Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2026/ХШТ/24

 

 

Т.Э, Б.З нарт

холбогдох хэргийн тухай

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03ы өдрийн 2025/ДШМ/1367 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26ы өдрийн 2025/ШЦТ/2241 дугаар шийтгэх тогтоолд “Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.З, Т.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.6 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэгт нэгтгэн зүйлчилсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулууны хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ

   ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                          Ц.ОЧ

                                                                          Б.ЦОГТ

 Ч.ХОСБАЯР