуу төлөх боломж олгож хугацаа өгсөн боловч өнөөдрийг хүртэл огт төлөгдөөгүй байна. Б.Цэрэндаваатай байгуулсан барьцааны гэрээний 8-р зүйл, “Барьцаалуулагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан бол барьцааны зүйлийг үл маргах журмаар тус байгууллагад шилжүүлэхээр” тохиролцсон билээ. Иймд энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч, үндсэн төлбөр 4,769,560 төгрөг, гэрээт борлуулагчийн гэрээний 4.3 дугаар заалтын дагуух алданги 2 193 998 төгрөг нийт 6 963 558 төгрөгийг иргэн Б.Цэрэндаваагаар төлүүлж, компанид учруулсан хохирлыг бүрэн барагдуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсье.
Мөн Сонгино хайрхан дүүргийн 25-р хороо Одонтын 19-р гудамж 7/А тоотод байрлах 104 мкв бүхий 2 ширхэг хувийн сууц /Ү-2201012292/ /№000068096/-ыг, Хан уул дүүргийн 9-р хороо, бурхант 12 гудамж, 140 тоот хаягт байршилтай 18632305425431 нэгж талбарын дугаартай 405 мкв талбайтай гэр бүлийн зориулалттай газар /№000284215/, /Г-2206004056/-ыг худалдан борлуулж хохирол барагдуулах тухай тусгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Боса импекс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай зүгээс хариуцагч Б.Цэрэндаваагаас нийт 6 963 558 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба 1 096 999 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 5 866 559 төгрөгийг хариуцагч маргаагүй төлөхөөр хүлээн зөвшөөрч харилцан тохиролцон график тогтоон төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Хариуцагчийн барьцааны гэрээний дагуу барьцаалсан барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг 25-р хороо, Одонтын 19-р гудамж, 7/А тоотод байрлах 104 мкв бүхий 2 ширхэг хувийн сууц (Ү-2201012292) гэрчилгээний дугаар (000068096), Хан-Уул дүүрэг, 9-р хороо, Бурхант 12-р гудамж, 140 тоог хаягт байрлах 18632305425431 нэгж талбарын дугаартай 405 мкв талбайтай гэр бүлийн зориулалтын газрыг (№000284215, Г-2206004056) тус тус захирамжид тусгахыг зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Цэрэндаваа шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Б.Цэрэндаваа би “БОСА импекс” ХХК-тай 2015 оны 02-р сарын 03-ны өдрийн 03/40 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Би хөдөлмөрийн гэрээний дагуу сар бүр компаниас тогтоосон дүнтэй борлуулах хийх үүрэгтэй байдаг. Гэвч борлуулалтын дүн компанийн тогтоосон үнэд хүрэхгүй байдаг тул би дэлгүүрүүдэд зээлээр борлуулдаг байсан. Зээлээр борлуулсан барааны мөнгөө зарим дэлгүүрүүдээс аваагүй байгаа. Бас би өөрийн машинаар борлуулалтад явдаг байсан ба машин тэрэг эвдрэх үед өөрийн зардлаар засварладаг, өвөл байсан тул өөрийн зардлаар дулаан грашид хонуулдаг байсан, бас хугацаа дууссан, эвдэрч, хэмхэрсэн бараа бүтээгдэхүүний зардлыг надаас гаргуулдаг байсан. Энэ мэт зээл, өр мөнгийг компани төлөх ёстой байсан гэтэл энэ мөнгийг надаас нэхэж байгааг би зөвшөөрөхгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байсан.
Гэвч одоо нэхэмжлэгчтэй эвлэрч байна. Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч зарим хэсгээс татгалзаж байна. “Боса импекс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй тохиролцоод 5 866 559 төгрөгийг маргаагүй төлөхөөр хүлээн зөвшөөрч харилцан тохиролцон график тогтоон төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Барьцааны гэрээний дагуу барьцаалсан барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг 25-р хороо, Одонтын 19-р гудамж, 7/А тоотод байрлах 104 мкв бүхий 2 ширхэг хувийн сууц (Ү-2201012292) гэрчилгээний дугаар (000068096), Хан-Уул дүүрэг, 9-р хороо, Бурхант 12-р гудамж, 140 тоог хаягт байрлах 18632305425431 нэгж талбарын дугаартай 405 мкв талбайтай гэр бүлийн зориулалтын газрыг (№000284215, Г-2206004056) тус тус захирамжид тусгахыг зөвшөөрсөн. Миний бие эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Барьцааны гэрээнд заасан эд хөрөнгийг шүүгчийн захирамжид тусгахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Боса импекс” ХХК нь хариуцагч Б.Цэрэндаваад холбогдуулан 6 963 558 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Б.Цэрэндаваа нь 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр “Боса импекс” ХХК-тай жижиглэн борлуулагчийн гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 03.04-54 тоот гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 6 963 558 төгрөгийн шаардлагаа багасгаж 5 866 559 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 5 866 559 төгрөгийг маргаангүйгээр төлөхийг зөвшөөрсөн тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч нь 5 866 559 төгрөгийг хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлөх, Сонгинохайрхан дүүрэг 25-р хороо, Одонтын 19-р гудамж, 7/А тоотод байрлах 104 мкв бүхий 2 ширхэг хувийн сууц (Ү-2201012292) гэрчилгээний дугаар (000068096), Хан-Уул дүүрэг, 9-р хороо, Бурхант 12-р гудамж, 140 тоог хаягт байрлах 18632305425431 нэгж талбарын дугаартай 405 мкв талбайтай гэр бүлийн зориулалтын газар (№000284215, Г-2206004056) барьцаанд байгааг шүүгчийн захирамжид тусгахыг зөвшөөрсөн болохыг дурдав.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. “Боса импекс” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Цэрэндаваад холбогдох 6 963 558 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч талууд хариуцагч нь 5 866 559 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Б.Цэрэндаваагаас 108 815 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 126 367 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Хариуцагчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 25-р хороо, Одонтын 19-р гудамж, 7/А тоотод байрлах 104 мкв бүхий 2 ширхэг хувийн сууц (Ү-2201012292) гэрчилгээний дугаар (000068096), Хан-Уул дүүрэг, 9-р хороо, Бурхант 12-р гудамж, 140 тоог хаягт байрлах 18632305425431 нэгж талбарын дугаартай 405 мкв талбайтай гэр бүлийн зориулалтын газар (№000284215, Г-2206004056) барьцаанд байгаа болохыг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэ-рйн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ