| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0186/Э |
| Дугаар | 185 |
| Огноо | 2019-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 185
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч Т.Нансалмаа Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлсэн Ар тогоруутан овогт Цогтцэцэгийн Хүдэрбаатарт холбогдох эрүүгийн 1931003030185 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 18-нд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 38 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Хүдэр сум 2 дугаар баг 10-2 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 100 цагийн албадан ажил хийлгэх ял, 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил, 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, Ар тогоруутан овогт Цогтцэцэгийн Хүдэрбаатар РД:/МП82021874/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Хүдэрбаатар нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний 16 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын төвд байрлах “Намуун” хүнсний дэлгүүр дотор иргэн Б.Жаргалсайханыг “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр 2 шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Хүдэрбаатар нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний 16 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын төвд байрлах “Намуун” хүнсний дэлгүүр дотор иргэн Б.Жаргалсайханыг “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Хүдэрбаатар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Ц.Хүдэрбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм бургуугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, Хохирогч Б.Жаргалсайханы 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 09-р сарын 01 -ны өдөр дэлгүүр дээрээ худалдагчийн ажлаа хийгээд байж байсан юм. Тухайн өдөр сар бүрийн 01-ний өдөр болон 15-ны өдөр архи согтууруулах ундаа худалддаггүй учраас манайх хөшиг татаад үйлчилгээ явуулж байсан юм. Тэр өдрийн 16 цагийн орчимд манай хадам эгчийн хүү Ц.Хүдэрбаатар гээд залуу орж ирээд “архи авъя” гэхээр нь би “өнөөдөр зардаггүй өдөр, сумын цагдаа орж ирээд сануулаад гарсан” гээд хэлэхэд “та зарчихаач, би мөнгөөр нь авна” гэхээр нь “өгөхгүй” гэхэд “та өнөөдөр архи зарсан байна лээ” гэж хэлэхээр нь би “тэр хүнээ дагуулаад ир, би өнөөдөр архи зараагүй, зарахгүй” гэсэн. Тэгтэл эгч Р.Цогтжаргал дэлгүүр лүү орж ирсэн. Ц.Хүдэрбаатарыг “чи архи ууж яадаг юм бэ, хариач амар” гэж хэлсэн би ч гэсэн хажуунаас нь “архи уухаа боль” гэж ярьсан юм. Р.Цогтжаргал эгч буцаад гарахад Ц.Хүдэрбаатар араас нь хэл үгээр доромжлоод орилоод байсан. Тэгэхээр нь би “чи болиоч, эгчийгээ доромжлоод” гэж хэлэхэд над руу гарын салаавч гаргаад “Бавуугийн шээс” гээд эцгийн нэрээр дуудаад “хадам ээжийнхээ толгойг угаасангүй” гээд нүүр, нүд, ам руу цохисон. Тэгээд миний үснээс зулгаагаад доошоо дарсан. Тэгээд Р.Цогтжаргал эгч буцаж орж ирээд манай үйлчлэгч Нараа нар салгасан юм. Би дахиад очоод “чи намайг яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд миний ард гараад хоолой боогоод толгой руу бас цохисон. Тэгээд Р.Цогтжаргал эгч, Нараа эгч нар салгасан удалгүй цагдаа ирээд Ц.Хүдэрбаатарыг аваад явсан. Би Ц.Хүдэрбаатарт хийсэн гэм байхгүй байхад зодсонд нь гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 06 дугаар тал/ Хохирогч Б.Жаргалсайханыг 2019 оны 09 дүгээр 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Ц.Хүдэрбаатар нь архи уусан байсан. Гэхдээ бага зэргийн согтолттой байсан. Намайг лангууныхаа ард сууж байхад хэл үгээр доромжлоод салаавч гаргаад шууд нүүр, нүд, хамар хэсэгт 2-3 удаа солгой гараараа цохисон санаж байна. Би босоод пудволкноос нь барьж авахад үснээс зулгаагаад доошоо дарсан. Тэр үед үйлчлэгч Нараа болон Р.Цогтжаргал эгч нар салгасан. Би лангуугаа тойроод Ц.Хүдэрбаатар луу очоод “намайг яаж байгаа юм бэ” гэхэд нэг мэдсэн чинь миний ард гараад зүүн гараараа хоолой боогоод баруун гараараа толгой хэсэгт цохиж байсан юм. Цохиулж зодуулсандаа гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлийн талаар боп миний биед учирсан гэмтэлд эмчилгээ хийлгэсэн бүх зардлаа нэхэмжилнэ. Бас тухайн үед ноцолдож нэг нэгнийгээ түлхэлцэж байхад манай дэлгүүрийн камерний бичлэг хадгалдаг хард нь шатсан байсан тэрийгээ төлүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар тал/ Гэрч Б.Наранцэцэгийн 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2019 оны 09-р сарын 01 -ны өдөр дэлгүүр дээрээ ажлаа буюу цэвэрлэгээгээ хийгээд байж байсан юм. Тэр өдөр цагдаа орж ирээд “01- ний өдөр архи зарахгүй шүү” гээд анхааруулаад гарсан юм. Тэр өдөр манай дэлгүүр архи согтууруулах ундаа худалдаалаагүй юм. Тэгтэл 16 цагийн орчимд байх гаднаас худалдагч Б.Жаргалсайханы хадам дүү болох Ц.Хүдэрбаатар согтуу орж ирээд “архи авна” гээд байсан худалдагч Б.Жаргалсайхан “өнөөдөр зардаггүй өдөр” гээд 3 зараагүй. Тэгээд Р.Цогтжаргал ороод ирсэн чинь хэл үгээр дайраад “ээжийгээ асардаггүй” гэх зэргээр хэлээд байсан. Б.Жаргалсайхан Р.Цогтжаргалыг өмөөрөөд “наад хүн чинь ажилтай байгаа биз дээ” гэж хэлсэн чинь “чи хадам ээжийнхээ толгойг угааж өгөхгүй байж” гээд нүүр хэсэг рүү нь цохиод авсан. Тэгээд барилцаад авахаар нь Р.Цогтжаргалтай бид 2 салгасан. Тэрний дараа дахиад маргалдаж байгаад үснээс нь зулгаагаад хоолой нь боох шиг болсон. Тэгэхэд Р.Цогтжаргал бид хоёр бас салгасан. Тэгээд цагдаа орж ирээд Ц.Хүдэрбаатарыг аваад гарсан. ....” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/ Гэрч Р.Цогтжаргалын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ц.Хүдэрбаатар, Б.Жаргалсайхан нар миний хамаатанууд учраас би тэдгээр хүмүүсийн талаар мэдүүлэг өгмөөргүй байна. Би өөрийн эрхийн хүрээнд ийм шийдвэр гаргаж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/ Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 06-ны 219 дугартай шинжээчийн дүгнэлт хэсэгт: “1.Б.Жаргалсайханы биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, зовхи, уруулд цус зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 15 дугаар тал/ Эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20 дугаар тал/ Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 21-22 дугаар тал/ Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 25-26 дугаар тал/ Ц.Хүдэрбаатарын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар тал/ Хүдэр сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр тал/ Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1- р шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 40-45 дугаар тал/ Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1- р шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 148дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 46-50 дугаар тал/ Хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 71-72 дугаар тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. 4 Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Ц.Хүдэрбаатар нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний 16 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын төвд байрлах “Намуун” хүнсний дэлгүүр дотор иргэн Б.Жаргалсайханыг “архи өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Ц.Хүдэрбаатарын гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Жаргалсайханы биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, зовхи, уруулд цус зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Жаргалсайхан шүүгдэгч Ц.Хүдэрбаатараас эмчилгээний зардал, хохирол нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй, хоорондоо эвлэрч, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, гэсэн бичгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Хүдэрбаатар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналыг доош татаж 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.Хүрэлбаатар хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 5 шүүгдэгчид оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Хүдэрбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Ар тогоруутан овогт Цогтцэцэгийн Хүдэрбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ар тогоруутан овогт Цогтцэцэгийн Хүдэрбаатарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ц.Хүдэрбаатарт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ц.Хүдэрбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Ц.Хүдэрбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Ялтан Ц.Хүдэрбаатарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ