| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 183/2016/00607/и |
| Дугаар | 183/ШШ2016/01143 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2016/01143
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******,******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: *******, Рапид харш 23 дугаар байрны 8 тоотод байрлах ХХК Хариуцагч: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо,*******,******* нарт холбогдох 80.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , хариуцагч , орчуулагч , шүүх хуралдаанынарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан: Өмнө нь өгнө гэж явсаар өгөөгүй өнөөдрийг хүрч байна. Иймд хариуцагчийн санал болгож байгаа байшинг авах боломжгүй. Мөнгөө авах хүсэлтэй байна. Надад мөнгө хэрэгтэй. Тодорхой хугацаа тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх саналтай байна. 2017 оны 7 дугаар сард төлөхөөр эвлэрэх боломжгүй. Харин 2016 оны 12 дугаар сард өгнө гэвэл эвлэрэх боломжтой. Мөн хариуцагчийн зөвшөөрлийг батлахад татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК-иас бараа авч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр хороонд барьж байгаа барилагт ашигласан. Тухайн үед ХХК-тай маргаан үүссэн. Маргааны учир ХХК нь уг барилга баригдсан газар дээр барилга бариулах эрхгүй байсан. ХХК-ийн хүсэлтээр барилгуудыг битүүмжилж худалдан борлуулах эрхгүй болсон. Ингээд уг үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн шүүгчийн захирамжийг гаргуулж хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч тал зөвшөөрвөл өөрийн барьж байгаа байшингаас нэг байшинг өгч төлбөрийг барагдуулахад татгалзах зүйлгүй байна. Манай барилгыг ХХК-иас манай компанид холбогдуулж иргэний хэрэг үүсгэж барилгыг битүүмжилсэн уг асуудал шийдвэрлэгдсэний дараа 80.000.000 төгрөгийг төлж нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулж болно. Одоогоор манай компаниас үл шалтгаалж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байна. 2017 оны 7 дугаар сард мөнгийг төлж эвлэрэх саналтай байна. Ойрын хугацаанд мөнгийг өгөх боломжгүй байна. Иймд өмгөөлөгчөөс туслалцаа авах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа уг мөнгийг төлнө. Гэхдээ өөр маргаантай холбоотойгоор эд хөрөнгө битүүмжлэгдсэн байгаа тул мөнгийг хурдан гаргаж өгөх боломжгүй байна гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бичгээр хариу тайлбар өгсөн гэв. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч ХХК нарт холбогдуулан 80.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тодорхой хугацаа тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх саналтай байна. 2017 оны 7 дугаар сард төлөхөөр эвлэрэх боломжгүй. Харин 2016 оны 12 дугаар сард өгнө гэвэл эвлэрэх боломжтой. Хариуцагчийн зөвшөөрлийг батлахад татгалзах зүйлгүй гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь 80.000.000 төгрөгийг төлж нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулж болно. Одоогоор манай компаниас үл шалтгаалж гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байна. 2017 оны 7 дугаар сард мөнгийг төлж эвлэрэх саналтай байна. Ойрын хугацаанд мөнгийг өгөх боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа уг мөнгийг төлнө. Гэхдээ өөр маргаантай холбоотойгоор эд хөрөнгө битүүмжлэгдсэн байгаа тул мөнгийг хурдан гаргаж өгөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бичгээр хариу тайлбар өгсөн гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана... ” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь: 1. ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 80.000.000 төгрөгийг хариуцагч нар нь бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 278.975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
| ||||
| |