Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2016/01195

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилт 3-р гудамж 512 тоотод оршин суух, эмэгтэй, ЗП82020109 регистрийн дугаартай, Боржигин овогт Цэнддоржийн Буянжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Их нарангийн 12-р гудамж 2 тоотод оршин суух, эрэгтэй, ЧП80112679 регистрийн дугаартай, Боржигон овогт Намхайлхагвагийн Насанбатад холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Буянжаргал, хариуцагч Н.Насанбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Буянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Буянжаргал миний бие 2003 онд Н.Насанбаттай танилцаж улмаар 2008 онд гэр бүл болж 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2004 онд хүү Дашням, 2008 онд хүү Мөнхдалай нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2009 оноос хойш тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү Дашням над дээр үлдэж, хүү Мөнхдалай эцэг Н.Насанбат дээр үлдэн өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Миний бие өөр хүнтэй хамтын амьдралтай болж хүүхэдтэй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Дашнямыг миний асрамжид үлдээж өгнө үү.

Мөн хүү Н.Мөнхдалай нь Н.Насанбат бид хоёрыг 2009 онд тусдаа амьдарснаас хойш аав дээрээ өссөн тул хүү Н.Мөнхдалайг Н.Насанбатын амрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Миний бие Н.Насанбатаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Бидний дунд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас авахгүй  гэв.

 

Хариуцагч Н.Насанбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Насанбат миний бие нь Ц.Буянжаргалтай 2008 онд гэр бүл болж 2004 онд Дашням, 2008 онд хүү Мөнхдалай нар төрсөн. 2009 оноос тусдаа амьдрах болсон хүү Дашням, Буянжаргал дээр үлдээж, хүү Мөнхдалай нар дээр өссөн болно. Буянжаргалын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч хүү Дашнямыг Буянжаргалын асрамжид, хүү Мөнхдалайг өөрийн асрамжид авахаар тохиролцсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Н.Насанбат, Ц.Буянжаргал  нар нь 2003 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ  бүртгүүлсэн,  2004 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Дашням, 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүү Н.Мөнхдалай нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 1642 тоот гэрлэлтийн гэрчилгээ, Г-3180, 4837 тоот төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд  гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 14.5-т “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заажээ.

Н.Насанбат, Ц.Буянжаргал нар нь хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, эвлэрэх боломжгүй гэж тайлбарласан,  нэхэмжлэгч хариуцагч нар нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон, 2009 оноос тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан  гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Н.Насанбат, Ц.Буянжаргал нарын хороонд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон байгаа болно.

Гэрлэгчид хүүхдүүдийг хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон тул 2004 оны 12 дугаар сарын 05-нд төрсөн хүү Б.Дашнямыг эх Ц.Буянжаргалын асрамжид, 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Н.Мөнхдалайг эцэг Н.Насанбатын асрамжид тус тус үлдээж шийдвэрлэв.

Зохигч хэн алин нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхгүй, маргаангүй гэж тайлбарласан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д зүйлд заасныг удирдлага болгон   

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигин овогт Цэнддоржийн Буянжаргал, Боржигон овогт Намайлхагвагийн Насанбат нарын гэрлэлтийг цуцалсугай.    

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2004 оны 12 дугаар сарын 05-нд төрсөн хүү Б.Дашнямыг эх Ц.Буянжаргалын асрамжид, 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Н.Мөнхдалайг эцэг Н.Насанбатын  асрамжид үлдээсүгэй.

 

3. Зохигчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхгүй, маргаангүй гэж тайлбарласныг дурдсугай.

 

4.Нэхэмжлэгч Ц.Буянжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         С.ОЮУНЧИМЭГ