Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 063

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би нэхэмжлэгч С...-ээс  Б..-ийн даргад холбогдуулан гаргасан  “Б..-ийн даргын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 17 дугаартай тушаалыг хүчингүй болгох, С...-ийг түүний урьд эрхэлж байсан Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын Ёлтын сав газрын байгаль хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Баян-Өлгий аймгийн .... сумын .... дүгээр багт оршин суух, ”....” овогт С.... миний бие 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр танай шүүхэд гаргасан “Б...-ийн даргын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 17 дугаартай тушаалыг хүчингүй болгох, С...ийг түүний урьд эрхэлж байсан Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын Ёлтын сав газрын байгаль хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна.

Нэхэмжлэгч С... миний Б—ийн даргад холбогдох нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсаныг баталж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С... нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа илэрхийлж, энэ талаар бичгээр хүсэлт гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан “Б...-ийн даргын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 17 дугаартай тушаалыг хүчингүй болгох, С...-ийг түүний урьд эрхэлж байсан Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын Ёлтын сав газрын байгаль хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох тухай” нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан “Б...-ийн даргын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 17 дугаартай тушаалыг хүчингүй болгох, С...-ийг түүний урьд эрхэлж байсан Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын Ёлтын сав газрын байгаль хамгаалагчийн албан тушаалд эгүүлэн тогтоох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, Алтай сумын 4 дүгээр багийн оршин суугч С..-ийн нэхэмжлэлтэй, Б..-ийн даргад холбогдох төрийн албаны маргаан бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн  47.5-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

ШҮҮГЧ                             М.РИЗА