Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2020/0582

 

         

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.С нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 549 дүгээр шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 549 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 20 дугаар зүйлийн 20.2, Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “НХААГ-20/0098 дугаар түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Соёлын ордны барилга /850 хүний суудалтай/ ажлын тендер шалгаруулалт”-ын тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар хуралдааны тэмдэглэл /шийдвэр/ болон уг шийдвэрийг үндэслэн гарсан Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02/1334 дүгээр мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, “НХААГ-20/0098 дугаар түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Соёлын ордны барилга /850 хүний суудалтай/ ажлын тендер шалгаруулалт”-ын тендерийн үнэлгээг дахин хийхийг хариуцагч Үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах гомдолдоо: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/128 дугаар захирамжаар эрх шилжин ирсэн НХААГ-20/0098 дугаартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Соёлын ордны барилга 850 хүний суудалтай /НД/”-ын ажлын тендерийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 549 дүгээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Уг тендерийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нээлттэй тендер шалгаруулалтын журмаар Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn –ээр зарласан. Тендерийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нээх байсан боловч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 3/1971 дугаартай албан бичиг ирүүлсний дагуу тендер хүлээн авах хугацааг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн. Ингээд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 3/1972 дугаартай эдэлбэрийн хэмжээ, нэмэгдсэн газар олголтын захирамж болон архитектур төлөвлөлтийн даалгавар баталгаажсан тухай албан бичиг ирүүлсэн тул тендерийн баримт бичгийн ТШӨХ-ийн ТОӨЗ 23.1, 26.1, 19.1 дэх заалтуудад өөрчлөлт оруулсан.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 02/1089 дугаартай тодруулга хүргүүлэх тухай албан бичгээр тендерийн баримт бичгийн ТОӨЗ 23.1, 26.1-т “Тендер хүлээн авах эцсийн хугацаа нь Огноо: 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, Цаг: 09 цаг 10 минут, Тендерийн нээлт хийх хугацаа: Огноо: 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, Цаг: 09 цаг 20 минут” гэснийг Тендер хүлээн авах эцсийн хугацаа нь Огноо: 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, Цаг: 09 цаг 10 минут, Тендерийн нээлт хийх хугацаа: Огноо: 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, Цаг: 09 цаг 20 минут” гэж тендерийн хугацааг хойшлуулсантай холбогдуулан “тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр” гэснийг тендерийн баталгааны  хүчинтэй байх хугацаа 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр” болгож тендерт оролцогчдод цахим системээр тодруулга хүргүүлсэн.

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 09 цаг 20 минутад тендер нээхэд “Г” ХХК, “Э” ХХК, “Т” ХХК-ууд тендерийн материал ирүүлсэн.

“Т” ХХК-ийн цахимаар ирүүлсэн тендерийн баталгаа нь ТШӨХ-ийн ТОӨЗ 19.1-т /тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана./ гэж заасан. Гэтэл “Т” ХХК нь тендерийн баталгааг Улаанбаатар банкны мэдээллийн сангаас цахимаар ирүүлэхдээ тендерийн баталгааны хүчинтэй хугацааг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг дуустал гэж ирүүлсэн тул үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр уг тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт “Тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэж заасны дагуу “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02/1334 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн.

Мөн шүүгч Тендерийн баталгаа, үнийн санал, татварын өртэй эсэх лавлагаа, борлуулалтын орлогын мэдээллийг цахимаар буюу Засгийн газрын Худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт шинжилгээний цахим системээр илгээж үүнийг үндэслэж хянан үзэх шатандаа тэнцээгүйг үндэслэл болгоогүй. Тендерт оролцогч “Т” ХХК-ийн гаргасан Улаанбаатар банкнаас Засгийн газрын худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт шинжилгээний системээр ирүүлсэн тендерийн баталгааг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 09:20 цагт нээж үнэлгээний хороо татаж үзэхэд тендерийн баталгааны хүчинтэй хугацааг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг дуустал гэж ирүүлсэн. Энэ нь гэрч Улаанбаатар банкны захирал И.О-ийн мэдүүлгээр нотлогдож байхад анхан шатны шүүх гэрчийн мэдүүлэг болон нотлох баримтыг үнэлээгүй шийдвэр гаргасан.

“Т” ХХК нь Сангийн  яаманд гомдол гаргасан ба Сангийн яамны 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 6-1/4484 дүгээр албан бичигт “... Үнэлгээний хороо Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 4.1 дэх заалтад тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад оролцогч нь тендер илгээхээс өмнө банкны болон Засгийн газрын үнэт цаасны баталгаа гаргах эрх бүхий этгээдээс цахим системээр дамжуулан баталгаа гаргуулсан байна. Мөн журмын 4.9 дэх заалтад цахим системээр гаргаж буй тендерийн баталгааг тендерт оролцогч бичгээр гаргуулах үнэт цаасан дээр хэвлүүлэх шаардлагагүй гэж заасны дагуу Төрийн Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д Улаанбаатар хотын банкнаас гаргасан тендерийн баталгааны хүчинтэй хугацаа 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хүчинтэй гэж ирүүлсэн нь шаардлага хангахгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 549 дүгээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-р хуудаст “... Түүнчлэн үнэлгээний хорооноос батлагдсан жишиг баримт бичиг болох тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 19 дүгээр зүйлийн дагуу гаргасан тендерийн баталгаанд “захиалагч нь баталгаатай холбогдсон аливаа шаардлагыг энэ хугацаанд багтаж банкинд мэдэгдэх ёстой гэж зааснаас үзвэл хариуцагч үнэлгээний хороо тухайн асуудлаар нэхэмжлэгч болон Улаанбаатар банкнаас тодруулга авах үүрэгтэй байсан боловч үүргээ биелүүлээгүй” гэж шийдвэрлэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж заасан нь заавал үзэх үүрэгтэй гэж хуулийг буруу хэрэглэсэн.

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 549 дүгээр шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 3 дахь хэсэгт “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай”  гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь уг захиргааны хэрэгт Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь хариуцагчаар оролцоогүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 549 дүгээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Засгийн газрын мэдээ” сонины №069 (1384) дугаарт “Түлхүүр гардуулах нөхцөлтэй Соёлын ордны барилга /850 хүний суудалтай/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан тухай болон тендерийн урилга ирүүлэх тухай мэдээлжээ.

Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын дагуу тендер шалгаруулах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар хуульчилсан байна. Мөн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 22.3 (в)-д “Тендерт оролцогч нь тендерийн иж бүрдэл, баримт бичгийг бэлтгэн Adobe PDF хэлбэрт шилжүүлж, цахим хэлбэрээр ирүүлнэ” гэж тусгаснаас үзэхэд тухайн “Түлхүүр гардуулах нөхцөлтэй Соёлын ордны  барилга 850 хүний суудалтай /НД/ ажил” шалгаруулах нээлттэй тендерийг цахимаар явуулсан нь хуульд нийцэж байгаа ба талууд тендер цахимаар явагдсан гэдэгтэй маргаагүй байна.

2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тухайн тендерийг нээхэд “Г” ХХК, “Э” ХХК, “Т” ХХК гэсэн 3 компани материалаа ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Дээрх компаниуд нь тендер сонгон шалгаруулалтад үнийн саналаа ирүүлэхдээ “Г” ХХК-13,821,900,168 төгрөг, “Э” ХХК-14,220,311,661 төгрөг, “Т” ХХК-14,991,975,516 төгрөг гэж тус тус ирүүлсэн байна.

Тендер шалгаруулалтын Үнэлгээний хороо “Т” ХХК-ийн баталгаа нь тендер шалгаруулалтын шаардлага хангаагүй буюу Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байх ёстой атал “Т” ХХК нь тендерийн баталгааг Улаанбаатар банкны мэдээллийн сангаас цахимаар ирүүлэхдээ хүчинтэй хугацааг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг дуустал гэж ирүүлсэн тул Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр уг тендерээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт “Тендерийн баталгаа шаардсан нөхцөлд түүнийг ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тендерийн баталгаа нь энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй бол захиалагч тухайн тендерээс татгалзана” гэж заасныг баримтлан “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02/1334 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт: “... Шүүхэд гэрчээр дуудагдсан, Улаанбаатар хотын банкны Улаанбаатар салбарын захирал И.О-ээс 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шүүхээс Эрүүгийн хууль сануулж авсан мэдүүлэгт “... “Т” ХХК-ийн хүсэлтийг банк 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр лавлагааны ажилтан Н.О ажил үүргийн хуваарийн дагуу хүлээж авсан, цахимаар хүсэлтийг илгээхдээ лавлагааны ажилтан програмд оруулдаг, хүсэлт албан бичиг нь надад ирдэггүй, шалгах ажилтан байдаг тул хянасан гэдэгт нь итгэж илгээх товчийг дарсан, ажилтан Н.О он, сар, өдрийг хооронд нь солиод цахимаар буруу илгээсэн байсан бөгөөд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрдөг, ийм асуудал үүссэний дараа программд засвар хийж огноог өөрчилсөн...” гэж тайлбарлан мэдүүлсэн....” гэжээ. Үүнээс үзэхэд хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын тендерийн Үнэлгээний хорооны “..: тендерийн баталгаа нь тендер шалгаруулалтын шаардлага хангахгүй байна...” гэх үндэслэлээр татгалзсаныг буруутгах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайн тендерийг нээх үед Улаанбаатар банкнаас 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хүчинтэй тендерийн баталгаа ирсэн байжээ.

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 19.3-д “Тендерийн баталгааны эх хувийг ирүүлнэ” гэж заасны дагуу манайх 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тендерийн шалгуурт нийцсэн баталгааны эх хувийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн. Эх хувь нь байсаар байтал он, сарын илэрхий алдаатай тендерийн баталгааг үндэслэн тендерийн шаардлага хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй... ” гэж тайлбарладаг.

Харин хариуцагч Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралд гаргасан тайлбартаа: “... тухайн тендер шалгаруулалтын материалыг бид зөвхөн цахимаар хүлээн авсан, бичгэн хэлбэрээр тендертэй холбоотой баримт бичгийг хүлээж авдаггүй. Манайд “Т” ХХК-иас тендерийн баталгааг бичгээр ирүүлээгүй....” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Улаанбаатар хотын банкны Улаанбаатар салбарын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хүчинтэй Тендерийн баталгаа”-г хавсаргасан байна. 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тухайн тендерийн баталгааг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 19.1-д заасныг үндэслэн эх хувиар нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын тендерийн Үнэлгээний хороонд хүргүүлсэн гэх боловч хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан тендерийн баталгааны хуулбараас үзэхэд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тухайн баримтыг нотариатаар гэрчлүүлсэн байна.

Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т нотариатчийн үйл ажиллагаанд хориглох зүйлсийг тусгасан ба үүний 21.3.2-т “баримт бичгийн эх хувийг хуулбар хувьтай нь тулгахгүйгээр гэрчлэхийг хориглоно” гэж заажээ. Үүнээс үзэхэд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Т” ХХК-д тендерийн баталгааны эх хувь байсан тул нотариатаар гэрчлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Улаанбаатар банкны Улаанбаатар салбарын захирал И.О-ийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06-11/082 дугаар тендерийн баталгааны эх хувийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Мөн Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 6-1/4484 дүгээр албан бичгээр “... Үнэлгээний хороо Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 4.1 дэх заалтад “Тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад оролцогч нь тендер илгээхээс өмнө банкны болон Засгийн газрын үнэт цаасны баталгаа гаргах эрх бүхий этгээдээс цахим системээр дамжуулан баталгаа гаргуулсан байна”, мөн журмын 4.9 дэх заалтад “Цахим системээр гаргаж буй тендерийн баталгааг тендерт оролцогч бичгээр гаргуулах, үнэт цаасан дээр хэвлүүлэх шаардлагагүй” гэж заасны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д Улаанбаатар хотын банкнаас гаргасан тендерийн баталгааны хүчинтэй хугацаа 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хүчинтэй гэж ирүүлсэн нь тендерийн шаардлага хангахгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй...” гэсэн тайлбарыг ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны А/128 дугаар тушаалаар байгуулагдсан “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Соёлын ордны барилга 850 хүний суудалтай /НД/ ажил”-ын сонгон шалгаруулах үнэлгээний хорооны тендерийн баталгааны хүчинтэй хугацаа нь тендерийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр “Т” ХХК-ийн тендерийг үнэлэхээс татгалзсаныг буруутгах боломжгүй бөгөөд тендерийн Үнэлгээний хороо хуулийн дагуу тендер шалгаруулалтын ажиллагааг явуулсан байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 02/1334 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тендерт шалгарсан “Г” ХХК нь 13.821.900.168 төгрөгийн үнийн санал ирүүлж “хамгийн сайн” үнэлэгдсэн бол “Т” ХХК нь 14.991.975.516 төгрөгийн үнийн санал бүхий тендерийн материал ирүүлсэн байна.

Давж заалдах шатны шүүхээс нэгэнт тендер шалгаруулалт хууль, журмын дагуу явагдсан гэж дүгнэж байгаа тул энэхүү “даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон