| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2019/0353/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/355 |
| Огноо | 2019-12-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2019/ШЦТ/355
2019 12 02 2019/ШЦТ/355
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг
-улсын яллагчаар М.Гансувд
-хохирогч Ж.Төрмөнх
-хэлмэрч М.Тэлэухавал
-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай
-шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К овгийн Х.Б -д холбогдох эрүүгийн 1934007300378 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, жолооч, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамтаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар баг, Цагаан эрэг 16 гудамж, 5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, К овгийн Х.Б /РД:___4031211/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Х.Б нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг, “Хөх хошуу” гэх газарт байх сайжруулсан шороон замд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Бадралын эзэмшлийн 7619 УНО улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдсоны улмаас зорчигч Ж.Төрмөнхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: “2019 оны 2 дугаар сарын 30-ны өдөр өглөө босоод ажилдаа гараад шороо буулгах гээд 2 хужаа хамт 3 машинтай явсан. Энэ газар буруу газар гээд буцаад явсан. Одоо цайндаа яв гэсэн. Нэг машин хөдлөөд араас нь би явсан. Тэгээд миний машины араас бас нэг машин хөдөлсөн. Хөдлөөд явж байхад Төрмөнх гараа өргөөд хамт явъя гэсэн. Тэгээд утсаар ярьж байгаад дахиад хөдлөх гэсэн чинь байж бай гээд хоёр хужаатай утсаар ярьсан. Нэг үйлчлүүлэгч надад утас өгсөн. Та нар яагаад буруу газар явж байгаа юм бэ, очоод зөв газар буулгачих гэж загнасан. Ж.Төрмөнх ах очихгүй гэсэн. Хоёр хужаа удаасан мөнгө гээд 20.000 төгрөг өгсөн. Эхлээд Ж.Төрмөнх ах, мөн хоёр хүн суусан. Метр газар яваад нэг Хятад аймар чанга утсаар яриад тэгсэн Төрмөнх ах энэ пиздаа гээд яриад байсан. Уг нь тэр замаар урд нь явсан. Тэгээд гэнэт наашаа савлахад би зогссон. Яг зогссоны дараа Төрмөнх ах унах гэж байгаа юм уу гэсэн. Тэгээд машин савлаж байгаад унасан. Төрмөнх, хоёр Хятад гархад нь би гарсан. Миний гараас цус гарсан. Утас сүлжээгүй болсон. Ийшээ тийшээ явж залгаад 30 минут хүлээсэн. Жийп машинтай цагдаагийн газар очсон. Эмнэлэгт очсоны дараа дөрвүүлээ зүгээр байсан. Тэгээд намайг ирэхэд цагдаа ирээд аваар гарсан газар очъё гэсэн. Том машинд суугаад аваар болсон газар очсон. Би явахдаа Төрмөнх ахад зүгээр үү гэхэд зүгээр гэж байсан. Би санаа зовоод машины төлбөр гэсэн. Нөгөө машиныг 4 өдрийн дараа янзлаад дуусгасан. Орой ирээд байцаалт өг гэсэн. Чи ажилгүй болсон, чиний жолооны эрхийг хассан гээд загнаад явуулсан. Машиныг янзлаад гайгүй болсны дараа гараа бас үзүүлсэн. Ямар ч байсан хүнээс юм нэхэхгүй, гомдол байхгүй гээд байцаалт өгсөн. Ж.Төрмөнх гээд яагаад залгахгүй байгаа юм бэ гэж хэлсэн. Очоод уулзахад ядахдаа миний утсыг төлж өг. Бусдыг энэ компаниас авна гэсэн. Миний эгч ирээд Ж.Төрмөнхтэй яриад чи энэ хүнээс яагаад 7.500.000 төгрөг нэхэж байгаа юм бэ гэсэн. Би утасны мөнгө шилжүүлэхдээ надад үнэхээр мөнгө байхгүй гэж хэлсэн. Заавал шүүх рүү очих шаардлага байхгүй хохирол мөнгөө төлөх юм бол гэхэд үнэхээр надад 1.000.000 төгрөг байсан. Ихдээ надад 1.800.000 төгрөг авчирч өг гэсэн. 2.000.000 төгрөгийг төлж өг гэсэн. Надад тийм их мөнгө байхгүй байсан. Тэгээд хэрэг шүүх рүү шилжсэн” гэв.
Хохирогч Ж.Төрмөнх мэдүүлэхдээ: “Би Б-тай нэг компанид ажиллаж байсан. Хувь хүний түрээсийн ковш барьдаг байсан. Тухайн осол хэрэг гарах үед 12 цагийн үед буюу цайны цаг болсон байхад хэлсэн. Одоо ачаа ачихгүй гэж Бүркитбайд би хэлсэн. Хоол идээрэй гэж 20.000 төгрөг өгсөн. Би ачаа ачих ёстой машиных нь оператор. Би ачихгүй гэж хэлсэн чинь Б Төрөө ахаа хужаа нар нь загнаад байна аччихаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ачаад миний машин механизм хүнд механизм хол явж болдоггүй. Тэгээд Б-ийн машин хурдан хол явдаг учраас суугаад ах нь чиний машинд дайгдаад хоолонд ороод ирье гээд суугаад явсан. Осол гарсны дараа би эмнэлэг дээр очоод эмнэлэгт үзүүлэхэд тухайн үед зүгээр босоод ирсэн. Хужаа нарын орчуулагчийн машин дээр ирээд хүзүү бэхлээд эхэлсэн. Тэгээд 8 дугаар сарын 30-ны өдрийн оройноос эхлээд одоог хүртэл 3 сар ямар ч хөдөлмөрийн чадваргүй байна гэж Б-д хэлсэн. Тэгээд эгчтэйгээ авчираад ирж уулзахад нь би өөрөө 2.500.000 төгрөгийн цалин авдаг оператор, 4 хүүхэд, эхнэртэйгээ 6 ам бүл тэжээдэг. 1999 оноос эхлээд хүнд машин механизм ковш барьж эхэлсэн. Тэгээд энэ машин механизм барьж гэр бүлээ тэжээдэг гэдгийг өөрт нь ойлгуулсан. Би 3 сар ажилгүй байсан, 7500.000 төгрөгийг салхинд хийсгэчихлээ, хоёрдугаарт, энэ мөнгөөр би амьдардаг гэж өөрт нь ойлгуулсан. Тэгсэн надад тийм их мөнгө байхгүй гээд 1.000.000 төгрөг кармайндаа хийж ирээд өгөхгүйгээр аваад явсан. Нэг тариаг би 40.000 төгрөгөөр хийлгэдэг байсан. Тухайн үед би энэ баримтууд хэрэг болно гэж цуглуулаагүй. Нэг бичлэгийн зургийг 400.000 төгрөгөөр авхуулж байсан. Дарга, дүү нараасаа аваад зургаа авхуулж байсан. Тийм учраас Б-д тэдэн төгрөг аваад ир гэж шаардан тулгаагүй. S7edge гээд шинэ утас авсан байсан. Ах нь гэр орон руугаа ярж чадхааргүй боллоо. Надад хамт олон нийлээд 400.000 төгрөг өглөө гээд надад өгсөн. Надтай ирээд уулзаад ярьсан зүйл байхгүй. Өөрөө өмгөөлөгч авсан. Би хуулиар яваа гэсэн. Надад буруудаад байх юм байхгүй. Энэ хүзүүвчийг 3-6 сар хүртэл битгий салгаарай гэсэн. Хавар би эргээд ажилдаа гарах уу хөдөлмөрийн чадвартай болж чадах уу гэдэгт эргэлзээтэй байна. Өнөөдөр ахаа ямар байна гээд ирвэл өөр. Надтай уулзаагүй. Өнөө өглөө таарч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хавтаст хэргээс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 7-13 тал/, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 8-9 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийг үзүүлэлтүүд /хх-ийн 66-68 тал/, хохирогч Ж.Төрмөнхийн мэдүүлэг /хх-ийн 14-18 тал/, иргэний хариуцагч Д.Бадралхүүгийн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/, гэрч Зоу Кайжины мэдүүлэг /хх-ийн 27 тал/, шинжээчийн №649 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30 тал/, шинжээчийн №130 дугартай дүгнэлт /хх-ийн 36-37 тал/, шүүгдэгч Х.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44 тал / болон шүүгдэгч Х..Б-ын хувийн байдлыг тогтоосон баримтууд болно.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Х.Б нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг, “Хөх хошуу” гэх газарт байх сайжруулсан шороон замд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Бадралын эзэмшлийн 7619 УНО улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдсоны улмаас зорчигч Ж.Төрмөнхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс иргэний нэхэмжлэгч Д.Бадралхүүд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол саналгүй гэсэн бөгөөд хохирогч Ж.Төрмөнх нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирлын 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хэрэгт 1.351.650 төгрөгийн хохирол баримтаар авагдсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Х.Б нь 400.000 төгрөгийн төлсөн байх тул шүүгдэгч Х.Б-аас 951.650 төгрөг гаргуулж хохирогч Ж.Төрмөнхөд олгож, нотлох баримтгүй 1.548.350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас Х.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх ялын дүгнэлтийг,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай нь “Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзаж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхээр хуульчилсан. Мөн хуулийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдлыг хуульчилсан. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд болон шууд бусаар эмнэлгийн туслалцаа үзүүлсэн байна. Ийм учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч нь 3 хүүхэдтэй, эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхэдтэй, өөрөө гэр бүлээ тэжээдэг. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгож өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна .
Шүүгдэгч Х.Б-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч Х.Б- эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн маргаагүй, хохирол тодорхой хэмжээгээр төлсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний нэхэмжлэгч Д.Бадралхүү нь гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн Х.Б-ийн №1025402 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: