Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2016/01191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, өнөр хороолол 19 дүгээр байр, 382 тоотод оршин суух, ФМ71022810 регистрийн дугаартай, Монгол овогт Найманжингийн Ганбилэгийн нэхэмжлэлтэй

хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч нь “Роксолид констракшн” ХХК-ийн захирал Р.Болдбаатартай бараа зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд Р Болдбаатар нь гэрээгээр худалдаж авсан барааны үнэ нийт 15 090 000 төгрөгийг төлөхгүй болохоор нь Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн захирамжаар хариуцагч “Роксолид констракшн” ХХК нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Батлан хамгаалах Их сургуулийн байранд оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Компанийг нь түүний хүү ажиллуулж үйл ажиллагаа явуулдаг. Өөрөө онцгой байдлын ерөнхий газар ажилладаг. Гэрийнх нь хаяг, утасны дугаар нь байгаа. Гэрээ нь хуулийн этгээдийн нэр дээр байгуулагдсан болохоор шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч  хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулдаг газрын хаягаар өгөх болохоо  хаяг тодорхой байх шаардлагатай байгаа учир компанийг хаана байрлан үйл ажиллагаа явуулдаг  болохыг тодорхой болгох зорилготойгоор эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан гэв.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Роксолид констракшн” ХХК,  захирал Р.Болдбаатартай эрэн сурвалжилж, компанийн үйл ажиллагаа явуулдаг албан ёсны хаягийг тогтоож  өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                           

  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

           Нэхэмжлэгч  Н.Ганбилэг нь хариуцагч “Роксолид констракшн” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг албан ёсны хаягийг тогтоож, захирал Р.Болдбаатарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            “Роксолид констракшн” ХХК, захирал Р.Болдбаатар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба “Роксолид констракшн” ХХК  үйл ажиллагаа явуулдаг газар, захирал Р.Болдбаатар хаана оршин сууж байгаа  нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянзүрх дүүргийн 19-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн  анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2016/26598 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан  буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

             Иймд Н.Ганбилэгийн нэхэмжлэлтэй “Роксолид констракшн” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг албан ёсны хаягийг тогтоож өгөх,  захирал Р.Болдбаатарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.      

             Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ““Роксолид констракшн” ХХК нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Батлан хамгаалах Их сургуулийн байранд оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэрийнх нь хаяг, утасны дугаар нь байгаа. Гэхдээ гэрээ нь хуулийн этгээдийн нэр дээр байгуулагдсан болохоор шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч хуулийн этгээдийн хаяг тодорхой байх шаардлагатай байгаа учир компанийг хаана байрлан үйл ажиллагаа явуулдаг  болохыг тодорхой болгох зорилготойгоор эрэн сурвалжлуулах шаардлага гаргасан” гэж тайлбарласан болно.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ: 

           

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар “Роксолид констракшн” ХХК, захирал Р.Болдбаатарыг эрэн сурвалжилсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар “Роксолид констракшн” ХХК-ийн  үйл ажиллагаа явуулдаг албан ёсны хаягийг тогтоох, захирал Р.Болдбаатарыг  эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.

          

           3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               С.ОЮУНЧИМЭГ