Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 131/ШШ2016/00574

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******т оршин суух, ******* регистрийн дугаартай, *******гийн *******ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 1962 онд Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 60 нас хүрч тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гарсан.

Иймд 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын сургуульд багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Г.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Г.*******ийн 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын сургуульд байрын багш, зургийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 488, 546 дугаар архивын лавлагаа, итгэмжлэл, 1974 оны 08 сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1980 оны 02 сарын 02-ны өдрийн баярын бичгийн хуулбар, 1981 оны 10 сарын 31-ний өдрийн баярын бичгийн хуулбар, 1984 оны 02 сарын 04-ний өдрийн баярын бичгийн хуулбар, 1987 оны 09 сарын 19-ний өдрийн баярын бичгийн хуулбар, 1988 оны 02 сарын 06-ны өдрийн баярын бичгийн хуулбар, 1990 оны 11 сарын 16-ны өдрийн 521 дүгээр ахлах багшийн үнэмлэхний хуулбар, 1992 оны 01 сарын 31-ний өдрийн 1307 дугаар хүндэт тэмдгийн хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Г.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын дунд сургуульд 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд байрын багш, зургийн багшаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 488, 546 дугаар лавлагаа, итгэмжлэл, 1978 оны 08 сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1980 оны 02 сарын 02-ны өдрийн баярын бичгийн хуулбар, 1981 оны 10 сарын 31-ний өдрийн баярын бичгийн хуулбар, 1984 оны 02 сарын 04-ний өдрийн баярын бичгийн хуулбар, 1987 оны 09 сарын 19-ний өдрийн баярын бичгийн хуулбар, 1988 оны 02 сарын 06-ны өдрийн баярын бичгийн хуулбар, 1990 оны 11 сарын 16-ны өдрийн 521 дүгээр ахлах багшийн үнэмлэхний хуулбар, 1992 оны 01 сарын 31-ний өдрийн 1307 дугаар хүндэт тэмдгийн хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Г.*******ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******гийн *******ийн 1979 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын дунд сургуульд байрын багш, зургийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ