Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 131/ШШ2016/00607

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* ******* ******* ******* ******* *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, эмэгтэй, ******* овогт *******ын гийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч З. шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Би 1959 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн. Баянхонгор аймгийн Барилга трестэд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл шавар будагчнаар, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал сумын Цэцэглэлт нэгдлийн 4 дүгээр бригадын малын саниторчнаар, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Барилга цахилгаан сантехникийн засварын ангид нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

*******ын нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Барилга трестэд шавар будагчнаар, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал сумын Цэцэглэлт нэгдлийн 4 дүгээр бригадын малын саниторчнаар, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Барилга цахилгаан сантехникийн засварын ангид нормчноор ажиллаж байсан байдлуудыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч ийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, орлогын маягт, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 565 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангийн даргын 1987 оны 11 сарын 09-ний өдрийн 84 дүгээр тушаалын хуулбар, 1987 оны баярын бичиг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                    ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч З. нь ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.

З. нь 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 08 сарын 30-ны өдрийг дуустал, 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1982 оны 02 сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилга трестэд шавар будагчин, 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангид нормчноор ажиллаж байсан болох нь 1978 оноос 1982 онуудад авч байсан цалин хөлсийг Төрийн архивын тасгийн сан хөмрөгт хадгалагдаж буй баримтаас түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Архивын тасгийн 565 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангийн даргын 1987 оны 11 сарын 09-ний өдрийн 84 дүгээр тушаал, 1987 оны 09 сарын 28-ны өдөр шагнуулсан баярын бичиг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч З.гийн 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр,1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хүсэлтийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн 195 /46926/ дугаартай, олгосон огноогүй, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн 1986 оны 01 сарын 01-ний өдөр үйлчлэгчээр ажилласан хугацааны 1996 оны 44 дүгээр тушаал нь ямар албан тушаалтны тушаал болох нь тодорхойгүй, зөрүүтэй бичвэр байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ын гийн 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 08 сарын 30-ны өдрийг дуустал, 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1982 оны 02 сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Техник туслалцааны барилга трестэд шавар будагчин, 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Барилга, цахилгаан-сантехникийн засварын ангид нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Хүсэлт гаргагчийн 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр,1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ