Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2016/05522

 

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2016/05522

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 27 дугаар байр, 7 давхар, 00 тоот хаягт байрлах, Хулантай СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 33а байр, 21 тоот хаягт оршин суух, Дууч овогт Пагамдуламын Сүрэн /РД:УБ69082809/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 366.350 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Сүрэн нь Хулантай Сууц өмчлөгчдийн холбоонд дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний болон цэвэрлэгээ, лифт, жижүүрийн зардлыг 2015 оны 5 -12 дугаар сарыг дуустал, 2016 оны 1-7 дугаар сар хүртэл нийт 366.350 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Өр төлбөр барагдуулах тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй учир П.Сүрэнгээс 366.350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус СӨХ-ны нэхэмжилсэн 366.350 төгрөгийг төлсөн байгаа гэв.

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хулантай СӨХ нь хариуцагч П.Сүрэнд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 366.350 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 366.350 төгрөгийг төлсөн баримтаа шүүхэд ирүүлжээ. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.640 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Хулантай СӨХ-ны нэхэмжлэлтэй П.Сүрэнд холбогдох дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 366.350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.640 төгрөгийн 50 хувь болох 5.820 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 5.820 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Хулантай СӨХ-нд олгосугай.

  

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  

 

 

ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ