Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2016/01157

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2016/01157

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, Баруун Зуунмод, МСҮТ гудамж, 6 тоотод оршин суух, Их шавийн Боржигон овогт Жамцын Цэрэнпагма /РД:НЭ76011185/, 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Батбаатарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Цэрэнпагма, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Цэрэнпагма шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2004 онд Б.Батбаатартай гэр бүл болж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Энэ хугацаанд 2004 оны 7 дугаар сарын 14-ний өдөр охин Б.Номинзул мэндэлсэн. Бид Багануур дүүрэгт амьдарч байсан. Эхэндээ сайхан амьдарч байсан ч сүүлдээ архи ууж, зоддог болсон. 2007 оны 12 дугаар сарын 7-нд зодуулаад Багануураас ирээд, түүнээс хойш Төв аймагт амьдарч байна. Бид тусдаа амьдраад 7 жил болж байна. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан боловч Б.Батбаатар хаана байгаа нь мэдэгдэхгүй хаяг нь тодорхойгүй байх тул Б.Батбаатарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Цэрэнпагма нь Б.Батбаатарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Батбаатар болох нь мөн түүнийоршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Ж.Цэрэнпагамын тайлбараар тогтоогдож байна. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Боржигон овогт Батсүхийн Батбаатар /РД:НВ74020219/-г эрэн сурвалжилж, мөн зүйлийн 155.4-т зааснаар түүний оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Төв аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Боржигон овогт Батсүхийн Батбаатар /РД:НВ74020219/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Төв аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

3. Боржигон овогт Батсүхийн Батбаатар /РД:НВ74020219/ нь Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3-р хороо, Төмөр замын 2-4 тоотод оршин сууж байсан гэх, мөн Төв аймаг, Зуунмод сум, 5-р баг, Нацагдорж, Усны аж ахуйн А-4-22 тоотод байрлах эгч Б.Санжсүрэнгийн амьдарч байсан. Эгч Б.Санжсүрэнгийн /утас:98909320/, эгч Б.Тунгалаг /утас:99734681/ дугаартай болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУУЛ