Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 131/ШШ2016/00618

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, эрэгтэй, ******* овогт *******ын *******ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 09 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Засаг даргын дэргэдэх *******гийн хэлтэст 1993 оны 02 сарын 05-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл эргүүл, постын цагдаагаар томилогдон цагдан хорих байрны жижүүрээр 2 жил 5 сар ажиллаж, ар гэрийн гачигдлаар ажлаас чөлөөлөгдөж, 1997 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус *******гийн хэлтэст 1 дүгээр хороо хариуцсан цагдаагаар томилогдон 2001 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүрэл 4 жил 1 сарын хугацаанд ажилласан.Энэ тухай *******гийн Ерөнхий Газрын Төв архивын лавлагаа авсан. Тухайн үед *******гийн алба хаагчийн хүрэлцээ муу байснаас тус *******гийн хэлтсийн харъяанд байсан Цагдан хорих байранд жижүүрийн үүргийг гүйцэтгэсэн тул Цагдан хорих байранд ажиллаж байсан дээрх хугацааг тогтоолгоно. Цагдан хорих байранд 1993 оны 02 сараас 1995 оны 07 сард ажилласан баримт олдоогүй тул хамт ажиллаж байсан *******ийг гэрчээр асуулгасан. өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар П.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх *******гийн хэлтсийн даргын 1993 оны 02 сарын 08-ны өдрийн 07 тоот тушаалын хуулбар, *******гийн Ерөнхий Газрын Төв архивын лавлагаа, тус аймаг дахь *******гийн газрын 1997, 1998, 1999, 2001 оны тэмдэглэлүүд, гэрч *******ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                    ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

П.******* нь 1993 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1997 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2001 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх *******гийн хэлтсийн эргүүл постын цагдаа, Цагдан хорих байрны жижүүрээр ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилсон Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх *******гийн хэлтсийн даргын 1993 оны 02 сарын 08-ны өдрийн 07 тоот тушаалын хуулбар, *******гийн Ерөнхий Газрын Төв архивын лавлагаа, Цагдан хорих байранд жижүүрээр ажиллаж байсныг нотлох тус аймаг дахь *******гийн газрын 1997, 1998, 1999, 2001 оны рапортын дэвтрээс хуулбарласан тэмдэглэлүүд, түүнтэй хамт Цагдан хорих байрны жижүүрээр ажиллаж байсан гэрч *******ийн ... П.******* 1993 оноос 1995 он хүртэл цагдан хорих байранд жижүүрээр ажиллаад дунд нь завсарлаж, 1997 оноос 2001 он хүртэл цагдан хорих байранд жижүүрээр ажилласан нь үнэн гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.

Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх *******гийн хэлтсийн 07 дугаар тушаалд П.*******ийн нэрийг гэж бичсэн боловч *******гийн Ерөнхий Газрын Төв архивын лавлагаанд түүнийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн, цол олгосон хугацаа тохирч байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ын *******ийн 1993 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1997 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2001 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх *******гийн хэлтсийн эргүүл постын цагдаа, Цагдан хорих байрны жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ