Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 131/ШШ2016/00561

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******, *******од оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар *******, ******* овогт *******гийн *******гийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Баянхонгор аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.******* нь 1982 оноос 1983 оныг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсныг тогтоолгоно гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 сарын 31-ний өдрийн 87 дугаар шийдвэр, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Р.******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Р.******* нь 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, 1981 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 сарын 31-ний өдрийн 87 дугаар шийдвэр, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Р.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзнэ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******гийн *******гийн 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ